БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"

924 47 1
                                    

-Энэ томьёоноос энийг гаргахаар ...
Багшийн яриа бага багаар холдон чимээгүй болж эхлэхэд би өөрийгөө сэрж чадахгүй гэдгээ мэдэн нам унтах гэж байтал гарыг минь нэг хүн түлхэхэд миний гаран дээрээ хамаг жингээ тавьсан байсан толгой унан ширээгээ цохих дөхлөө.

Би цочсоноосоо болоод ширээн дээр байсан пиналаа дэвтэртэйгээ унагахад самбарт хичээл зааж байсан багш надруу нэг хялам хийгээд эргүүлэн бичиж эхлэлээ.

Би уурлан хажуу тийшээгээ харвал Жошуа амаа даран инээн харж байв.

-Чи муу н*вш хэмээн би амандаа өөртөө л сонсогдхоор хэлэхэд  Жошуа надруу тэр нэгэн инээдээрээ инээхэд өөрийн эрхгүй бүх уур минь салхинд үлээгдсэн мэт алга болов.

Тэр муу заваан ид шидтэй инээд.

Энэ үед гэнэт урд талын ширээнд Жэйкийн инээх нь сонстлоо.

Түүнрүү сандран хартал Жэйк 2 охин болон хажуутлын ширээний хамтрагч бандитайгаа юм ярин инээж байх нь тэр.

Яг л өөрийгөө хэн нэгнээр тоолгох гэж байгаа мэт.

Би түүний араас нэг их удаан ширтэж чадсангүй учир нь Жэйк намайг харна гэдгийг аль эртнээс мэдэж байсан мэт арагшаагаа гэнэт харсан юм. Би түүнтэй ярих байтугай нүдээ шүргэлцүүлэхийг ч хүсэхгүй байлаа.

Тиймээс би газар байсан бүх зүйлээ хураан аваад цүнхрүүгээ чихэн хийгээд цагаа харвал яг хичээл завсарлахад 13 минут дутуу байлаа.

Би урдуур унжсан үсээ чихнийхээ ардуур оруулаад тэр хоорондоо нууцаар гарныхаа завсраар хажууд суух Жошуаруу харвал тэрээр дэвтэрлүүгээ ч харалгүй дэвтэр дээрээ юм бичиж байв.

Маш хурдан бас маш цэвэрхнээр.

Би түүнрүү ойртон бичгийг нь хартал өмнөх бичгүүдтэйгээ ямар ч ялгаа байсангүй.

Тэр бүр огтхон ч дэвтэрлүүгээ өндийн харахгүй байлаа.

Би шооконд орон түүний бичгийг ширтэж байтал тэрээр гэнэт бүдүүвтэр хоолойгоор

-Би гарын үсгээ өгч болно шүү хэмээн хэлэхэд би сандран арагшаагаа огло холдлоо.

-Айн?

-Би чамд гарын үсгээ өгч болно оо. Хэрвээ чи хүсэж байвал.

Би баруун талын хөмсгөө өргөөд

-Би яагаад хүснэ гэж?

Жошуа самбарлуу харах харцаа надруу харуулсан ч түүний гар нь бичиж байсан үгээ дуусгаад

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now