Амандаа зуусан чийдэн зөвхөн хэсэг газрыг л тусан харуулна. Хэтэрхий тод том гэрэл гаднаасаа харагдаад байдаг билээ.

Унтлагын өрөөнд ороход түүний өрөөнд дахин нэг өрөөний хаалга байсанд онгойлгон харвал Тийм ээ Халэлуяа .

Энэ түүний бүх хувцас цаг гэх үнэтэй цайтаа зүйлүүд байлаа. Эдний эзэн нь ганц бие учир эмэгтэй хүний чимэглэл байхгүй ньбага зэргийн харамсалтай.

Гэхдээ би энэ өрөөний гэрлийг асаагаад ардаа үүрсэн цүнхэндээ бүх үнэтэй гэсэн зүйлүүдийг шалавхан шиг хийв.

Энэ өрөөнд цонх байхгүй учир гэрэл асаахад аюулгүй. Бүх үнэ хүрэх зүйлүүдийг аваад яг өрөөнөөс гархынхаа өмнө дахин нэг арагшаагаа хартал нүдэнд минь нэг юм маш тод харагдлаа.

Түүний бүх костьюм пиджакийн ард нэгэн төмөр зүйл хананд тогтсон байв.

Сейф нь байна.

Очин харвал нилээн үнэтэй эд бололтой код болон хурууны уншигч байв. Тэгэхээр дотор нь бүр үнэтэй юм байгаа гэсэн үг.

-Эвдэлхээс өөр арга алга даа хэмээн дахин өөртөө хэллээ.

Алх алх алх 🔨 толгойдоо бодон хувцасны өрөөнөөс гартал яг миний урд хар өнгийн том сембернар газар үнэртэн зогсож байлаа.

Н**ш гэж. Тэд нохойгүй байсан шүү дээ.

Сембернар намайг хараад архиран надруу дайрахад би түүнийг алахыг хүсээгүй учир гялс гүйн шатаар доошоо гүйлээ.

Нохой араас хуцаж гүйхэд тэр маш их чимээ гаргаж байв.

Бүх хөршүүдийг сэрээх нь.

Би гал тогооруу юмны дээгүүр үсрэн явсаар орж ширээн дээр гаран зогсоход яг нохой араас ирж байлаа. Сембернар надруу дайран ширээрүү үсрэхэд би түүнийг хөлөөрөө өшиглөн цаашаа нь унагахад нохой ардах тавилгыг цохин шалан дээр хэвтлээ.

Үхчихээгүй байгаасай хэмээн хүсч
би түргэхэн шиг ойртон дээр нь мордон , босгохгүй даран хэвтээд хамгийн ойрхон байсан саваа модыг аван тэр нохойн толгойруу хамаг хүчээрээ цохилоо.

Сембернар мэтийн нохой иймэрхүү цохилтонд зүгээр л ухаан алдана. Тэгээд 30 ч хүрэхгүй минутын дараа сэрчихнэ.

Би ухаан алдсан нохойн дээрээс босоод энэ гэрээс хамаг хурдаараа гарахыг хичээн үүдний хаалгаар гартал дахиад л Н**ш .

Нэг хүн чийдэн барин зогсоод миний дууг сонсоод надруу эргэн харлаа.

Би хамаг хурдаараа байшингийн ар талруу гүйлээ. Чийдэнтэй эр араас "ХӨӨЕ !! ХУЛГАЙЧ !! ЭНД ХУЛГАЙЧ БАЙНА !!!" гэхэд цаана нь бас байсан 2 эрэгтэй миний араас гүйлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now