БҮЛЭГ 25 " MISSING HIM"

776 47 2
                                    

-Түүхийн хичээл жоохон уйтгартай юмаа тэ? Жошуа дээр үеийн дайны тухай гарах киноны дуунаас арай чимээгүйгээр гэнэт чихний хажууд хэлэхэд би цочихдоо хөлөө ширээний хөлөнд цохив.

-Яаая! Би цохисон хэсгээ барин авч хажууд суух чөтгөрлүү хартал тэр надруу зүгээр л хоосон гэмээр харцаар ширтэж байлаа.

Би уурлан түүний гарных нь булчингын хэсэгрүү нь цохиход түүний хоосон харцанд инээд тодорч цохиулсан газраа барингаа 'Яасан юм бэ? ' хэмээн амны хөдөлгөөнөөр хэлэв.

Би нүдээ эргэлдүүлээд урд проектороор гарах дээр үеийн баахан дайн гарсан киноруу буцан анхаарлаа хандууллаа.

Жошуа надруу дахин бага зэрэг ойртоод шивнэн

-Тэгэхээр Жөү та хоёр яаж танилцсан юм бэ?

Би түүнрүү харсангүй. Учир нь түүнрүү харвал хацрыг нь бараг үнсчих гээд байсанд урагшаа харсан чигээрээ түүнд

-Чамд хамаа байх? хэмээн шивнэн хэлэхэд Жошуа чимээгүй хөхрөн инээгээд

-Чи тэгвэл бид хоёрыг яаж танилцсан зэрэгт гайхахгүй байна уу?

-Би яагаад гайхах ёстой гэж?

-Өөрийнх нь онцгой хүнийхээ амьдралыг сонирхдог хүн байдаг гэж үү?

Энэ удаа би жинхнээсээ түүнрүү гайхан харвал тэр нээрээ л маш ойрхон байв.

Би түүнээс бага зэрэг холдоод

-Чи юу яриад байгаа юм? Жошуа надруу харцаа шилжүүлэн харан инээгээд

Чи намайг мэдэхгүй гэж бодоод байгаа юм уу? Би бүхнийг мэднэ ээ гэлээ.

Юу? Тэр юу мэднэ гээд байгаа юм бэ? Миний сэтгэлийг үү?

Би харцаа Жошуагаас шилжүүлэн урагшаагаа харав.

Тийм ээ түүний хэлсэн бүгд үнэн. Жөү аль хэдийнээ миний онцгой хүн болон хувирсан. Хэзээ ч алдахыг хүсдэггүй нандин хүн.

Би чимээгүй үргэлжлүүлэн түүнээс асуулт асуулаа.

-Тэгээд та хоёр яаж анх найзалсан юм бэ?

Жошуа амьсгал чимээгүй гарган инээгээд

-Ма-.. Жөү анх их ганцаардмал хүүхэд байсан. Бид хоёр гадаа байхдаа танилцаж билээ. Хүүхэд бүртэй би нийлэн тоглож , чи намайг мэднэ дээ хүн бүр хараад байдаг.
Тиймээс надад ганцаараа байх боломж ерөөсөө олддоггүй байсан. Гэхдээ нэг удаа би тээр цаана ганцаараа тоглох Жөүг олж харсан. Тэр надтай нийлэх гэсэн байртай огтхон ч байгаагүй. Тэрээр зүгээр л зүгээр .... л ганцаараа тэнд тоглож байсан. Тэгээд л би түүн дээр очсон. Тэгээд бид найзалсан.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now