БҮЛЭГ 13 "ШУЛАМ"

921 58 0
                                    

Joe Johnson POV

Хоолны хонх дуугарахад миний сэтгэл санаа биш миний гэдэс түрүүлж баярлав.

Өглөөний цай уугаагүйгээс болж гэдэс минь урьд урьдынхаасаа ч их өлсөж байгааг минь зөвхөн би ч биш хажууд минь суух бүх хүн сонсож байсанд би гэдсэндээ жоохон чимээгүй бай ! хэмээн хэлэхийг их хүсч байлаа.

-Хоол идье аа өлбөрч үхэх нь хэмээн ард суух Лиам хажууд ирэн хэлэв.

Лиам бол намайг энэ сургуульд орж ирснээс хойш найзалж байгаа найз минь юм.

-За явья гээд би хичээлээ цүнхэндээ хийн хоолны заалруу явах замдаа шүүгээндээ хийн цоожиллоо.

-Өнөөдөр юу байгаа болоо?

-Мэдэхгүй ээ , надад бол юу ч байсан хамаа алга хэмээн би дуугарах гэдсээ барин явж дөнгөж нэг булан эргэхэд нэг хүнийг санамсаргүй мөрлөчихлөө.

Сандран доошоо харвал хамгийн түрүүнд надад түүний хар үсний цаана нуугдах цэнхэр нүд тодорч харагдлаа.

Түүний гүн цэнхэр нүд нь яг л шөнийн тэнгэрт гарсан од шиг тод бас үзэсгэлэнтэй харагдав. Хэн ч харсан түүнийг нүдийг шүтэх ба түүний үс нь нүдийг нь бүүр тодотгон харагдуулж байлаа.

Хувцас нь түүнд зориулагдсан гэмээр зохиж , энэ охин миний харцыг булаан авлаа.

Гэхдээ тэр охин надруу гэнэт муухай хараад

-Замаа харж яваач ! хэмээн ууртай төрхөөр хэлэхэд тэр охиноос би төсөөлж ч байгаагүй аашыг олж харлаа.

Лиам хажуунаас

-Алив ээ Жөү явья гэснээ " Өө чи шуламтай орооцолдчихож " хэмээн гайхсан эсвэл сандарсан байртай хэлэв.

Түүний хочилсон нэр нь их инээдтэй юмаа.

-Шулам аа ? хэмээн би амандаа чимээгүй шивнээд түүнтэй дотносохыг хүслээ.
Учир нь тэрээр маш нууцлаг охин байв.

Түүний байгаа байдал ууртай , ааш муутай , хүйтэн хөндий харагдах ч түүний гүн цэнхэр нүд нь далайн ёроолд байгаа ганц хясаа мэт маш их гуниг агуулж байлаа.

Би түүнрүү харан мишээгээд гараа сунган

-Намайг Жөү Жонсон гэдэг. Би 12 дугаар ангийнх . Мөрийг чинь мөрлөсөнд уучлаарай . Хэтэрхий өлсөж байсан болохоор анзаарсангүй гээд нөгөө гараараа гэдсээ үрэн түүнтэй ойртохын тулд жүжиг тавив.

Гэхдээ тэр охин жүжигт минь татагдсангүй. Тэрээр зүгээр л наашаа муухай хараад гарыг минь ч атгалгүй эргээд алхаад явчихлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now