БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"

717 57 3
                                    

Би хаана байна аа?

Би яагаад ганцаардаад байна аа?

Яагаад хэн ч над дээр ирэхгүй байна аа?

Яагаад энд харанхуй байна аа?

Хэтэрхий хүйтэн байна. Даараад байна. Халуун байна. Даараад байна. Халуун байна. Даараад байна.

Би яг хаана байна вэ?

Нүдээ нээхэд ойр хавь хав харанхуй байх ч гагцхүү миний ойр хавь л арай гэгээтэй санагдана. Миний гар газартай хамт гинжлигдэж хаашаа ч хөдлөх боломжгүй болжээ.

Би хөдөлмөөр байна.
Би босмоор байна.
Би гүймээр байна.
Би зугтмаар байна.

Толгойд юу ч бодогдохгүй хоосон санагдана. Яагаад би юу ч бодож чадахгүй байна вэ?

Нулимс нэг нэгээрээ надад захирагдахгүй урсан газарт тусна. Гэвч тэд газарт тусаад ор мөргүй алга болно.

Хамаг бие даарч чичирэхэд бие аяандаа хөлнөөс авхуулан мэдээгээ бага багаар алдаж эхлэлээ.

Магадгүй энэ миний төгсгөл бололтой.
Энд ингээд би дуусч байгаа бололтой.

Хажууд гэрэл бага багаар гэрэлтэж хаалга онгойв. Энэ магадгүй нөгөө төгсгөлийн гэрэл байх. Хонгилын үзүүрэн дэх гэрэлт хүрэхэд би хэний ч очиж үзээгүй гэрэлт ертөнцөд очино.

Энэ хүмүүсийн яриад байдаг үхэхийн өмнөх гэрэл мөн биз дээ?

Би өндийн босоход гарыг минь гавласан гинж аяандаа сулран тайлагдав.

Би одоо чөлөөтэй боллоо. Намайг дахиж хэн ч барьж чадахгүй. Учир нь би эрх чөлөөт шувуу болон хувирлаа.

Аяархан гэрэлрүү алхана. Тийшээ очиход улам бүр чөлөөтэй санагдав. Магадгүй энд очвол би жаргах юм шиг байна. Ямар ч зовох зүйлгүй.

Гэрэлрүү ойртоход маш бага багаар миний бие дулааныг мэдэрч эхлэсэн ч би миний ард хэн нэгэн холоос нэрийг минь дуудах хоолой сонслоо. 

Энэ бол Жөүгийн хоолой байв.

Тэр намайг дуудаж байна. Хаанаас гэдгийг нь мэдэхгүй ч би хоолой гарсан газарлуу тэр гэрэлт хаалгыг орхин гүйлээ. Үнэхээр л нэг газар Жөү намайг хүлээгээд сууж байна.

Жөү.

▁▁▁▁▁

Би дахин нүдээ аяархан нээхэд урдаас минь маш тод гэрэл тусав.

Дулаахан байна. Бас жаргалтай байна.

Нүд нээгдэхэд миний хамгийн түрүүнд харсан зүйл бол түүний минь инээмсэглэл байв. Тэрээр яг урдаас минь харан инээмсэглэж байна.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now