БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"

951 56 1
                                    

"Гэртээ аюулгүй очсон уу?"

"Тийм ээ" *мессэж илгээх*

"Өнөөдөр хүргэж чадаагүйд уучлаарай. Гэнэт гэрт асуудал гараад. Ямар нэгэн юм болоогүй биз дээ?"

"Үгүй ээ , зүгээр." хэмээн би илгээгээд утсаа орон дээр тавин хувцсаа сольж эхлэхэд 20 секунд бололгүй утсанд минь мессэж ирэв.

"Яагаад надад тэгвэл тэгж их гэм хийчихсэн мэт санагдаад байна аa?
<(。_。)> "

Түүний мессэжийг уншихад л нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодорч ганцаархнаа солиотой мэт инээмээр санагдана.

Гэсэн ч сэтгэл хөдлөлөө барин хариу бичихын зуургүй түүнээс дахин мессэж ирлээ.

"Чи хаашаа явмаар байна? "

"Юу? " *илгээх*

"Чи хаашаа явмаар байгаагаа хэлчих тэгвэл бт чамайг авч явья :) "

"Чи яагаад намайг миний хүсч байгаа газарлуу хүргэнэ гэж? Бас би яагаад чамтай яьах ёстой гэж? " *илгээх*

"Гэмээ цайруулж байна. Чамайг гэрт чинь хүргэж өгөх бол миний үүрэг болсон. Тэглээч би чамтай зугаалж үзмээр байна. Зүгээр л хэлчих."

Үүнийг уншсаын дараа би хэсэг бодоход хүрэв.

Би хаашаа явмаар байгаа юм бэ? Энэ бүх хугацаанд миний явахыг хүсч байсан газар юу юм бол?

Толгойд бодлууд ар араасаа хөврөн орч ирэн би очиж үзэхийг хүссэн эсвэл дахин очимоор байсан бүх газруудыг нэгд нэгэнгүй бодсоны нэгэн үзүүлэлтэнд хүрэв.

Үүнийг санасан даруйдаа би түүнрүү

"Зуныг дахин мэдрэх газар" хэмээн бичив.

Яг миний бодож байсанчлан минут ч хүрэлгүй түүнээс мессэж дахин ирлээ.

"Болж байна. Тэгвэл энэ хагсайнд гэрийн чинь гадаа уулзья.Би унааг чи хоолыг бэлд. Окэе! Кристмасын баярын мэнд! :) "

Яагаад тэр дандаа инээж байгаа дүрс явуулаад байгаа юм бол оо.

Заза хагсайн өдөр уулзах болчихлоо. Гайхалтай. Кристмасын маргааш уулзах нь. Тэгэхээр .. кристмасын маргааш юм чинь би бэлэг өгөх ёстой билүү? Юу өгөх билээ? Эрэгтэй хүнд юу авдаг билээ?

Хаалга хэн нэгэн гэнэт тогших сонстож утаснаас хараагаа салган хаалгаруу харвал хаалга тогшсон гараа аваагүй наашаа харах аав зогсож байлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now