БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"

887 56 1
                                    

-Ийшээ одоо юу хийх уу?

Би хажууд хоол хийхийг минь ажиглах ээжээс асуулаа.

-Өндөгөө хийгээч

-Заза хэмээн би хэлээд өндгөө хагалан хийв.

-Чи яг хэнтэй уулзана гэлээ?

Ээж сониучирхсан байртай асуухад би хийж байгаа хоолноосоо нүдээ салгалгүй

-Манай нэг найз байгаа юмаа.

-Чи чинь өчигдөрхөн би найзгүй гээд байсан биш билүү?

-Үгүй ээ тэр үедээ л тэгж байсан юмаа. Тэрнээс биш би найзтай байлгүй яахав дээ.

Би худлаа ярихыг хичээж байлаа. Ээж аав хэзээ ч намайг танилцаагүй эрэгтэй хүүхэдтэй гаргахгүйг би мэдэж байсан болохоор би худлаа ярьж байв.

Ээж гэхдээ миний худал үгэнд итгэхгүй байх шиг харагдсан ч тоолгүй

-Заза тэгвэл тэгээд сайхан байгаарай даа гээд гал тогооноос гарч одов.

Би хийсэн өндөгтэй хуургаа хоолны саванд хийн бусад хоолнуудтай хамт цүнхэндээ болгоомжтойхон хийх энэ хэсэгхээн цаг үед би амьдарч байгаадаа баярлаж байлаа.

-За тэгэхээр хоол бэлэн. Царай зүс бэлэн бас хувцас бэлэн хэмээн өөрийгөө шалгаад бусадруугаа

-Би гарлаа шүү орой уулзья ! гээд гэрээсээ гарав.

Яг гэрээс гарахад Жөү хөнгөн хар тэрэгнийхээ зочны суудлын урд жийнсэн өмднийхөө халаасанд гараа хийсэн зогсож байлаа.

Жөү намайг харснаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан гараа даллахад би ч бас түүний өөдөөс инээмсэглэсэн ч тийм тод инээмсэглэж чадсангүй. Түүнрүү эргүүлэн гараа даллаад өөрлүү нь алхахад Жөү өөдөөс гүйн ирээд миний үүргэвчийг ямар ч үг хэлэлгүй аван төвөггүйхэн машиныхаа арын суудалд тавилаа.

Би түүний хийж байгаа үйлдлийг ажиж байснаа машины зочны сандлын хаалгыг онгойлгох гэтэл Жөү урдуур гүйн надад хаалга онгойлгож өгснөө

-Ядаж эрэгтэй хүн ийм зүйл хийх ёстой биз дээ гэлээ.

Би толгойгоо дохиход Жөү чимээгүйхэн инээгээд намайг оруулан суулгаад хаалга хаан өөрөө гүйн явж жолоочийн суудалд ирэн суув.

-Тэгэхээр намайг хаашаа авч явах нь уу?
Би Жөүрүү харан асуухад Жөү хөхрөөд

-Чи зуныг мэдрэх газар гэж хэлэхэд чинь надад ямар хэцүү байсан гэж бодно. Өвөл болж байхад хаана зуныг мэдрэх бол хэмээн зөндөө удаан бодосны эцэст нэг газрыг сонгосон байгаа. Очиод хараарай за юу?

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Där berättelser lever. Upptäck nu