Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

946 66 10
                                    

Жэйк Старфорд POV

-Сайн уу ?

Бидний хажуунаас гэнэт урд шулуухан хар үстэй гүн цэнхэр өнгийн миний хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнтэй охин гарч ирэв.

Би түүнийг харсан даруйдаа сандран урд минь сандал дээр суулгүй зүгээр л зогсон юм уух Крислүү харвал Крис тэр охинруу нүд салгалгүй ширтэн инээмсэглэлээ.

Крис эелдэгхэн инээмсэглэж эргүүлэн даллангаа

-Сайн уу хэмээхэд өнөөх охин бид хоёрлуу улам ойртож гараа Крислүү сунгаад

-Намайг Кристина Вилорд гэдэг.

Крис гарыг нь атган

-Крис Паркер гэлээ.

Өнөөх үзэсгэлэнтэй охин надруу далайн гүн мэт шумбан орохоор цэнхэр нүдээрээ ширтэхэд түүний ямар урт сормуустай болох нь надад анзаарагдав.

-Чи манай сургуульд сурдаг Жэйк билүү?

Хөөх тэр намайг мэдэж байна.

-Тийм ээ Жэйк Старфорд.

Тэр охин инээмсэглэхэд түүний инээмсэглэл гэрэл цацруулж цаг хугацааг удаашруулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв. Энэ мэдрэмжинд би маш хурдтгайгаар гүн донтон орсон юм.

Өнөөх охин миний сууж байсан сандал дээр огтхон ч ичсэн шинжгүй суугаад

-Чи яагаад энэ сургуулийнх биш юм мөртлөө дандаа энд ирдэг юм?

Крис газарлуу хальт ширтэн харцаа бууруулаад

-Зүгээр л. Ирмээр санагддаг учир гэлээ.

-Гоё юмаа. Та хоёр удаан найзалсан байх тийм ээ?

-Тийм ээ. Хар багаасаа.

Өнөөх Кристина хэмээх охин толгойгоо хэд зөөлхөн дохин бидэнрүү ээлжлэн харснаа

-Би та хоёртой нийлвэл дургүйцэхгүй биз дээ?

-Үгүй ээ үгүй. Дургүйцэхгүй.

Крис сандарсан байртай хариулж миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй нэгэн тийм өөр төрлийн инээдээр инээнэ. Хэзээ ч хэнд ч харуулж байгаагүй инээмсэглэл.

Тэр үед бид дөнгөж 14 настай байж билээ. Бид ч их жоохон амьдарлыг ойлгох болоогүй байж дээ.

Тэр үеэс хойш Кристина үргэлж бидэн дээр ирдэг болж аяандаа бид 3уулаа нийлдэг болсон.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now