БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"

874 50 2
                                    

-Ю-у? Хэлэх гэсэн үг минь амнаас тасалдан гарах нь намайг сандарч байгааг улам тодотгоод байв.

Би түүний нүдрүү харж чадахгүй учир аль болох өөр тийш харсан ч Жөү надруу ширтсээр байлаа.

-Үүнийг чамд гэнэт ингэж хэлэх эвгүй байх л даа. Гэхдээ би чамд хэлэх ёстой юм шиг санагдаад байна. хэмээн тэрээр дөлгөөхөн хоолойгоор хэлээд миний нүүрний хажууд байсан гараа аажуухнаар татан авснаа урагшаа хараад

-Чамайг .... Анх харахад л надад чамайг бусдаас онцгой гэдэг нь мэдрэгдсэн. Чи хэзээ ч хүмүүсийн сонирхлыг дагдаггүй. Сонирхсон зүйлийг нь сонирхдоггүй. Үргэлж өөрийнхөөрөө л байдаг. . .

Жөү хэсэг голдоо завсарлагаан авч шилэн хүзүүгээ илэн инээмсэглээд

-Чи ганцаараа байхаас айдаг. Гэхдээ чи ганцаараа байх дуртай. Магадгүй чи ганцаараа байх дуртай ч ганцаардахаас айдаг байх. Чи үргэлж хэрэгтэй хэрэггүй юманд санаа зовж аль болох хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүйг хичээдэг ч заримдаа чамд тэгэхээс өөр арга байдаггүй. Гэхдээ би stalker type , эсвэл pervert type биш шүү. Би зүгээр л чамтай хамт байх хугацаандаа юу чамаас олж харснаа л хэлж байна. Тэгээд нэг их удалгүй би өөрийгөө чамгүйгээр амьдарч чадахгүйгээ мэдсэн. Чамайг харахгүй болохоор би уйдаж гутардаг гэхдээ чамайг харахаар миний сэтгэл яагаад ч юм баярлаад явчихдаг. Тиймээс л би чамайг -.. Жөү миний нүдрүү дулаахнаар ширтэн хараад
-Миний хувьд бүх юм минь болснийг мэдсэн гэлээ.

Зүрх хүчтэй цохилж түрүү нь сонссон үгнүүдэд итгэж чадсангүй. Толгой тэр чигтээ хоосорч хэлэх байтугай бодох ч юм толгойд орж ирсэнгүй.

Жөү надад .... Жөү надад сэтгэлээ илчилчихлээ гэж үү?

Жөү миний хоосон сандарсан нүүрний хувирлыг харсан бололтой

-Чи одоо заавал хариулах хэрэггүй ээ. Чи удаан бодож болно. Хэдэн ч жил бодож болно. Би хүлээж чадна. Чиний л төлөө бол би хүлээж чадна хэмээн хэлэв.

Би одоо яах вэ?

Яах вэ? Кристина бод. Чи одоо юу хийх вэ?

-------------------------------------------

Бид хоёрын голын харьцаа урьдынхаасаа ч илүү хүйтэн боллоо. Хэн нь ч юу ч хэлэхгүй зүгээр л ойд алхсаар.

Жөү зүгээр л зам газарчилан урд алхална. Би харин түүнд юу ч хэлэлгүй бас л ардаас нь даган алхсаар байв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now