БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."

767 57 1
                                    

Би эргэн харалгүй бие минь хөлдсөн мэт хөшиж,  ард минь байх хүнээс үхтэлээ айж байв.

Хэн юм болоо? Хэн миний ард байгаа юм бол? Гуйж байна. Битгий намайг алаарай .

Миний хөл чичигнэж гар салагнан би аажуухнаар арагшаагаа харлаа.

Хэрвээ алуурчин байвал би ядаж л түүний ямар нэгэн газарлуу өшиглөнө гэсэн бодолтой эргэхэд

-Чи яагаад хөлдөж үхэх гэж байгаа нохой шиг чичрээд байгаа юм?

Жэйк нэг талаараа инээн надруу харж байлаа.

Тэрээр жинсэн өмд өмсч , хар өнгийн күүртик өмсөн , ороолт биш хар өнгийн мааскийг зүүн харж байв.

Би сандарснаасаа болоод зангидсан, чангалсан биеээ сул тавиад

-Хэн чичирсэн юм? Би түүнрүү муухай харан хэллээ.

Жэйк миний хариултыг сонссон даруйдаа инээхэд надад түүний 4 сарын өмнөх дүр төрх маш тод үзэгдэхэд өмнөх Жэйкийг эргээд ирээсэй хэмээн нууцхан хүслээ.

-Тэгэхээр чи энд юу хийж яваа юм? Нөгөөх чинь харагдахгүй байх чинь ээ гээд Жэйк миний ар талаар хэн нэгнийг хайж байгаа мэт харагдав.

-Хэн?

-Чиний дагуул.

Түүнийг дагуул гэж хэлэх үед л би түүнийг Жөүг ярьж байгааг мэдээд түүнээс бага зэргийн зай барин арагшаагаа нэг алхав.

-Өнөөдөр надтай хамт байхгүй ээ.

-Харамсалтай л юм. Уул нь түүнтэй уулзвал гоё юм болох байсан юм.

Жэйк урам хугарсан мэт царай гаргахыг хичээж байгаа нь харагдах ч түүний нүдэнд хүйтэн өнгө төрх илэрнэ.

-Түүнийг илүү дутуу юмаар бодох хэрэггүй. Тэр зүгээр л надад хичээл зааж байгаа хэмээн би түүнд шулуухан хэлсэн ч энэ худлаа гэдгээ би өөрөө мэдэж байлаа.

Жэйк сэжиглэсэн байртай

-Зүгээр л үү?

Би хариулахын оронд зүгээр л зөөлхөн толгойгоо дохив.

Жэйк надад юу ч хэлэлгүй миний байдлыг хэсэг ажигласнаа гэнэт харц нь миний нүүр биш өмссөн хувцсаар минь гүйж эхлэв.

-Чи энэ хувцсыг шинээр аваа юу?

Би хөмсгөө хальт зангидан түүнрүү гайхан ширтээд

-Юу гэнэ ээ?

-Чи энэ хувцсаа өчигдөр шинээр авсан юмуу? Энэ долоо хоногт чи ерөөсөө өмсөөгүй дээ

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now