БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"

667 58 5
                                    

Ойр хавь нуга өндөр мод болон маш их манангаар бүхэснийг харахад л зориг чадалтай зүрх минь өөрийн эрхгүй үхэж байлаа.

Би харанхуй манантай ойруу тэр байшинг орхин чигээр гүйлээ.

Энэ ойд үх нь үү байна уу хамаа алга

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ ойд үх нь үү байна уу хамаа алга. Энэ байшингаас , Жэйкээс л холдож байвал надад хаана ч үхсэн хамаагүй байв.

Мододруу гүйн орж би ямар ч зам  байхгүй хэсгээр гүйхэд надад ердөө миний эргэн тойрон маш багаар үзэгдэж цаашаа харахад ердөө зүгээр л манан үзэгдэж байлаа.

Өндөр ургасан өвснүүд хамаг хурдаараа гүйж өуй миний нүүрийг цохиж зарим нь хөлд гишгүүлэх ч айж түгшсэн надад ямар ч хамаа байсангүй. Би хамаг хурдаараа зүгээр л урагшаагаа гүйнэ.

Тэр байшингаас холдвол надад боломж олдох мэт санагдлаа. Хамаг чадлаараа гүйж нарийхан модсыг мөргөх ч чигээр явах зүгээ өөрчилсөнгүй.

Модны үндэс хөлөнд тээгэлдэн би унахад уулын уруу хэсэгрүү өнхрөн ойчиж хэдэнтээ эргэсээр арайхийн зогсов. Гар минь мөчир , чулуу , шороонд халтартаж зүсэгдэж хувцас урагдаж байсан ч би арайхийн өндийн босч ойр хавиа дахин нэг ажлаа.

Н*вш гэж. Би үнэхээр хаашаа яваад байна аа?

Зүрх минь амаар гарах гэж байгаа мэт хүчтэй цохилж амьсгал давхцан нүдэнд айдсын нулимс хуран цугларч яг одоо би хэн нэгнийг ирэхийг маш ихээр хүсэв.

Хэн ч байсан хамаагүй. Зүгээр л намайг авраач.

Ойр хавь яг л өмнөх шиг өндөр нарийхан моднууд , өргөстэй хэрнээ навчаараа нуусан бутнууд , байгалийн жамаар унан хугарсан моднууд л үзэгдэж байлаа. Хаана явж байгаагаа баримжаалах арга байсангүй. Би зүгээр л нэг газартаа олон дахин ирээд байх шиг санагдана.

-Тина чи хаашаа ч зугтаж чадахгүй ээ.

Холоос тайван хэрнээ уурласан төрхтэй Жэйкийн хоолой цуурайтан сонсогдоход би дахин салганан нугларч байсан хөлөө тэнийлгэж харсан зүгрүүгээ аль болох тэр хоолойноос холдохыг хүсэн гүйв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now