БҮЛЭГ 32 "RUNAWAY"

639 44 0
                                    

Хүйтэн бас харанхуй мэдрэмж төрөхөд би яг л хүчлэн унтуулсан  мэт нойрноосоо яг л гүнж мэт сэрэхийг оролдсон ч нүд минь хэдэн өдөр нээгдээгүй мэт хэцүү нээгдэж байлаа.

Би нүдээ бага багаар манарсан байртай нээхэд миний хамгийн түрүүнд хараанд өртсөн зүйл бол яг чанх урд таазанд тогтох гэрлийн бүрхүүлгүй чийдэн байв.

Толгой маналзан өвдөж эхлэхэд би эргэн тойрноо аажуухнаар ажив.

Би хаана байна аа?

Энэ газар яг л цонхгүй газар дор нуугдсан байшин мэт харанхуй чийгтэй хүйтэн байлаа.

Биеэ хальт хажуу тийш хөдөлгөх мөчид л би өөрийгөө буйдан дээр дээрээ даавуу хучаастайгаар хэвтэж байгаагаа анзаарав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Биеэ хальт хажуу тийш хөдөлгөх мөчид л би өөрийгөө буйдан дээр дээрээ даавуу хучаастайгаар хэвтэж байгаагаа анзаарав.

Ухаан санаа орон гарч байсан ч түрүүн л нэг ухаан орж би хурдтайгаар буйдангаас босох гэсэн боловч гарыг минь нэг зүйл хүчтэйгээр татан зогсоов.

Гинж.

Юу вэ?

Би зүүн гарнаас минь гавласан гинжийг харан сандарч , татан гараа авахыг маш ихээр хүслээ. Гараа төмөр гинжний зайгаар гаргах гэж арьсаа улайлган татаж , өвдөж , цус гартал нь татасаны эцэст энэ нь бүтэлгүй ажил гэдгийг мэдэв.

Гэсэн ч бууж өгөлгүй баахан хог новш орших юман дундаас нарийхан зүү мэт зүйл олж энэ гавыг л тайлж , гараа сугалсан ч яахав гэдэг бодол толгойд зориглон орж ирж байв.

Гар орны хажуутлаас ердөө бүр хэдхэн ч мм хөдлөхгүй байсан учраас тэр цаана орших нарийхан төмрийг авах хэцүү байв. Хэт их сандарч түгдсэнээс болж нулимс өөрийн эрхгүй хацар даган урсаж ядархын хэрээр хөлс бага багаар зутгаж байлаа.

Гэтэл хаалганы цаана гэнэт нэг зүйл дуугарахад би хийж байсан зүйлээ зогсоон хурдхан шиг орлуугаа гүйн очиж , орондоо ороод хөнжлөөрөө нүүрээ нуун, орж ирсэн хүнийг гаваараа цохин авахад бэлэн байсан ч миний бодол ердөө хүсэл л төдий болон хувирав.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now