БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"

Start from the beginning
                                    

-Чи чинь яаж байна аа?

Жөү надруу харан инээснээ гараа даллаад

-Маргааш уулзья гээд цонх онгойлгоод доошоогоо үсэрчихэв.

Юу билээ?
Нэг болсон явдал дахин давтагдаад байна.
Би түүнийг ингэхийг өмнө нь харж байсан.
Өөр хүн ингэхийг харж байсан.

Би цонхруу ойртсонгүй холоос харан гацсан байртай зогсож байтал гадаанаас

-Кристина гэх дуу сонстов.

Би аажуухан очин доошоо харвал Жөү тэр доор эрүүл , ямар ч бэртэл гэмтэлгүй зогсож байснаа

-Сайхан амраарай хэмээн инээмсэглээд яваад өглөө.

Би түүний араас нь бас ширтэн хэсэг харсан ч түүнийг хэнтэй адилхан байгааг санахгүй байв.

Би яах аргагүй нэг хүн ингэхийг харсан даа. Гэхдээ ой санамж муутай болохоор сайн санахгүй юмаа.

Хүйтэн сэвшээ салхи орж ирэх цонхыг хаан хөшгөө бас хааж байтал хаалга хэн нэгэн тогших сонстов.

-Миний охиноор юу байна гэх сониучирхсан аавын дуу сонсогдлоо.

Би аль болох ямар нэгэн юм болоогүй юм шиг царайлж нойрмог юм шиг дүр эсгэн эвшээгээд

-Юмгүй дээ. Түрүүхэн сургуулаас ирчихээд.

-Аан заза . Гэрлүүгээ харих замд чинь ямар нэгэн юм болоогүй биз.

-Үгүй ээ зүгээр

-Заза гэснээ Аан оройн хоолоо идээрэй гээд өрөөний хаалга хаав.

Би яагаад ч юм Жөүг баригдчихвий гэхээс айж байлаа. Аав ч сайнаар хүлээж авахгүй байх даа. Гэхдээ би өөрөө ч сайнаар хүлээж авахгүй байна. Би ямар их ганцаараа байхыг хүслээ. Даанч хүмүүс амьдралд минь нэг нэгээрээ орж ирээд байх юм .

Гадуур хувцсаа хувцас угаах сагсруу шидээд шүүгээнээс биений алчуур дотуур хувцас унтлагын хувцсаа гаргаж ирээд оройн хоол идэхээсээ өмнө гялс усанд орохоор шийдэн нойл орлоо.

4 давхартаа би ганцаараа байдаг учраас хүн харчихвий гэхээс айх зүйл байдаггүй билээ. Зүгээр л дотуур хувцастайгаа өрөөнөөс нойлруу гүйсэн ч хэн ч харж намайг шоолохгүй.

Нойлд орон бүх хувцсаа угаалгын машинд хийгээд хурдан нь дээр хэмээн шүршүүрт оров.

Өмнө нь шүршүүрт орох болгондоо би айдастай байдаг байлаа. Харин одоо надад урьд урьдынхаасаа ч илүү таатай мэдрэмж төрөх нь би болох ёсгүй байсан юмыг хийчихсэн мэт санагдана.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now