БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"

Start from the beginning
                                    

Одоо эднийг дахин өрөх хүч надад алга .

Зүгээр л би гүн унтмаар санагдаж байна.

Дахиж хэзээ ч сэрэхгүйгээр.

Яагаад миний амьдрал ийм адармаатай байх ёстой гэж? Яагаад би зүгээр л нэг эгэл жирийн охины амьдарлаар амьдарч болдоггүй юм бэ?

Яагаад бүх юм аз жаргалаа олж байхад Жөү ... Чи намайг орхин явах ёстой юм бэ? Энэ аймшгийн ертөнцийг чи намайг яаж ганцаараа давна гэж бодсон юм бэ?

-Түүнээс дахиад л сураг байхгүй юу?

Урдаас минь харамсан харан суух Бианка миний хажууд надруу нууцханаар ажих Жошуагаас асуухад Жошуа гүнээр амьсгаа алдаад

-Үгүй ээ гэлээ.

-Гэрлүү нь явж үзсэн үү?

-Очсоон. Нүүчихсэн юм шиг байнлээ.

Түүнийхээ талаар би сонсохыг огтхон ч хүссэнгүй.

Би ард талын малгайгаа өмсөөд урагшаагаа гараа дэрлэн хэвтэв. Сэтгэл санаа ердөө амьсгалах төдийд л хүндүүрлэн өвдөж миний зүрхийг минь тэр жинхнээсээ зүсэн авч явсан байлаа.

Би зүрхгүй яаж амьдрах юм бэ?

Багш орж ирэн юм ярих ч надад огтхон ч хамаа байсангүй. Зүгээр л гараа дэрлэн хэвтсээр нэг мэдэхэд унтсан байлаа, Жошуаг намайг сэрээх хүртэл.

-Дараагийн хичээл чинь биеийн тамир биз дээ? Минийх бас биеийн тамир.

Би гараа дэрлэсэн хэвээр түүнрүү нэг нүдээрээ ширтэн

-Би орохгүй ээ.

-Яагаад?

-Би зүгээр л ордоггүй юм. Би эргээд гараа дэрлэхэд Жошуа

-Заза тэгвэл би ч бас орохгүй ээ гэв. Би дахин түүнрүү хараад

-Яагаад?

-Чи орохгүй юм чинь.

-Би орохгүй байхаараа яадаг юм?

-Чи ганцаараа байхдаа юу хийхийг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Би нүдээ эргэлдүүлэн

-Ямар ч байсан өөрийгөө алчихгүй ээ тиймээс чи хичээлдээ ор.

-Чи эхлээд ор тэгвэл би орьё.

-Үгүй ээ чи яах гээд байгаа юм?

-Би чамд хэлсэн шүү дээ. Жошуа гараа зөрүүлэн сууж өөртөө итгэлтэй харна.

Муу зальч залуу.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now