БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"

667 59 2
                                    

-Юу гэнэ ээ? Би Жөүрүү итгэж ядсан байртай харлаа.

Тэр өөр юманд уучлаарай гэж байгаа биз дээ?

-Чи юунд уучлаарай гээд байгаа юм бэ? Би үргэлжлүүлэн түүнээс асуув.

Харин Жөүгийн нүд надруу удаанаар ширтэн хараад

-Чиний зөв өө гэлээ.

-Юу миний зөв гэж?

-Магис Слэйд бол миний жинхэнэ нэр.

Юу гэнэ ээ?

-Жөү -.. Би түүнрүү жоохон ойртоод

-Чи юу яриад байгаа юм бэ? Юун Магис? Чи Жөү биз дээ?

Жөүгийн нүдэнд бөөн гэмшил үзэгдэж байв. Жөү үргэлжлүүлэн аажуухан дуугаар

-Би бол чиний гэрт өмнө нь орж ирсэн Магис Слэйд хэмээн англи аялгаар хэллээ.

Би чихэндээ итгэсэнгүй. Итгэхийг ч хүссэнгүй. Энэ зүүд биз дээ?

Тэр энэ бүх хугацаанд надад худлаа ярьж байсан гэж үү?  Үгүй байлгүй дээ.

Нүдэнд нулимс хуран цугларав. Өөрийн эрхгүй түүний үгэнд гомьдож байлаа.

-Яагаад?

Би арайхийн гарах хоолойгоороо асууж , нулимсаа хамаагүй урсгаж байв.

Жөүгийн нүдэнд ч бас тэр дорхоноо нулимс цийлэгнэж тэрээр тэнгэрлүү  харцаа бултан харуулаад

-Н*вш гэж. Би уул нь өөрийгөө сайн нуусан юмсан хэмээв.

Би түүнээс асуулт дахиж асуусангүй. Түүний хариултыг , үнэнийг мэдэхээс би айж байлаа. Дахиж сонсоод байвал би үхчихмээр санагдаж эхлэв.

Гэсэн ч Жөү үргэлжлүүлэн

-Надад өөр сонголт байгаагүй юмаа Тина. Өөрийгөө би ингэж нуухаас өөр арга байгаагүй.

-Юунаас? Жөү чи өөрийгөө юунаас нуусан юм?

Жөү надруу чимээгүйхэн ширтэн хараад

- " Бүхнээс " хэмээлээ.

-----------------------------------------

Цаг дахин удаанаар өнгөрнө.

Яг л хүн цаг хугацааг удаашруулсан мэт. Нэг секунд нэг минут шиг, нэг минут нэг цаг шиг өнгөрч байсан нь намайг өөрийгөө алахад хүргэж байлаа.

Бүх зүйл нуран унцагааж арайхийн босгож байсан амьдарлыг минь салхи үлээн унагалаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now