БҮЛЭГ 13 "ШУЛАМ"

Start from the beginning
                                    

Тэр үнэхээр нууцлаг охин юмаа хэмээн бодоход би өөрийн эрхгүй инээмсэглэж байв.

-Чи азтай байлаа. Харин дараагийн удаа ингэвэл чи ч баларна шүү дээ хэмээн Лиам хэлээд мөрөөр гараа тавин барихад , би гарыг нь буулгаад тэр цаашаа харан алхах охины араас инээмсэглэн харсаар хажууд зогсох Лиамаас

-Тэр охиныг хэн гэдэг юм?

-Саяны шулмыг уу?

Би түүнийг дагздаад

-Битгий түүнийг ингэж дууд.

-Яасан чи сонирхоод байгаа юмуу?

-Хэн мэдхэв. Зүгээр нэрийг нь хэлчих

Лиам толгойгоо маажин хэсэг бодоод

-Мэдэхгүй ээ мэдэхгүй би яагаад ер нь мэдэх ёстой гэж хэмээн уурласан маягтай хэлээд хоолны заалруу намайг орхиод алхаад өгөв.

Нэрийг нь мэддэг хүн байдаггүй юм байхдаа.

Эргэн хоолны газарлуу явах гэтэл хоолны заалны хаалганаас юм асгарсан хувцастай Бианка уурласан маягтайгаар найзууд болон багшаар хүрээлүүлэн алхаж байлаа.

Би яг хажуугаар өнгөрөх гэж байхад нь өөртөө ойрхон байсан нэг охиных нь гарнаас татан зогсоогоод

-Юу болсон юм?

-Манай сургуулийн шулмын хийсэн ажил хэмээн уур нь барьсан байртай хэллээ.

Дахиад л нөгөө Шулам уу?

-Тэр охиныг хэн гэдэг юм?

-Шулам уу?

Би хичнээн энэ охиныг түрүүн Лиам шиг дагздахыг хүссэн ч юу ч хийлгүй

-Тийм ээ гэлээ.

-Би ямар чөтгөрөө хийж мэдэх юм гээд миний барьсан гараа хүчээр суглаад бусдынхаа араас гүйгээд явчихав.

Одоогийн үеийн охидууд аа гэж.

Үнэхээр түүний нэрийг мэдэх хүн байхгүй гэж үү?

Хоолны цаг дуусч үлдсэн хичээлдээ анхааран суухыг хүссэн ч тэр охин толгойноос минь ердөө нэг минут ч хэрнээ гарсангүй.

Тиймээс хичээлдээ анхааралгүй цонхоор ширтэн сууж байтал хажууд хүүхдүүдийн ярих нь дуулдлаа.

"Өнөөдөр сонссон уу? Нөгөө шулам чинь Бианкаруу юм цацчихсан гэсэн. Ямар аймар юм бэ? Тэгээд .."

Би урт чихнээсээ болоод тэдний ярианд Шулам гэх нэрийг сонссон даруйдаа нөгөө бандируу ойртон

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now