БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"

795 60 0
                                    

----------------------------------------------
     Би аяархнаар хажуудаа суух Жөүд үргэлжлүүлэн ярилаа.

-Нэг өдөр би Кристэй ярихаар шийдсэн. Тиймээс би эхэлж түүнтэй танилцсан юм.
Түүний инээд ярианы өнгө байгаа байдал зэрэг нь бүгд миний сэтгэлийг булааж байсан юм. Түүнийг инээхэд бүрхэг байсан тэнгэр цэлмэж нисэж чадахгүй шувуу дүүлэн нисэх мэт мэдрэмж төрүүлдэг байсан.
Нэг л мэдэхэд бид их дотно болсон байсан. Би Турьхантай ч бас нийлдэг байсан юм. Турьханы нэрийг Жэйк Стаарфорд гэдэг байсныг би нилээн удаж байж мэдсэн.

Харин яг энэ үед Жөү яриаг минь таслан

-Одоо манай сургуульд байгаа болов уу?
Би түүнрүү эгцэлж харахын тулд хацраар урссан нулимсаа арчиж

-Мэдэхгүй ээ , би түүнтэй Крисын оршуулганаас хойш уулзаагүй.

-Аан заза гэснээ надруу харан "Үргэлжлүүл үргэлжлүүл" гэв.

Түүнийг ингэж хэлэхэд би түүнд яг л үлгэр уншиж эсвэл ямар нэгэн өгүүллэг ярьж өгч байгаа мэт тэнэг мэдрэмж төрлөө.
Гэсэн ч би үргэлжлүүлэн ярьж эхлэв.

-Бид найзлаад 1 жил гаруй болсоны дараа Крис анх удаа надад сэтгэлээ илчилж байсан. Гэхдээ би чамд ч үүнийг хэлээд яахав дээ. Ямар ч гэсэн бид хоёр 2,3 жил үерхэж байх хугацаандаа бид их муудалцдаг байсан , гэхдээ үргэлж Крис л уучлалт гуйдаг байсан.
Бид маш урт хугацааг зарим нэгэн шарх зовлонтойгоор өнгөрүүлсэн. Учир нь би тэр үед одоогийнхаасаа ч илүү хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байж билээ. Тэр болгонд нь би Кристэй уулзахдаа хөхөрсөн нүүр эсвэл урагдсан дэвтэр ном зэрэгтэй очдог байсан юм.
Бид их ч хэцүү үеийг хамт өнгөрүүлж их ч дурсамж бүтээсэн.
Гэхдээ нэг өдөр Крис уучлалт гуйсан ч би түүнийг өршөөж чадаагүй. Яагаад гэдгээ мэдэхгүй ээ гэхдээ л би түүнийг ерөөсөө өршөөж чадаагүй. Тэр үед би түүнд хэзээ ч мартагдахааргүй үг түүндээ санамсаргүй хэлчихсэн.  .  .

Нүдэнд минь цийлэгнэх нулимс хэнд ч захирагдалгүй нэг хоёроороо урсаж эхлэхэд Жөү Жонсон зөөлхнөөр миний хацраар урсах нулимсыг минь арчаад боловсон инээдээр

-Зүгээр ээ чи заавал энэ бүгдийг надад ярих хэрэггүй. Ярихгүй ч байж болно шүү дээ :) .

Түүнийг ингэж хэлсэн ч гэсэн би үүнийг хүнд хэлснээр нуруун дээрх ачаа минь багасч байгааг мэдэрч байсан тул үргэлжлүүлэн ярихыг хүсч байв.

