БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"

687 56 1
                                    

Газарт гутлаа чирэн алхах ч хүсэл байсангүй. Бүх зүйл уйтгартай бас төвөгтэй санагдаж байв.

Би зүгээр л жирийнээр амьдрахыг хүсэвч хүмүүстэй ойртох тусам тэдэнд нууц улам их байх юм. Миний мэдэхийг хүсэхгүй буй нууцууд.

Өдөр бүр цаг минут секунд дойл бүрт би түүнийг санаж байлаа.

Тэр яг л миний хамгийн чухал зүйлийг аваад явчихсан мэт санагдаж сэтгэл хоосрох шиг. Түүний хулгайлан авсан зүйлгүйгээр би яагаад ч юм амьдарч чадахгүй юм шиг санагдаад байна.

Гадаа дулаахан байсанд күртикнийхээ урд талаа цахилгаандах хэрэггүй байлаа.

Энэ хэт их бодлоос болж толгой бага багаар өвдөн худлаа ч гэсэн сүлжин боосон үсээ гараараа хамаагүй татан сул тавив.

" Ёохх" өөрийн эрхгүй санаа алдахаас өөр аргагүй болж урд талын замаа харалгүй алхасаар гадаа харанхуй болж байгааг ч мэдээгүй байлаа.

Цагаа харвал 6 өнгөрч байлаа. Нүдэндээ ч итгэлгүй гэрлүүгээ 40 мин яаж алхахаар ингэж удаан алхасандаа гайхан түрүүнээс хойш бараг л чирэн алхаж явсан цүнхээ өргөн жирийнээр үүрэн урагшаагаа харвал яг гэрийн минь урд Жөү Жонсон зогсож байв.

Түүнийг харахад биеийн хамаг үс босч байгаа юм шиг мэдрэмж төрөн өөрийн эрхгүй дааран сэтгэл минь миний хэзээ ч баярлаж байгаагүйгээр догдлон дэвхцэж байлаа.

Түүнийгээ дөнгөж холоос харахад л ямар их санаж байснаа мэдрэн нүдэнд минь нулимс цийлэгнэж эхлэв.

Жөү харин намайг ажсангүй манай гэрлүү харан даарсан шинжтэй халаасандаа гараа хийн дороо алхах ба байн байн манай гэрлүү харж байлаа.

Гэхдээ намайг түүнрүү харан арайхийн баярын нулимсаа барин зогсож байтал Жонсон намайг олж харав.

Намайг хажуу талаас нь гараад ирнэ гэж мэдээгүй бололтой намайг харан  гайхсан ч удалгүй инээмсэглэн надруу хараад гараа  яг л Хүрээд ир гэсэн байртай дэлгэлээ. Намайг холоос зүгээр л гүйгээд ир гэж байгаа мэт.

Тийм ээ одоо л би хийхгүй бол дахин хэзээ ч хийхгүй. Тина чи одоо л сэтгэлээ хүлээн зөвшөөрөхгүй бол чи хэзээ ч дахин жаргахгүй.

Цүнхээ үүрсэн чигээрээ би түүний наашаа дэлгэсэн гарлуу гүйж байхдаа би түүнийхээ тэвэрт орвол ямар дулаахан байх бол оо? хэмээн бодлоо. 

Дөнгөж түүнрүү гүйхэд нулимс өөрийн эрхгүй асгарах гээд байсанд түүнд өөрийн нулимсаа нь үзүүлэхгүй хэмээн баруун гараараа амаа дараад түүнийгээ очин тэвэрлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now