БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"

1.2K 59 0
                                    

-Тэгэхээр дахиад Кристина чи ирэхшив дээ .. хэмээн уйдсан хоолойгоор захирал ноён Ли хэллээ.

-Тийм л юм шиг байна гээд би гараа эрүүн доороо тавин ширээг налав.

-Эхний өдрөө надтай уулзаад муухай биш байна уу?

-Хэтэрхий муухай байгаа болохоор бүр цусаар уйлах нь ээ.

-3 цагын шийтгэл (detention) хэмээгээд нэг л их ажилтай хүн шиг компьютер дээрээ юм бичнэ.

Би харин ширээнээс гараа аваад аажуухан өндийн босон

-Баярлалаа гэхдээ маргааш намайг ирэхэд арай багасгахыг бодоорой .
Би ёслоод өрөөнөөс гарлаа.

Дахин нэгэн гамшиг.

Заза одоо яахав дээ гэж амандаа зөөлхөн шивнээд ангидаа очин үлдсэн хичээлдээ суулаа.

Аль болох хэрэг хийчихгүй нь тулд хамгийн ард чимээгүй суусаар. 

Арай гэж хамгийн сүүлчийн хичээлийн хонх дуугарахад хүүхдүүд бараг л нисэн гарцгааж би ч бас тэдэнтэй адил нисэн гарахыг оролдсон ч энэ хүүхдүүд яаж тэр дэвтэр номоо тийм хурдан цүнхэндээ хийдгийг мэдэхгүй .

Дэвтрээ хаан пиналандаа үзгээ хийж цүнхэндээ арай гэж хамаг хурдаараа хийх гэсээр байтал аль хэдийн ангид би ганцаараа багштай л хамт үлджээ.

Харин химийн багш аз болж намайг үлдсэн байсныг тоолгүй дараагийн хичээл орох хүртлээ утсаа оролдьё гэсэн байртай суух шиг.

Би ч аль болох хурдаараа л юмнуудаа хийж шийтгэлийн өрөөрүү бараг л цүнхээ чирэн алхав.

Одоо бодохнээ би тэр хөөрхийлэлтэй охины цамцруу юм цацдаггүй байж гэж бодно. Хэрвээ энэ түргэн зан минь байгаагүйсэн бол би одоо гэртээ харьж байх байлаа.

Чихэнд минь сонсогдох дуу хүртэл ямар ч аягүй сонсогдож ойр хавьд шамбааралдах хүүхдүүд зүгээр л гүйлгэсэн кино шиг үзэгдэнэ. Гагцхүү би л ганцаараа жирийн хурдтай алхаж буй мэт. Гэтэл миний хурдлуулсан киног минь үл харгалзан нэг юм урд минь сэргэлэн хоолойгоор:

-Ө ! нөгөө ууртай охин гэх эрэгтэй хүн хэлэхэд түүний яриа миний уйтгартай дууны намуухан аяыг даван сонсогдлоо.

Гайхсандаа чихэвчээ аван дээшээ толгойгоо гөдийлгөн харвал нөгөө эрэгтэй байлаа.

Магистай адил эрэгтэй өөдөөс минь нүүр дүүрэн инээмсэглэн харж байв.

-Өө чи юу ? гэж би уйдсан хоолойгоор хэлэхэд

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now