Bonus Chapter

828 69 0
                                    

Уншсан үзэгчдийн тоо мянга хүрсэнд нь би аймар баярлаад уншигч та бүхэндээ Бүлэг 4 "Үл Таних Эрэгтэй" дээр гарсан
Magis Slade гэх мэдэгдэхгүй эрэгтэйн  талаас бичхээр боллоо.

----------------------------------------------
Харанхуй болсноос ойр хавийн зүйлүүд хар бараанаар дүнсийн харагдаж гадаа ердөө миний чийгтэй болсон зам дээр алхах хөлийн чимээнээс өөр юу ч сонсогдсонгүй.

-Шөнийн 3 цаг хэмээн би бугуйн дахь цагаа хараад амандаа зөвхөн өөртөө сонсогдхоор хэллээ. 

Үүр цайх хүртэл 3 цаг. 3 цагийн дотор бүх юмаа чимээгүйхэн болон цэвэр хийх ёстой гэх үзлийг л баримталан толгойдоо нэг хоёроор дуталгүй давтан бодно.

Би маскаа зүүн саравчтай малгайг юүдэнтэй малгайтай давхралдан өмсөв. Хар бээлий , хар малгай , хар хувцас , хар масктай байхад хичнээн хэнийг ч хараад таньдаг хүн хэзээ ч танидаггүй юм.

Тиймээс би ажлаа хийхдээ заавал иймэрхүү хувцас өмсдөг юм.

Долоо хоногжингоо ажигласан 2 давхар шаргал өнгөтэй байшингийн урд би ирээд ойр хавиа удаан гэгч нь маш нягт нямбай намайг хэн нэгэн харж уу хэмээн ажиглалаа.

Иймэрхүү цагт ихэнх хүн гүн нойрондоо ордог учир намайг харах хүн цөөхөн байдаг.

Энэ урд минь байх байшингийн эзэн нь өнөө өглөө Колумбиа явсан. 1 сар хүрэхгүй хугацаанд эргэн ирэх ба гэрт нь хүмүүс байн байн ирээд байдаг ч энэ өдөрт лав ирэхгүй гэдгийг би нэрээрээ тангараглахаар сайн мэдэж байв.

Би аажуухнаар үүдний хаалган дээр очиж нарийхан зүү мэтийн төмрөөр хаалганы цоожруу хийн хэд хөдөлгөөд л хаалга яг л түлхүүрээр онгойлгосон мэт онгойлоо.

'Гайхалтай ' амандаа шивнээд ард талын өмдний халаасанд хийсэн жижиг чийдэнг гарган амандаа зуугаад байшинруу орон хаалгыг хэн ч харсан хаалттай байна гэж хармаар байрлалтай бага зэрэг онгойлгов.

Энэ гэрийн эзэн их эд хөрөнгөдөө хайртай учир магадгүй бүх юмаа цоожилсон байх магадлалтай. Бүр хамгаалалтын дохиолол тавьсан байж мэдэх учир би аажуухан болгоомжтойгоор үүдний өрөөнөөс шууд л эзнийх нь унтлагын өрөөрүү явлаа.

Одоогийн үеийн ихэнх хүмүүс хамаг эрдэнээ өрөөндөө нуудаг гэдгийг би нилээн олон байшинруу орон байж мэдсэн юм.

Гэр нь их олон өрөөтэй юмаа. Унтлагийн өрөөг хайн хэсэг балартасны эцэст арайхийн олов.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now