БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"

774 58 2
                                    

Joe Johnson POV
/Давтлага/
    Тэрээр цүнхээ ширээн дээр тавин хичээл номоо ямар ч үг хэлэлгүйгээр гарган тавиад надруу гэнэт харснаа

-Яасан намайг харах тийм гоё байгаа юмуу ? хэмээн түүнрүү ширтэж байсныг минь барьчихсан байлаа.

Би гэнэт цочирдон хэлэх үг олдохгүй

-Аа юу ? үгүй үгүй гэх зэргээр үгнүүд хаячихсан ч Кристина доошоо дэвтэрлүүгээ харсан чигээрээ

-Надруу харах гоё байгаа юм байна л даа гээд номноосоо юм хуулж эхлэв.

Тэр хичнээн юм харахгүй байгаа юм шиг байдаг ч тэрээр хүмүүсийг яг л онгойлгосон ном шиг л сайн мэдэх юм аа.

Үүнийг хурц хараа эсвэл хурц ухааны аль гэдгийг мэдэхгүй.

Гэхдээ тэрээр аль хэдийнээ миний бүх нууцыг уншаад мэдчихсэн юм шиг мэдрэмж төрлөө.

Цаг ч хурдан өнгөрч Кристина ч юмаа хурдан хурдан ойлгосоор нэг мэдэхэд гадаа харанхуй болжээ.

Тэрээр их нойрмог харагдаж байсанд би завсарлага авахаар шийдэн "Нойл ороод ирье " хэмээн гарлаа.

Гэхдээ би нойл оролгүй зүгээр л номын сангийн хаалганы хажууд зогсон Кристинад өөртэйгээ байх чөлөөт цаг бэлэглэв. Түүнд магадгүй гэнэт надтай ингэж харилцах нь хэцүү байгаа байх.

Кристина намайг гарсан хойгуур гэр бүлтэйгээ ярьж байгаа бололтой ярьж дууссаныхаа дараа 'Гайхалтай' хэмээн уурсан хэлэх нь тод сонсогдов.

Би буцаж орохдоо албаар нойрмог царайлан эвшээж ороод

-Заза өнөөдөртөө энэ хүрээд дуусгья хэмээн хэлээд ширээн дээр гаргасан зүйлсээ цүнхэндээ хийж эхлэхэд Кристина маш хурданаар яг л юмнаас хоцорч байгаа эсвэл зугтах гэж байгаа маягтай дэвтэр номоо цүнхэндээ хийж эхлэв.

-Яасан ? ямар нэгэн юманд хоцорчихоо юу?

-Өө үгүй ээ зүгээр л би ганцаараа үлдмээргүй байна хэмээлээ.

Энэ бол түүний хамгийн анхны надад хэлсэн сэтгэлийн жинхэнэ үгнүүд байв.

Тэр үнэхээр ганцаараа үлдэхээс айж байгаа нь нүүрэнд нь тод үзэгдэхэд би хөхрөөд

-Би чамайг хэзээ ч ганцааранг чинь орхихгүй ээ гээд би цүнхээ үүрэн хаалган дээр очиод Кристинаруу хартал тэрээр яг өмнөх байрлалдаа юм бодон зогсож байв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now