БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"

Start from the beginning
                                    

-Тийм ээ явах ёстой.

-Яагаад?

-Учир нь бүгдээрээ энд нуугдаад байж болохоо байсан.

Бидний эцэг эх нас барахынхаа өмнө маш их өртэй байсан нь эцэст нь хүүхдүүдэд нь гай болон үлдсэн юм.

Тэдний өр ширийг биднээс авах болж ямарч аргагүй нь улмаас бид нүүж зугтаж олон хотоор дамжсан билээ.

Гэтэл тэд дахиад л биднийг хаана оршиж байгааг мэдчихэж.

Тиймээс л бид дахин зугтаж байна.

-Юм хумаа мартаагүй биз? Дараагийн газар чинь нилээд жижигхэн байшин шүү.

-Би ангийнхаа хүүхдүүдээс салмааргүй байна аа ахаа! хэмээн миний нэг дэх дүү Алис гунигласан байртай хэлсэнд би түүнийгээ тэврээд

-Зүгээр ээ би чамайг дахиад сургуульд оруулаад өгчихнө. Ах нь та нарыг тэжээнэ. Тиймээс өөр юунд ч битгий санаа зов.

Алис их дуулгавартай охин учир түүндээ би итгэл дааж чаддаг юм. Бидний дараачийн газар эндээс нээх холгүйхэн биш. Галт тэргээр хэдэн цаг яваад хүрчихнэ.

Тийм ээ хэдхэн л цагын дараа би өөр газарт байна. Өөр газарт.

Тиймээс би өөрийнхөө хувцастай цүнхээ үүрэн чимоданаа бариад дүү нартаа ч бас цүнхийг нь үүрүүлж өглөө.

~Тина над шиг муу хүнтэй байх хэрэггүй. Түүнд илүү сайн баян чинээлэг ухаалаг эрэгтэй заяагдах болно. Түүнийгээ ийм хэцүү үед орхиод явахыг хүсэхгүй ч би бас нүдэнд нь шоронд орохыг хүссэнгүй. Ядаж л түүнд шоронд орсон найз залуутай биш хулгайч найз залуутай гэдэг нэрээрээ дуурсагдан үлдэхийг хүслээ. ~

Тинагийнхаа өхөөрдөм царай яруухан үгс надруу хардаг байсан харц зэргийг би хэзээ ч мартхааргүй өөрийн зүрх сэтгэлдээ цоожлон үлдээлээ.

Галт тэргэнд суун Кэрлос , Кали , Алисыг суудалд суулгаад өөрөө зогсон явав.

Галт тэрэг одоо 5 минутын дараа хөдөллөө хэмээн чанга яригчаар эмэгтэй хүн мэдээллэхэд зүрх гэнэт хөндүүрлэн өвдөж би зүрхээ даран явган суухад хүргэв.

Энэ юун мэдрэмж вэ? Надад таалагдахгүй байна.

-Ахаа та зүгээр үү? Сандарсан дүү нар минь яаран асуувал би тэдэнpүү хүчлэн инээн хараад

-Зүгээр ээ зүгээр хэмээн хариуллаа. Тэднийгээ ч бас зовоохийг хүссэнгүй.

Галт тэрэг удаанаар хөдлөж эхлэхэд би зүрхнээсээ гараа аваад босож зогсон , цонхоор хараад уртаар амьсгал аван гаргалаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now