Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

Start from the beginning
                                    

Би өөрийгөө Кристинатай ойлголцоход илүү ойрхон гэж итгэж байв. Учир нь бид аль аль нь сургуулийнхаа гадуурхагдсан хүүхдүүд байсан юм.

Бид хамтдаа маш олон үе цаг хугацааг өнгөрүүлсэн. Сайн дурсамж байсан муу ч дурсамж байв. Зарим үедээ хамтдаа инээлдэцгээж зовох үедээ хамтдаа уйлдаг байж билээ.

Би өөрийгөө чамтай хэн бүрээс ч илүү ойр болж байна гэж бодсон.

Гэхдээ чи над дээр ирээгүй.

Чи өөршигээ адил хүн биш биднээс тэс ондоо амьдралтай хүнийг сонгосон.

Дараа нь түүнийгээ хайрласан. 

Дараа нь түүнийгээ алдсан.

Тэгсэн ч гэсэн чи намайг огтхон ч тоогоогүй. Хэзээ ч над руу хоёр нүдээр эргэн хараагүй.

Чи л анхнаасаа миний амьдралд орж ирсэн. Дараа нь зүрхийг минь хулгайлаад зугтсан. Гэхдээ чи өөрийн хүслээ хэлэн зугтсан.

" Хэний ч мэдэхгүй байшинруу зугтмаар байна. "

Яг л намайг хийх ёстой гэж байгаа мэт.

Тиймээс л би хүсэл биелүүлдэг дагина мэт чиний хүслийн араас хөөцөлдсөн. Би маш удаан хайсны эцэст удалгүй өөрсдөдөө тохирхоор модон дээрх байшин олсон.

Хэний ч мэдэхгүй бас хотоос хол.

Би чам дээр энэ баярт мэдээгээ дуулгахын тулд очсон. Чиний сэтгэл санаа Крисыг явсаны дараа ямар хэцүү байсныг би өөрийн биеэр мэдэж байсан учраас чамд ядаж багахаан ч гэсэн тайвшрал мэдрүүлэхийг хүссэн.

Гэхдээ чи байгаагүй. Чи намайг орхин явсан байсан.

Тэр үед ч би чамайг солиотой мэт хайж билээ. Одоо бодохнээ би үргэлж л хэрэггүй юм хийж явах юм.
Хэрэггүй юманд толгойгоо өндийх завгүй хүчээ дайчлана. Хамаг зүрх сэтгэлээ зориулна. Даан ч эцэст нь ганцаар шархалан үлдэнэ.

Гэхдээ нэг л өдөр би чамайг эргэн ирсэнийг дуулсан.

Чамайг ирчихсэн гэдгийг би сонсоод өөрийнхөө хэдэн жил хичээн бэлтгэж арайхийн зөвшөөрөгдсөн сургуулиа хаяан чамтай л уулзахын тулд өмнөх сургуульдаа эргэн орсон.

Зөвхөн чиний төлөө.

Гэтэл чи намайг дахин тоогоогүй. Яг л өмнө нь чи намайг яаж тоодоггүй байсан шиг ээ.

Гэхдээ чи хэд дахин сайжруулсан байсан.

Би өөрийгөө арай гэж боломжтой боллоо гэж бодсон. Гэтэл чи хажуудаа өөрт чинь амиа өгөн хамгаалах хүн олсон байсан.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now