БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"

Start from the beginning
                                    

Магадгүй түүний хоолойг хэдэн сар сонсоогүй болохоор тэгж байгаа юм болов уу гэж бодох ч тэрээр надад нэг юм сануулах гэж байгаа аястай харагдлаа.

-Юу?

Крисын нүүрний хувирал хүйтэн болон хувирч түүний цаанаас гэрэлтэж байсан гэрэл бага багаар унтарч байлаа.

-Чи хүн бүрээс болгоомжтой байх хэрэгтэй Тина. Үгүй бол би чамайг хамгаалж чадахгүй.

-Юу яриад байгаа юм бэ Крис? Хэнээс болгоомжлох гэж?

Би гайхсан аятай түүнээс асуухад энэ удаа жинхэнээсээ урд минь зогсох Крисын цаана ассан дулаахан гэрэл унтарч , хүйтэн хөндий байдал мэдрэгдэхэд Крис ч мөн адил харанхуйд уусан алга болж байлаа.

Крисын нүүр бие гээд бүх зүйлийг тэр харанхуй манан мэт зүйл эзлэн дарахын өмнө Крис хүйтэн хөндий хоосон мэт аясаар

-Ойр байгаа бүх хүнээсээ хэмээлээ.

Түүнийг яг үгээ хэлж дуусгахад түүнийг харанхуй нөмрөн авч би зүүднээсээ цочин сэрэв.

Хөнжил минь газар унаж би дэрээ дэрлэлгүй орныхоо гол хэсэгт хэвтсэн байлаа. Яг л даарсан хүн мэт.

Цонхоор тусах гэрэл өрөөг минь гэрэлтүүлж өрөөгөө чимэглэсэн чимэглэлүүд минь бүх айдсыг минь даран авлаа. Учир нь энэ өдөр бол Зул сарын баяр.

Би баяртай байх ёстой хэмээн өөртөө захин хэлэх ч нүүр дүүрэн инээмсэглэл өнөөдөр нүүрэндээ тодруулж чадахгүй мэт санагдлаа.

Орноосоо өндийн босч яг тэр хэвэндээ нойл руу алхан орч үс гэзэг нүүр ам гээд бүх юмаа янзлан буцаад өрөөрүүгээ орон хувцсаа солин өмсөв.

Ороо хурааж ямар нэгэн юмаа цэгцлэх гэж цагаа үрэлгүй шууд л доошоо шатаар гүйн буухад намайг ажсан ээж аав инээмсэглэж

"Зул сарын мэнд " хэмээн бараг л зэрэг шахуу хэллээ.

-Баярлалаа. Та хоёрт ч гэсэн .

Ээж ширээн дээр өчигдөр бэлдсэн идэх уух юмаа тависнаа

-Бэлгээ задалцгаая хэмээн догдолсон байртай хэлээд хормогчоо бээлийтээгээ хамт тайлан ширээн дээр тавиад зул сарын модны дор байх түм буман бэлэгрүү алхалан очив.

Тэгээд бэлгэн дээр байх нэрсийг харахад ээжийн нүүрэнд баярын инээмсэглэл тодорсон байлаа.

Би буйдангийн урд хивсэн дээр сууж ээжрүү харахад ээж миний нэртэй бэлэг олсон бололтой надруу гартаа барих бэлгээ сунгаад

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now