БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"

865 61 0
                                    


-Яг энэ үйл явдлын дараа Крис долоо хоног надтай бүр ярьж , мэссэж бичиж эсвэл залгаагүй. Тэр зүгээр л ор сураггүй алга болсон мэт чимээгүй болсон.
Эхэндээ би тэрнийг миний хэлсэн үгэнд болж ингэж чимээгүй болсон байх гэж бодсон. Гэхдээ би түүнрүү залгаж уучлалт гуйгаагүй. Зүгээр л Крисыг эргээд ирнэ гэсэн байдалтай хүлээж эхэлсэн.
Гэтэл долоо хоног Крисын сураггүйгээр өнгөрсөн . Тиймээс долоо хоносны дараа Крис биш би өөрөө түүний гэр бүл рүү нь залгаж гэрт нь очиж эхлэсэн.
Гэвч намайг очиход хэн ч байхгүй эсвэл хаалгаа огтхон ч тайлахаа больсон байсан.
Хоёр долоо хоног өнгөрсөн. Түүнээс бас л ямар ч сураг чимээ байхгүй. Би яг л үхсэн хүнээс захидал хүлээж байгаа мэт байсаар байсан. Утас руугаа минут бүр ширтэж минут бүр асааж ерөөсөө цэнэгийг нь дуусгалгүй байн байн цэнэглээд л байдаг байсан.
Тэр зүгээр л алга болчихсон. Гэр бүл нь ч утсаа авахгүй байсан болохоор би түүнтэй холбогдох ямар ч боломж гараагүй.
Харин нэг гэнэтийн өдөр би гэртээ байж байсан юм. Тэр үед би өөрсдийгөө салсандаа бараг л дассан байсан. Гэтэл гэнэт хаалга маш хүчтэй хэн нэгэн цохиж хонх дарж эхэлсэн юмаа.
Энэ хэсгийг ярьж байхдаа би Жөүгийн нүүрлүү эгцлэн харахаас эмээж цамцаа оролдох гарлуугаа харж байлаа.
Жэйк амьсгаадан холоос гүйж ирсэн маягтай үүдэнд зогсож байсан. Түүний хэлэхийг сонсоод л би гадуураа цамц ч өмсөлгүй гэрийн хувцастайгаа гарч гүйн төвийн эмнэлэг хүртэл хар хурдаараа гүйсэн. 
Би харсан зүйлдээ итгээгүй. Итгэхийг ч хүсээгүй би голдоо хэсэг зай аван чимээгүы боллоо. Учир нь уйлахад юм ярих бүүр л хэцүү болж байв.

Би доошоо харсан чигээрээ нүдээ анин маш гүнзгий амьсгаа аван гаргаад , нүдээ нээн үргэлжлүүлэн ярилаа.

-Крис толгойндоо харвалт өгч коомонд орсон байсан. Тэрээр цагаан хөнжил дэвсгэртэй орон дээр эмнэлэгийн хувцас , хиймэл амьсгааны маск болон хэзээ ч нээгдэхгүй нүд бас сэрэхгүй мэт хэвтэж байсан.
Эмч хэлэхдээ ..... эмч ....

Энэ үгийг хэлэхэд хоолойд минь юм тээглэж хоолой минь гарахаа болив. Тиймээс би энэ хэсгийг маш аяархнаар Жөүд хэллээ.

-Түүнийг тархины хорт хавдартай гэсэн. Тэр нь сэдэрч сүүлчийн шатандаа орсон гэсэн. Түүнд амьдрах хугацаа бараг байхгүй гэсэн юм.
Эмч надад бүх юмыг нэгд нэгэнгүй хэлж байсан ч би эмчийн ярьсан тэр их үгнээс ердөө " Крис багадаа хорт хавдартай байсан , түүнийгээ эмчилсэн ч эдгээгүй. Гэхдээ зүгээр байсан . Харин ойрын хугацаанд тэрээр маш их стрессдэж тархиндаа хэт их ачаалал өгснөөс болж сэдэрсэн " гэснийг ойлгож энэ бүгд миний буруу гэдгийг мэдсэн.
Би түүнрүү үргэлж уурлаж зовоосноос минь болж тэрээр стрессдсэн байсан. Би түүнийгээ өвчтэй байхыг ерөөсөө олж хараагүй. Тэр үед л би яагаад Крис тэгж их инээдэг байсныг ойлгосон. Тэр надад л мэдэгдэхгүй гэж миний урд инээдэг байсан. Гэсэн ч  би түүнийг наашаа харж инээн цаашаа харж өвдөж байгааг нь ерөөсөө мэдэж чадаагүй гэхээр чамд сонин биш байна гэж үү?
Бүхэл бүтэн хүн миний урд үхэж байхад би ерөөсөө анзаараагүй. Би зүгээр л түүнрүү уурлаж байсан. Ганц охин тэвэрснийх нь төлөө би түүнийг үх гэсэн. Би солиотой биш байна гэж үү? Үх гэдэг үгийг хамаагүй хэрэглээд л . . .

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now