-Зүгээр ээ би өөрөө яримаар байна хэмээн хэлэн би хоолойгоо засаад

-Манай шинэ жилийн баяраар би ер нь бол хууль бусаар Крисыг өөрийн хос болгон оруулчихсан юм. Хүн бүр бидэнрүү харсан ч энэ нь надад бид үнэхээр гоё харагдаж байна даа гэсэн мэдрэмж төрүүлж байсан. Тиймээс би сэтгэл ханамж дүүрэн байсан.
Яг тэр өдөр би шинэ жилийн үдэшлэгийн гүнж болсон байсан юм.
Намайг тайзан дээр гарч титэм зүүхэд би урд минь зогсох хүмүүсээс Крисыг хайгаад олоогүй.
Крис урд минь намайг харж алга таших биш өөр охинд сугдуулсаар заалнаас гарч байсан юм.
Би араас нь гарсан. Мэдээж би Крисын найз охин юм чинь араас нь гайхан гарсан... гэвч Крис тэр нэг заваан охинтойгоо тэврэлдэн яг нүдний минь урд зогсож байсан.

/Яриан дээрх дараах явдал/

-Чи яаж миний нүдэн дээр тэгж чадав аа? би Крислүү итгэл алдарсан байдлаар асуулаа.

Би зүгээр л тэр охинд тусалж байсан шүү дээ Кристина. Муу хөгийн худалч залуу.

-Яаж тусалж байсаан? Сайхан үгээр урхидаж тэвэрч аваад бараг л үнсэх гэж байсан чинь ямар утгатай тусламж юм? Явж явж намайг дандаа дээрэлхдэг охиныг шүү!

-Үгүй ээ! Кристина сонс. Тэр охинд шалтгаан байсан . Тиймээс л би зүгээр түүний хүссэн зүйлийг нь хийж өгсөн юм.

-Чи намайг тэнэг гэж бодоо юу? Чи ямар ганц модон чихрээр хүүхэд хуурах гэж байгаа юу? Наад мэдрэл үгэндээ намайг итгэнэ гэж бодоо юу!

-КРИСТИНА! БИ ӨӨР ЯАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ! ЧИ ЯАГААД ДАНДАА ИЙМ ЖООХОН ЮМЫГ ИНГЭЖ ТОМ БОЛГОН СҮРЖИГНЭЭД БАЙГАА ЮМ БЭ?!? ХОЁУЛАА ИНГЭЭД БАЙВАЛ БҮТЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ хэмээн Крис надруу анх удаагаа ориллоо.

Түүний энэ үгс миний зүрхэнд шигдэн орж тэндээ эдгэхээргүй ангал үүсгэж байв.

Нүдэнд минь нулимс цийлэгнэж би түүнтэй дахин хэрэлдэхийг хүссэнгүй. Крис зүгээр л надаас уйдчихаж. Тэр охин Крисыг яаж урхидсаныг мэдэхгүй гэхдээ Крис .. түүний урхинд орчихжээ.

-Хоёулаа тэгвэл больё гэдэг үгийг би хичнээн гаргахыг хүсээгүй ч би түүнд хэллээ.
Крис намайг ярьсны дараа гайхсан төрхтэй хэсэг чимээгүй байснаа нүдний харц нь сандарлаар дүүрч өмнө нь ярьдаг байснаасаа арай хурданаар

-Үгүй ээ Тина би ... би зүгээр л тоглож байсан шүү дээ. Үнэнээсээ хэлээгүй гээд надруу хэсэг харснаа Чи ч гэсэн тоглосон биз дээ ? хэмээн хэлэхэд би түүнрүү эгцлэн харалгүй шалруу хараад

-Үгүй ээ би үнэнээсээ хэлсэн.

-Үгүй ээ Тина , би чадахгүй ээ , би .. Би чамгүйгээр байж чадахгүй шүү дээ. Чи бол миний амь амьдрал. Чамгүй байснаас би үхсэн минь дээр шүү дээ.
Би хэсэг түүний ярианд юм хариулалгүй газар ширтэн зогсоод эцэст нь

-Тэгвэл үхээч хэмээн хэллээ. Би хэлсэн үгнийхээ араас маш харамслаа.

Эргүүлээд ямар нэгэн утсаар татаад авчихмаар санагдах ч миний үг аль хэдийн Крисын чихэнд орчихсон байв. Би энэ үгийг биелэхийг нь мэдсэн бол хэзээ ч хэлдэггүй байж.

.  .  .  .  .  .  .  .  .

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now