БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"

630 49 1
                                    

-   Аз жаргалтай байна
    Би диваажинд байна
    Диваажинд байна~.....

Амандаа би аажуухнаар дуу аялан цав цагаан таазруугаа ширтэн хэвтэнэ.

-Хайрт чи минь хажууд минь хүрээд ирээч.
  Диваажинд хүрээд ирээч~ ....

Энэ дууг дуулахнээ одоо л би утгыг нь ойлгох шиг.

Диваажинд байгаа эр эмэгтэйгээ диваажинд бас хүрээд ирэхийг гуйна. Гэвч тэр үед эмэгтэй нь өөр эртэй болсон байдаг. Тиймээс өрөвдөлтэй эрэгтэй чөтгөр болон түүн дээрээ очино.

Болдогсон бол би чөтгөр нь болчих юмсан.

Нэг байрнаас нь огтхон ч хөдөлгөөгүй гараа өргөн бугуйн цагаа харвал оройн 8:46 болж байлаа.

Ээж аав ирэх болоогүй юм байхдаа. Гэхдээ ирээд намайг ийм байдалтай харвал тэдэнд л хэцүү байх даа.

Би дахин дуугаа үргэлжлүүлэн дуулж эхлэтэл доод давхарт хүн ирэх нь сонстов.
Магадгүй энэ ээж аав байх.

Орноосоо өндийгөөд замбараагүй үсээ цамцныхаа малгайн дотроо хийгээд доошоо аажуухан буув.

-Ээж та ирсэн үү?

"Хэн ч дуугарсангүй"

Үүдрүү харвал  мэдрэмжтэй гэрэл дөнгөж асан унтарч байхыг бодвол хэн нэгэн ирсэн л байндаа.

Би том өрөөрүү харвал гэрэл асаагүй байлаа. Гэрэл асаагаад гал тогооруу ээжийг юмуу аавыг хайн ороход бас л хүн байсангүй.

-Сонин юмаа би буруу сонсчихсон юм байхдаа?

-Үгүй ээ чи буруу сонсоогүй.

Би арагшаагаа сандран хартал нэгэн хар хувцасласан хүн гэнэт надруу харан зогсож байх ба хөдөлж ч амжахаас минь өмнө алчуураар ам таглан авав.

Алчуурнаас спирт үнэртэж миний хамаг ухааныг балартуулж байлаа.

Түүнээс эсэргүүцхийг оролдсон ч тэрээр намайг маш чангаар барин авсан байсанд хөдлөх боломжгүй болов.

Яаж зугтвал түүнээс холдох вэ гэдэг бодлууд толгойд хурдтайгаар орж ирэх ч ухаан санаагаа төвлөрүүлж чадсангүй , зүрх хэзээ ч цохилж байгаагүйгээрээ хурдан цохилж , нүд бага багаар харанхуйлсаар би нэг мэдэхэд харанхуйруу уусан уналаа.

-----------------------------------------

Joe Jonhson POV

-Бид үнэхээр явах хэрэгтэй юмуу? Миний хоёр дох дүү Кэрлос нүдээ нухангаа надаас асуув.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now