БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"

938 72 1
                                    

Жэйк осол болсоны дараа дахиж эргэж ирээгүй. Тэрээр дахин зугтсан.

Түүнийг дахиж ирэхгүй ээ хэмээн цагдаа нар хэлсэн ч би түүнийг нэг л өдөр хүрээд ирнэ гэдгийг мэдэж байлаа. Яг л урьд нь ирдэг байсан шиг ээ.

Гэхдээ би түүнийг муу хүнээр сэтгэлдээ үлдээлгүй түүний урьд өмнө нь ямар сайн найз байсан яг тэр төрхөөр нь сэтгэл санаандаа хадгалан үлдээсэн юм. Түүний ямар сайн хүн байсныг та нар хэзээ ч төсөөлж чадахгүй дээ.

-Яасан бэ? Тина зүгээр биз дээ? Хажууд надруу биеэ харуулан хэвтэх Магис нойрмог хоолойгоор асуутал би түүнийг түүнийхээ гүн нойрноос нь сэрээснээсээ анзааран түүнрүү хараад чимээгүй

-Зүгээр ээ зүгээр . Толгойд баахан юм бодогдоод л .

Магис намайг цээжрүүгээ шахан тэврээд эрүүгээ миний толгойн дээр тависнаа нойрмог хоолойгоороо

-Хайрт залуу чинь хажуут чинь байхад надаас өөр хэн толгойд чинь ороод ирэв? Гомдолтой л байна шүү. Надаас царайлаг залуу хаана байна.

Түүний гомдоллосон ярианы өнгө миний инээдийг хүргэж би тэсэлгүй түүнийгээ эргүүлэн тэврээд

-Хаана ч байхгүй гэхэд Магис чимээгүй жуумалзан инээх нь мэдрэгдлээ.

-Сайн охин.

-Тэгээд юу бодсон юмбдэ?

Би түүний тэврэлтээс аажуухан салж таазруу харан хэвтэхэд Магис гэдэснээс доор орших хөнжлийг минь дээшлүүлэн хүзүү хүртэл нөмрүүлэв.

-Зүгээр л Жэйкийг бодсон юм.

-Айн? Жэйкийг үү?

-Тийм ээ. Тэр одоо хаана юу хийж яваа бол гэх зэргээр л.

-Ямар ч байсан тэр дахин эргэж ирэхгүй ээ. Чамд юу хийлээ дээ? Хэрвээ тэр ирчихвэл би түүнийг дахиж нарны гэрэл харж чадахгүй болтол нь балбана.

Би Магисруу хөмсгөө зангидан хараад

-Алив ээ би Магис биш Жөү найз бандитай баймаар байна шүү.

-Заза тэгвэл -... Магис хамраа дарснаа
-Жөү mode on гэлээ.

Галзуу эрэгтэй шүү.

Би инээмсэглэн түүнийгээ ахин тэврээд түүнийхээ зөөлөн уруул дээр нь үнсэн

-Би чамд маш их хайртай гэхэд Магис тэр дороо инээмсэглэн намайг хүчтэй эргүүлэн үнсэнгээ маш чанга тэврээд миний нүдрүү эгцлэн харав.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now