БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"

1.2K 57 0
                                    

Сэрүүлэг миний зүүдэлж ч амжаагүй юм шиг зүүднээс минь сэрээлээ.

Бурхан минь! Сэрүүлгийг хараал идээсэй хэмээн амандаа хараагаад хөнжлөөсөө гараа арай гэж сунган байж сэрүүлгийг даран унтраав.

Цагыг өөрлүүгээ эргүүлэн харвал 7:00 болж байлаа. Өнөөдөр бол 12 сарын 15 н хоёр дахь өдөр. Зул сар удахгүй болохнээ хэмээн баярлан өөрийгөө өчигдрийн хар дарсан зүүд мэт явдлаас салган бодохыг хүссэн ч салгаж чадсангүй.

Өчигдрийн миний харсан болон сонссон хэлсэн бүх үгнүүд толгойд гол мэт урсан орж ирлээ.

Тэр даруйдаа би орноосоо өндийхөд үс минь соронзлогдож аманд минь зарим үс минь оржээ.

Тиймээс үсээ амнаасаа аваад түргэхэн шиг унтлагын хувцсаа сольж урагдсан моодтой жинсэн цэнхэр өмд , гэдэс хальт гаргах хар өнгийн футболк гарган өмсөөд гадуур нь ноосон саарал цамц өмсөн үсээ дээшээ боогоод нойл руу нойрмог чигээрээ алхан орлоо.

Нойл орон нүүрээ угааж шүдээ угаагаад нүдээ нарийхнаар контордон уруулаа өнгөлөөд цүнхээ үүрэн доошоо буулаа.

Аз болж ээж аавын аль альных нь ажил 7:30 д эхэлдэг тул аль хэдийн явжээ.

Гал тогооруу ортол Лили үйлчлэгч аяга таваг угааж байсан учир намайг сонссонгүй. Гэхдээ ямар намайг сонссон ч ямар эргэж харах биш дээ.

Хөргөгч онгойлгон бэлэн идхээр юм байхгүй байсанд зайрмаг аван идэнгээ гэрээс гарлаа.

7:50 болж байсан учир алхалгүй жолоочоор хүргүүллээ. Машинаар явсан учир яг хичээлийн хонх дуугархын 5 минутын өмнө сургуулийн гадаа иртэл дахиад л нөгөө лайтай хүүхдүүд надруу гайхан харав.

"Нээрээ түүнийг сонссон үү өчигдөр охинлуу ус цацчихсан . Тийм үү ?ямар аймар юм, өнөөдөр ирэхгүй гэж бодсон шүү!"

Яг үнэндээ бол би ундаа цацсан.

Гэсэн ч надад тэд нартай очиж хэрэлдэх ямар ч хүч байсангүй. Зүгээр л чигээрээ алхсаар эхний цаг болох тооны хичээлд орлоо.

Багш самбарлуу харан юм тайлбарлахад хүүхдүүд бүгд шуугилдаж нэг нэгэнрүүгээ цаас шидэлцэж байх нь миний хамаг унтах тав тухыг минь алдагдагдуулаад байсанд

-Муу үгний уутууд минь уутны амаа хаагаадхаач хэмээн тэдэнрүү уурлан орилоход тэд надруу бүгд гайхан харснаа миний нойрмогноос минь болоод хөхөрсөн нүднээс минь айсан бололтой бүгд чимээгүй болон урагш харан суув.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now