БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"

948 66 0
                                    

' Юу хаашаа орлоо гэнэ вэ? ' хэмээн толгойд бодогдон амжаачгүй байхад Жөү хөнжилд  орж ирлээ.

Түүний бие нь минийхтэй шүргэлцэхэд биеийн хамаг шар үс жирэлзэн босов. Би түүнрүү гайхсан харцаар эргэн хартал тэрээр дээшээ харан хэвтэж гараа зөрүүлэн урдаа тавьсан байлаа.

Би түүний энэ үйлдэлд цочирдсоноос болоод юм хэлж чадахгүй хэсэг харан хэвтэв.
Харин урагшаагаа харан хэвтэх Жөү тайвнаар

-Илүү дутуу юм бодох хэрэггүй шүү , би зүгээр л чамайг даараад байгаа болохоор чинь дулаацуулж байна гээд надруу ойртон наалдан хэвтэв.

-Би хэзээ чамд даарч байна гэж хэллээ?

-Чиний ам хэлээгүй л дээ гэхдээ чиний наад нүүр чинь хэлээд байна гээд түүнрүү харахын тулд толгойгоо өргөсөн миний толгойг долоовор хуруугаараа даран дэр дэрлүүлэв.

Гэсэн ч би түүнрүү гайхсан төрхтэйгээр ширтсээр байсанд Жөү надруу харснаа

-Яасан надруу харах тийм гоё байна уу? гээд инээхэд би түүнийг амыг даран чимээгүй болгов.

-Чшш. Дуугай байлдаа. Манай гэрт ээж аав ирчихнэ гэхэд Жөү толгойгоо дохилоо.

Би гараа Жөүгийн амнаас аваад түүний цамцанд арчив.
Жөү чимээгүйхэн хөхрөөд

-Чамтай ингэж илэн далангуй ярих сайхан юмаа .

-Чамтай ингэж илэн далангуй ярих болсондоо итгэж чадахгүй нь.

Жөү наашаа хэсэг нүүр тулан харснаа гэнэт юмнаас зугтаж байгаа мэт босов.

Тэгснээ гутлаа цамцтайгаа өмсөн цүнхээ авахад нь би түүнрүү гайхан харж

-Яасан?

-Ээж аав чинь ирчихэж гэж хэлэхэд нь би ч бас өндийн босоод гялс үсээ янзлан хажуутлах жижиг ширээний шүүгээнээс толь авч нүүрээ харлаа.

-Чи одоо телевизороор гарах гэж байгаа юм уу хаашаа юм?
Би түүнрүү харан

-Чамд ямар хамаатай юм?

-Тийм ээ хамаатай , учир би чамд одоогоор их хэрэгтэй хүн болсон байгаа гээд цамцныхаа цахилгааныг хоолой хүртлээ татав.

Би нүдээ эргэлдүүлээд

-Миний амьдралаа гэж .. гээд би орноос өндийгөөд Жөүрүү харснаа

-Чи яаж явах билээ?

-Би юу? Аан , надад санаа зовох хэрэггүй ээ. Өөртөө л санаа зов гээд цонхруу ойртон гадаанхны ойр хавийг хараад байлаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now