БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"

836 48 0
                                    

Энийг л сонсмооргүй байна шүү хэмээн унтсан ч гэсэн хүсэж байсан дуу минь яг чихний хажууд дуугарахад ойлгомтой ойлгомжгүй нь мэдэгдэхгүй зүүднээс минь албадан сэрээлээ.

Би нүдний зовхио ч нээх хүч чадал байсангүй. Яг л энэ чигээрээ унтаад л баймаар санагдах ч сургууль дээрээ бас баймаар санагдах юм.

Би утасны дахин нэг сэрүүлэг дээр сэрэн энэ нэг лайтай сэрүүлэгний дуунаас болж уур хүрэн утсаа ханаруу савтал шидмээр санагдлаа.

Гэсэн ч би соронзоор татаж байгаа мэт орноос арайхийн өндийн босоод хэсэг хугацаанд эррортон хана ширтэн суув.

Тэр чигтээ босон явсаар нойл орж үсээ янзлаад , нүүр гараа угаан үсээ зүгээр л шулуун тавихаар шийдэн өрөөлүүгээ орон өнөөдөрт тохирох гоё хувцас өмсөхөөр шийдэв.

Магадгүй Жөү миний өгсөн хувцаснаас аль нэгийг нь өмссөн байх.

Би шүүгээгээ нилээн удаан уудалсаны эцэст гэгээлэг хувцас өмсөхөөр шийдэн хувцсаа өмсөв.

Би шүүгээгээ нилээн удаан уудалсаны эцэст гэгээлэг хувцас өмсөхөөр шийдэн хувцсаа өмсөв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Доошоо буухад ээж аав бас л аль хэдийнээ явж би энэ гэрт ганцаараа үлдсэн байлаа. Гал тогооны ширээн дээр ээж мөнгө тавиад хажууд нь жижигхэн цаасан дээр "Энүүгээр гоё хоол авч идээрэй " хэмээн нямбайлан бичсэн байв.

Би мөнгийг халаасруугаа чихэн хийгээд хөргөгч онгойлгон идэх юм хайлгүй урд минь харагдах улаан алимыг аван шууд хазан идлээ.

Күртикээ өмсөж гутлаа үдээсдэнгээ алимаа амандаа хазан тогтоож байтал хэн нэгэн гэнэт хаалга тогшиход сандарсандаа амандаа хазсан алимаа унагаж орхилоо.

-Ээеш!

Би газар унасан алимыг аван дээр тогтсон багахан юмнуудыг үлээн унагаагаад шүүгээн дээр тавин хаалгаа асуулгүй онгойлготол урд минь шар өнгөдүү савхи өмссөн Жөү нүүр дүүрэн инээмсэглэлтэй угтан авав.

Би түүнийг харна гэж төсөөлөөгүй байсан учраас нүд минь өөрийн эрхгүй томорч сэтгэл минь өөрийн эрхгүй баярлахад хүрлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now