БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"

Start from the beginning
                                    

-Хоолоо идэхгүй юмуу?

-Аан. Одоо идлээ.

-Заза .

Аав лифт дуудан буух шиг болоход би утсаа лооклоод хувцсаа солин доошоо буув.

-Май чиний дуртай хоол хэмээн ээж миний багаасаа л идэх дуртай гэдэг байсан lasagne-г урд минь тавилаа.

-Еээе хэмээн хэлэхдээ би алгаа ташин баярлаж байгаа мэт дүр үзүүлэхэд ээжийн инээх нь сонстов.

Зул сарын модны дор тавьсан бэлэгс ил зуухны дээр тавьсан чимэглэл оймс гэх зэрэг нь сэтгэл санаа улам дээрдүүлэх шиг.

-Тэгээд жолооч юу гэж байна? Би хоол халбагдангаа урд минь телевизорлуу харах ааваас асуулаа.

-Утсаа аваагүй.

-Ямар нэгэн юм тохиолдсон юм байхдаа? Зүгээр л байдаг байгаадаа хэмээн санаан зовсон ээж үргэлжлүүлэн ааваас асуухад

-Би мэдэхгүй байна аа. Дараа залгаж үзье хэмээн тоосон шинжгүй хэлэв.

Хүйтэн зүрхт хүмүүс юмаа.

Бид хоолоо идэж дуустал дахин үг дугарсангүй урдах хоолоо идсээр бидний нэг ширээнд суух мөч өндөрлөв.

-Хоол сайхан байлаа. Баярлалаа хэмээн би ширээнээс босонгоо ээжид хандан хэлээд тавгаа аваачин угаахад ээж аав хоёрын бие биентэйгээ шивнэлдэх нь ард сонстов.

Гэсэн ч би тэдний ярианд анхаарал хандуулалгүй өрөөлүүгээ шууд чигээр яван энэ эрчээрээ даалгавраа хийхийг хүссэн ч толгойд 'хурдхан уулзах юмсан. Юу өгөх вэ ?'
гэх бодлууд эргэлдсээр байсанд энэ чигээрээ яван унтлаа.

---------------------------------------------

Би харанхуйд уйлж байв.

Юунаас айж эсвэл юунаас болж уйлж байгаагаа мэдэхгүй. Зүгээр л нүдээ даран энэ харанхуй анир чимээгүйд уйлж байлаа.

Ямар ч шалтгаангүй.

Гэтэл гэнэт ардаас гэрэл цацрах мэдрэмж төрөв. Дулаахан хэрнээ тод гэрэл.

Би арагшаагаа аажуухан эргэн харахад миний үргэлж л харахыг хүсдэг байсан хүн надруу тэр нэг сайхан дулаахан инээмсэглэлээрээ угтан зогсож байлаа.

Би түүнийг харсан даруйдаа өндийн босч урд минь гэрэл цацруулан зогсох хүнрүү аажуухнаар алхан ойртов. Харин тэр минь өөдөөс минь инээн харж байлаа.

-Сайн уу би инээмсэглэн түүнд тайвнаар хэллээ.

-Чи болгоомжтой байх хэрэгтэй. Түүний хоолойны өнгө нэг л өөр сонсогдов. Тэрээр инээн хэлж байсан ч түүний инээд хуурамч гэдэг нь харагдлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now