БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"

623 54 2
                                    

Жөү арагшаагаа аажуухан болсоор газар унахад түүний гэдсэнд миний хэзээ ч битгий байгаасай гэж хүссэн хараалтай мэт хутга орсон байлаа.

-Жөү!!

Түүнийг харахад сэтгэл минь бас хамт үхэж байв.

Би хамаг хурдаараа түүн дээрээ гүйн очиж толгойг нь өөрийнхөө өвдгөн дээр дэрлүүллээ. 

Түүний цамц бага багаар улаан болж эхлэхэд Жөү хоёр гараараа хүчээр хутгыг биенээсээ сугалахдаа түүний өвдөлт нь нүүрэндээр нь илт мэдэгдэв.

Нулимс хацар даган тасралтгүй урсаж маш ихээр зовж байлаа.

-Жөү .. би дахин түүнийхээ нэрийг дуудав .

Зүрх цохилж байсан ч удахгүй зогсох гэж байгаа мэт мэдрэмж төрж түүнийгээ харахад л нүдээ ухаж авмаар санагдан байж суух аргаа олж байлаа.

Би түүнийг өвдгөн дээрээ дэрлүүлсэн даруйдаа өөрийнхөө гадуурх нимгэхэн цамцаа тайлан түүний гэдэсний цус алдаж хэсэгт нь тааруулан тавив.Түүнийхээ цусыг нь л бага гойжуулах санаатай байсан ч түүний цус улам ихээр гоожсоор байлаа.

Жөү хүчтэй амьсгал авсан ч тэрээр бүрэн амьсгал авч чадалгүй дахин дахин авсаар , хоосон ханиалгахад би түүний нүүрлүү нулимс зогсолтгүй асгарч байсан нүдээрээ харав. Нүднээс минь урсах нулимс түүний минь хацар дээр тусахад түүний хацрыг нь даган урсаж байлаа.

Түүний нүүр авах газаргүй , харахаас ч эмээх болсон нүүр, хэн бүрийн атаархдаг байсан цэнхэр нүд одоо улам бүр тод харагдахад түүний нүдэнд маш олон зүйл нуугдаж байхыг анх удаа анзааран харлаа.

Жөү надаас болж л ингэчихлээ.

Түүнд минь ийм юм тохиолдсоныг харахаар өөрийгөө улам хараан зүхнэ. Кристина чи яагаад хүнд ийм гай учруулаад байгаа юм бэ.

-Тина . .

Жөү аажуухан хэрнээ хэн ч сонссон сэтгэл зүсэгдэхээр хоолойгоор намайг намуухан дуудлаа.

Би түүнийхээ толгойг нь хоёр гараараа бариад

-Би энд байна аа , Жөү , би энд байна.

Жөү хавдсан ч гэсэн неон гэрэлтэй мэт харанхуйд гэрэлтэх цэнхэр нүдээрээ надруу хамгийн сүүлчийн удаагаа харж байгаа мэт харлаа.

Яг л тэр миний нүүрний бүх хэсгийг толгойдоо буулган цээжилж байгаа мэт.

Тэрээр гэдсэн дээрээ тавьсан баруун гараа дээшлүүлэн өргөж миний хацран дээр тавив. Түүний гар одоо ч хүртэл дулаахан бас зөөлхөн байсан ч ямар ч хүчгүй байсанд би зүүн гараараа түүнийхээ гаран дээр нь тааруулан барьтал Жөү гараа тэр дор нь салган авч миний мөрлүү түлхээд

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now