БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"

788 61 1
                                    

-Зүгээр ээ. Миний нүдэнд ямар ч баяр баясал харагдахгүй байж болно оо. Гэхдээ миний сэтгэл зүрх ямар их жаргалтай байгааг чи мэдэхгүй.

Би түүний баруун мөрөн дээр өөрийн эрүүгээ арайхийн тавьж энэхүү хэдэн үгийг чимээгүй хэллээ.

Гэтэл Жөү миний бүсэлхийгээр гараа явуулан намайг эргүүлэн тэвэрчихэв. Түүний тэврэхэд миний зүрх хүчтэй цохилж нүүр минь халуу оргиж эхэлж байлаа.

Би ичиж байна.

Би түүнээс өөрийгөө хүчээр салган авч түүний тэврэлтээс зугтахад Жөү

-Өө яана аа уучлаарай гэж маш хурдан хариулав. Би ч өөдөөс нь

-Намайг ч бас уучлаарай.

Байдал ингээд хүнд буюу тохигүй болж эхэллээ. Бид хоёрын аль аль нь ч юм ярихгүй хэсэг өөр өөр тийшээ ширтэн зогссоны эцэст Жөү

- Аа- чи нөгөө тэнд хүнээс юм авна гээд байсан биз дээ? Тэрээр улам л сандарч тэвдэж гацан байж хэлэв.

Би түүнрүү эгцлэн хараад дахиад л түүний зүүн гарынх нь бугуйнаас атгаад

-Хоёулаа хамт явья гээд Их дэлгүүрийн хаалгаруу чирэн авч очиход Жөү зүгээр л дуугүй даган алхалаа.

Би дэлгүүрийн хаалгаар ороод Жөүгийн гарыг нь түр тавин харуул дээр очиод аавынхаа компаны алтан картыг (байгууллагынх нь карт) гарган үзүүлэхэд 30 насны халзан намхан харуулын нүд томорч хүндэтгэсэн байдлаар

-Сайн байна уу хатагтай Вероника. Одоохон танд хүмүүс аваад ирье гээд цаашаагаа гүйн одов.

Тэгээд төд удалгүй ардаасаа 4 дүрэмт хувцас өмссөн энэ дэлгүүрийн ажилчидтай , харуул наашаа гүйн ирэхэд ард нь даган гүйж байсан 4 ажилчин нь

-Сайн байна уу хатагтай Вероника хэмээн зэрэг хэллээ.

-Сайн байна уу хэмээн би хэлэхдээ  бага зэрэг толгойгоо доошоо дохиход нэг нь

-Танд юугаар туслах уу? хэмээн маш эелдэг асуув.

-Аан би тэр цаана зогсож байгаа.. Гээд Жөүрүү заан - Тэр эрэгтэйн төрсөн өдөр нь өнөөдөр юмаа. Түүнийг хэн ч харсан ямар загварлаг залуу вэ гэж хэлүүлхээр хувцасламаар байна.

-За хатагтай ойлголоо гээд тэд дөрвүүл Жөү дээр гүйн очин бас л мэндэлэхэд Жөү бүр гайхан орхисон байв.

Тэр эмэгтэйчүүд Жөүг үг ч хэлж амжаагүй байхад бараг чирэн дагуулан авч явахад нь би араас нь аажуухан даган алхав.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now