БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"

820 61 2
                                    

Joe Johnson POV

Нэгэн хэмнэлээр дугарах цаг нам гүм байдлыг эвдлэн дуугарна. Гэсэн ч гагцхүү түүний түүх толгойд эргэлдэж байлаа.

Тэр надтай адил их зовлон туулжээ. Гэхдээ түүний миний түүхээс ялгарч байгаа зүйл бол тэрээр бүх болсон явдлыг өөрийн буруу хэмээн үзэх нь байв.

Кристинагийн уйлахыг би анх удаа харж байна.

Ер нь би анх удаа эмэгтэй хүнийг эрэгтэйгээсээ болж ингэж их шаналж уйлж байгааг харлаа.

Эмэгтэй хүмүүс их нууцлаг юмаа.

Түүнийг бүх зүйлээ ярьж байхдаа ямар царай гаргаж байсан нь одоо нүдэнд хоногшжээ. Нүдээ ердөө аних төдийд л хамаг харсан зүйл минь зураг үзэж байгаа мэт санагдана.

Гэсэн ч би нүдээ хүчээр анин өнөөдрийн болсон явдлыг өнгөрсөн цаг дээр үлдээхийг хүсэв.

---------------------------------------------

Цүнхээ үүрэн хамаг хурдаараа сургуульруу гүйлээ. Үгүй бол ямар нэгэн том юмнаас хоцорчих гэж байгаа мэт санагдаад байв.

Цаг 7:40 болж байлаа. Магадгүй Кристина одоо яг сургууль дээр ирж байгаа байх гэхийг бодхоор улам л хурдан гүйж очимоор санагдана.

Сургуулийн урд тал дахиад л хүүхдүүдээр пиг дүүрчээ.

Энэ голоос Кристинаг яаж олно оо?

Би хүүхдүүдийн голоор түлхэн сургуульруу орхоор явж байтал яг аз болж шатны урд Кристина зүгээр л зогсож байв. Тэр надруу харав.

Гэхдээ нэг тийм уйтгартай төрхөөр.

Би түүнрүү харан инээгээд гараа даллан өөдөөс нь хүмүүсийн голоор чихэн байж гүйн очлоо. Харин Кристина надруу хөндий хоосон харцаар ширтсэн хэвээр байв.

Ямар ч үйл хөдлөл харуулгүй зүгээр л нэг хоосон харц.

Түүнд ямар нэгэн юм тохиолджээ.

Хажууд нь гүйн очиод шуун Яасан гэж хэлэхгүйгээр

-Яагаад эргэж даллахгүй байгаа юм бэ? хэмээн хошигнон хэллээ. Гэхдээ Кристина юу ч хариулалгүй надруу зүгээр л ширтсээр байв.

Кристинагийн сэтгэл хөдлөл , нүүр хувирлыг сайн ажиглалаа. Түүнд үнэхээр хэцүү байгаа нь тод байв.

Түүний нүд нэг газартаа ердөө 1 секунд ч хэрнээ зогсолгүй ийш тийшээ гүйн хүн бүрийг сандран ажиж байсанд би хурдтүүний гарнаас нь татан авч явж , номын санд ороод , хаалгыг хаалаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now