БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"

Start from the beginning
                                    

Яагаад түүнийг харах болгонд тэр дандаа инээмсэглэж байдаг юм бэ! Тэр надруу хайр дүүрэн харцаар биш уур хорслоор харах ёстой.

Тэр хичнээн өөрийнх нь зовлонг инээмсэглэл нь нуудаг гэж боддог ч одоо түүний инээмсэглэлийг харахад түүний уурласан дүр төрх энд байх ёстой мэт санагдана.

Миний гар өөрийн эрхгүй салганахад газар дайвалзан газар хөдлөж байгаа мэт санагдлаа.

Тэр намайг харааж байна.

Амьдралаар минь хараасан гэдэгт итгэлтэй байна. Яг л хэзээ ч зогсохгүй хараал хэмээн бөөрөнхий дүрс зурсан мэт.

Би энэ өрөөнөөс хамаг хурдаараа зугтан өрөөндөө очихыг хүсэвч миний хэзээ ч биелэшгүй мөрөөдөл минь энэ болж хувирлаа.

Царай яг ямар харагдсныг мэдэхгүй.

Гэвч нуруугаар минь халуун ус асгаж байгаа мэт халууцаж , толгой эргэж эхэлсэн ч миний хөл надад захирагдалгүй зүгээр л нэг өөр хүнээр удирдуулж байгаа мэт өөдөөс минь ширтэх хүний зураглуу улам ойртоно.

Нэг дэх алхам, хоёр дахь алхам , гурав дахь алхам .. Одоо дахиад нэг л алхахад би тэр зураглуу уусан орох мэт мэдрэмж мэдрэгдэхэд би түрүүн л хөлөө удирдан урагш алхахыг нь болиуллаа.

Гэхдээ би яг зурагны чанх өмнө нь иржээ.

Крисын царайг улам тод харагдахад би айснаасаа болоод алгаараа нүдээ таглахыг хүссэн ч зурагны доор байх жижиг бичгийг эхэлж харлаа.

Царай минь цонхийж гараа нудран яг л одоо нэг хүнийг цохиод авмаар мэдрэмж төрөхөд би энэ тэнэг амьдралаасаа арилмаар санагдав.

Крис (1998-2015) хэмээн бичсэн байх ба яг энэхүү хөгийн бичигний доор миний харалгүй удсан бүр харахыг ч хүсээгүй тэр нэгэн бичээсийг яг тэр байдлаар нь бичжээ. /k k 2gether 4ever/

Тэд ядаж энэ зурган дээр Крисыг овогтой нь зүгээр л дурсгал маягтай бичиж болох байсан ч түүний сэхсэн болон үхсэн оныг бичсэн нь хүний нэр хүндийг гутаан яг энэ зурагны цаана Крисын хэзээ ч инээхгүй бас хэзээ ч тэр сайхан үгнүүдийг хэлэхгүй бие хэвтэж байгаа мэт санагдуулав.

Ээж аав үнэхээр миний төсөөлж байснаас ч илүү галзуурчээ.

Тэд намайг түүнийг мартаж өөрчлөгд гэсэн ч тэд цаагуураа бүр л түүнийг сануулхаар зүйлүүдийг хийх юм.

Тэд намайг яг л буудчихаад битгий цус алдаад бай гэж хэлж байгаа мэт санагдлаа. Би яаж ийм нөхцөл байдал ийм газарт түүнийгээ мартах юм бэ!

Миний хамаг уур хүрэн дэлбэрэх дөхөхөд би тэр өрөөнөөс яг хүсч байсан шигээ хамаг хурдаараа гүйн гарав.

Тэр даруйдаа лифтээр биш шатаар буун яг 2 давхарт ирэхэд ээж аав ирж таарлаа.

Харин тэд орж ирсэн даруйдаа намайг харснаа

-Юу болсон бэ хонгор минь? Яагаад уйлаад байгаа юм хэмээн гайхсан төрхтэй ээж надаас асуухад би мэдэрч ч амжаагүй нулимсаа нүүр дүүрэн урссаныг мэдэв.

Хурдхан шиг нулимсаа арчаад би хамаг байдаг чадлаараа аавруу

-ТА ЯАЖ ТЭГЖ ЧАДАЖ БАЙНА АА!! хэмээн ориллоо.

Аав харин намайг ингэж аашилхыг мэдэж байсан бололтой хувцсаа тайлж байснаа болин гартаа ороолт барьсан чигээрээ шалруу ширтэв.

-ААВ АА ТА СОНСОЖ БАЙНА УУ? ТА ЯАЖ ТЭГЖ ЧАДАЖ БАЙНА АА БИ ХЭЗЭЭ Ч ОХИНДОО ТЭГЭХГҮЙ БАЙСАН ГЭТЭЛ ТА ОДОО МИНИЙ ААВ МӨН ЮМУУ хэмээн уйлан хайлан орилоход юу ч ойлгоогүй ээж

-Чи чинь юугаа яриад байгаа юм бэ!

-Юу болсон юм ? хэмээн аавруу харан асуухад аав гартаа барьж байсан ороолтоо тавиур дээр тавин аль болох аажуухнаар

-Гуйж байна, Сонс Кристина

-Үгүй ээ би сонсмооргүй байна. Та ядаж намайг бодохгүй юм аа гэхэд Крисыг бодолдоо. Тэр хичнээн үхсэн байж болно гэвч миний хувьд бол тэр үхээгүй хэмээн хэлэнгээ баруун атгасан гараа зүрхэн дээрээ даран уйлан байж асуулаа.

-Гэтэл та бүр түүнийг үхсэн гэдгийг надад тэгж их харуулхыг хүсээд байгаа юм уу? Би таны хэлснээр түүнийг мартаж өөрчлөгдхийг хүсч ямар их зовж байтал та яагаад тус биш ус нэмээд байгаа юм бэ?

-Сонс Кристина! Би түүнийг хийх ёстой болоод хийсэн

-Хийх ёстой гэнэ ээ хэмээн би итгэж ядсан байртай хэлэхийг оролдсон ч хоолой минь зангираад сайн хэлж чадсангүй.

-Би чамд ямар байгааг мэднэ ээ, гэхдээ би чамд тусалсан. Би чамайг өдөр болгон ажигласан аав чинь л мөн юм чинь санаа зовсон. Гэвч чи түүнийгээ зүгээр явуулчихаж чадахгүй байна. Чи зүгээр л түүнийгээ хүчээр мартаад байна.

-Та өөрөө намайг март гэсэн

-Тийм ээ би чамайг март гэсэн.Гэхдээ хүчээр март гээгүй. Би чамайг тэр явдалтайгаа эвлэрэн мартуулхыг хүссэн.
Чи одоо өөрийгөө хар л даа. Чи нүүрэндээ уйлаагүй ч дотроо орилж байна , охин минь хэмээн хэлээд тэрээр надруу ойртон ирж намайг цээжиндээ тэвэрлээ.

Би зүгээр л жоохон хүүхэд шиг уйлахыг хүссэн ч аавын цээжнээс өөрийгөө хүчээр түлхэн гаргаж өрөөлүүгээ алхан явлаа. Тэд араас юм хэлсэн ч би сонссонгүй.

Гэхдээ аавын хэлсэн үнэн ч гэлээ би түүнийг хүчээр мартахаас өөр арга байсангүй. Би та нарт хэлмээргүй байна л даа.

Гэвч Крисыг алсан хүн бол би.
Тийм ээ би алуурчин.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now