БҮЛЭГ 25 " MISSING HIM"

Start from the beginning
                                    

Би түүнрүү хараад

-Ийм амархан юмуу?

-Яасан? Чи намайг урт түүх ярина гэж бодоо юу?

Би нүдээ эргэлдүүлээд түүнээс Жөүгийн талаар мэдчихье гэсэн итгэлээ алдлаа. Гэсэн ч би үргэлжлүүлэн чимээгүй асуув.

-Тэгээд яагаад та хоёр нэг үеийн найз юм бол чи ингээд миний хажууд харин Жөү дээд давхарт байж байдаг билээ? /дээд доод анги гэдгийг хэлэх гэсэн оролдлого :) /

-Зүгээр л би голоороо Герман явчихсан юм. Тэгээд л нэг анги ухарчихгүйюу. Ойлгож яадаад байх юу байна?

Би түүнрүү хөмсгөө зангидан харахыг оролдсон ч бүтсэнгүй. Жошуа толгойгоо багахаан зэрэг хажуу тийшээгээ далийлгаад

-Гэхдээ Жөү дээд давхарт байхгүй байгаа шүү дээ.

-Яагаад? Төгсөх ангийхан дээд давхарт л хичээллэдэг биз дээ?

-Учир нь тэр өнөөдөр ирээгүй.

Миний уурлах гэсэн хүсэл минь ус цацсан мэт унтран алга болж харин гайхсан өнгө төрх нүүрийг минь бүрхсэн гэдгийг би өөрийгөө хараагүй ч мэдэрч байлаа.

-Ирээгүй ээ?

-Тийм ээ. Ирээгүй.

-Яагаад? Би гайхсанаасаа болоод үхэх гэж байв. Жөү ирэхгүй гэж надад ерөөсөө хэлээгүй шүү дээ.

-Жөү өвдчихсөн гэртээ байгаа.

-Айн? Яагаад өвдчихсөн юм.

Би түүнрүү бүтэн биеэ эргүүлэн харуулж түүнрүү ойртон аль болох хариултыг нь тод сонсохыг хичээж байлаа.

-Мэдэхгүй ээ өвдчихсөн л гэсэн.

Жөү ирээгүй гэж үү?

Жөү ирээгүй гэдгийг мэдэхэд л сэтгэл өөрийн эрхгүй ганцаардаж гуниг гутрал бүрхэн авлаа. Энэ юу нь мэдрэмж вэ?

Би уйлмаар санагдав. Би түүнийг харна гэж ямар баярлаж байлаа? Яагаад өвчихсөн юм болоо? Тэнэг эрэгтэй чинь. Сайн хувцаслахгүй яасан юм болоо?

Би түүнд маш их санаа зовж одоо босоод л түүний гэрлүү явмаар санагдсан ч би боссонгүй. Учир нь би түүний гэрийг ч мэдэхгүй...

-Хүүе! Зүгээр үү? Жошуа гэнэт нүүрний урдуур гараа явуулахад би амьдралдаа эргэн ирж нэг зүгрүү ширтсэн харцаа өөрчлөн Жошуаруу харвал тэр санаа зовсон байртай харж байв.

-Аан. Зүгээр зүгээр. Би аль болох тайван ярихыг хичээлээ. Гэхдээ л болж өгөхгүй байсанд доод уруулаа хазалж эхлэв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now