БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"

834 55 3
                                    

     Зүүн хацраар минь өвчин маш хурдаар тархаж би хацраа барин эргэн Лилирүү харав. Тэрээр намайг алгадсандаа харамссан ямар ч төрх нүүрэндээ гаргасангүй.

Харин дахин алгадах гэтэл Жөү гарыг нь барьж аваад

-Та чинь яаж байна аа?!?

Лили харин гарыг нь барьж авьсныг нэг их тоолгүй надруу үзэн ядалт дүүрэн харцаар ширтэн харахад би арай ядан хацрынхаа өвдөлтийг тэсэн байж

-Хадам .. Эгч ээ?... хэмээн хэлэхэд хоолой минь салганаж юу юугүй уйлах гэж байгаа мэт сонсогдчихов.

-Яасан гайхаад байгаа юм уу? Чамд Крис хэлээгүй гэж үү?

-Крис ээ.....?

-Тийм ээ. Крис Паркэр . Би бол түүний төрсөн эгч. Түүний газар дээрх ганц эгч нь .

Энэ үг нь намайг гайхшруулхаас илүү айлгалаа. Лили бол Крисын эгч. Лили бол манай гэрийн үйлчлэгч харин Крис бол миний олон жил үерхсэн найз залуу.  Үүнд итгэхэд хэтэрхий бэрх юм аа.

Би үргэлж ганц сохор нь байсан юм байх даа. Намайг мэдээчгүй байхад ойр хавьд минь их юм тохиолджээ. Би яагаад тийм сохор байх ёстой юм бол оо...

Энэхүү зүйлийг бодоход сэтгэл минь тал тал тийшээ хутгаар эсвэл хурц юмаар зүсүүлж байгаа мэт хагаран бутрах мэдрэмж төрж айдас гайхшрал гэх мэт олон мэдрэмжүүдийг төрүүллээ.

Крисын нар мэт гэрэлтдэг байсан учир нь түүний гэрэлтүүлэгч энерги нь манай гэрт байж ээ.

-Чамд Крис юу ч хэлээгүй гэж үү? гэж чимээгүйхэн асуухад би хариулхаасаа илүү зүгээр л толгойгоо хоёр тийш сэгсэрсэнд Лили:

-Тийм ч дээ . Өөрийг нь алдаг байсан хүнд яаж нууцаа хэлхэв дээ

-Би түүнийг алаагүй , би алаагүй , Би Крисыг АЛААГҮЙ! би Лилигийн өөдөөс эсэргүүцэн ийнхүү орилоход

-ЧИ АЛСАН. ЧИ МИНИЙ ДҮҮГ АЛСАН. ЧИ ТҮҮНИЙГ ӨДӨР БҮР ҮГЭЭРЭЭ АЛДАГ БАЙСАН. ОЙЛГОЖ БАЙНА УУ?
ЧИ МИНИЙ ДҮҮГИЙН СЭТГЭЛИЙГ ҮРГЭЛЖ АЛДАГ БАЙСАН. ЧИ ЯАГААД АЛСАНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?!? ЯАГААД МИНИЙ ДҮҮ.. МИНИЙ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ДҮҮ МИНЬ ... ЧАМААС БОЛЖ ХОРТ ХАВДАР ТУСАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ БЭ ?!? хэмээн Лили уйлан байж хашгиран хэлж хоёр хөлөөрөө газарт унан өвдөглөн суулаа.

Түүнийг ингэж аашилхыг харах надад ямар хэцүү байна вэ. Түүний бараг надтай юу ч ярьдаггүй байх үе нь одоо жаргал байсан мэт санагдав. Тэгсэн бол би үнэнийг мэдэхгүй амар байх байлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now