БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"

698 51 1
                                    

Жэйк сургуульдаа ирэлгүй 2 долоо хоносон.

Түүнийг хаашаа явсан хэнтэй явсан юунаас болж зэргийг хэн ч мэдэхгүй. Тэрээр зүгээр л алга болчихсон.

Яг л Жэйк ямар нэгэн юмны утга учрыг олохоор явсан мэт алга болсон.

Энэ нь надад нэг бодлын сайн боловч өмнө нь найз байсан утгаар түүнд бас санаа зовж байлаа.

-Чи хоолоо идэхгүй юмуу?

Нэг чигрүү ширтэн амандаа хийсэн хоолоо нухаш болтол нь зашилсан миний анхаарлыг Жөү санаа зовсон байртай сарниуллаа.

Би нэг цэгт тогтсон харцаа хурдан шилжүүлэн түүнрүү хараад

-Идэж байна аа хэмээн амандах хоолоо залгилаа.

-Яасан ядраад байгаа юмуу? Бие чинь зүгээр биз?

Жөү дахин санаа зовсон байртай асуун баруун гараа миний духан дээр ирэн тавив.

Би түүний гарыг нь аажуухан холдуулангаа

ЙБи зүгээр ээ . Зүгээр л толгойд баахан юм бодогдоод . Тэгээд жоохон манарчихлаа.

Би урдах хоолноосоо дахин нэг халбагдахад Жөү баруун гарын минь хурууны завсраар атгаад
-Битгий өвдөөрэй хэмээн хэллээ.

-Та хоёрыг харахаар яагаад ч юм нүдээ ухаад авчихмаар санагдах юм. Бидэнрүү сижиглэсэн мэтээр харах Бианка бас л сижиглэсэн байртай хэлэхэд Жошуа баахан чихэр бэлэг барисаар ширээнд суулаа.

Тэрээр бэлгээ зөөж ядаж байсан бололтой ширээн дээр бараг л шидэн тавихад би түүнээс

-Юу вэ? Өнөөдөр чиний төрсөн өдөр юмуу?

Жошуа сандал дээр сууснаа

-Үгүй ээ.

-Тэгвэл яагаад чамд ийм их бэлэг байгаа юм?

-Мэдэхгүй ээ тэр охиных нь төрсөн өдөр гэсэн шүү дээ.

Бианка бэлгүүдийг нэг нэгээр нь харж байснаа

-Тэгээд яахлаараа тэр охины төрсөн өдөр байтал чиний төрсөн өдөр мэт чи тэр охиноос чихэр аваад байгаа юм?

-Чөтгөр бүү мэд. Жошуа мөрөө хөдөлгөн хэлэхэд Жөү гэнэт инээж

-Би чамд хэлээ биз дээ. Тэр хэтэрхий алдартай болохоор бүр хүмүүс өөрийнхөө төрсөн өдрийн бэлгийг хүртэл түүнд өгч байна.

Түүнийг ингэж хэлэхэд бид бүгд нэгэн зэрэг инээлдэж эхлэн би урд минь хамаагүй хаясан чихрүүдээс гайгүй чихрийг нь хайж эхлэлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now