БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"

1.1K 58 0
                                    

-Битгий хөдлөөд байл даа хэмээн түүнд хэлэхэд тэрээр инээж байснаа болин зургын нэг тийм сүртэй пооз аван суув.

Тэр хэтэрхий инээдтэй эсвэл хөгийн харагдаж байсан учир би элгээ хөштөл инээн байж арай гэж түрүүн л нэг нүдийг нь зурж дуусгалаа.

Крис харин надруу харан инээмсэглэж байснаа

-Ерөөсөө намайг инээж байгаагаар минь зурчих

-Инээж байгаагаар чинь үү

-Тийм ээ гоё шүү дээ. Хэзээ ч уйлахгүй эсвэл уурлахгүй зөвхөн чамруу харж инээнэ гээд хоёр долоовор хуруугаа амныхаа хажуудаа байрлуулан инээмсэглэлээ. 

Тэр хэтэрхий хөөрхөн юм аа.

Би харин түүнрүү хэсэг ширтэн яаж зурвал түүнд таалагдах вэ ? хэмээн бодож доод талын уруу хазан 'Хмм' хэмээн дуугарахад Крис намайг хайр дүүрэн харцаар харж байсныг би түүнийг бүрэн хаахаар зурагны цаасны цаанаас нь мэдэрч байв.

Түүнээс минь их сайхан дулаахан хэн ч байсан үргэлж аз жаргалаар дүүрэн байх юм шиг аура хэзээ ч унтрахгүй инээмсэглэл үргэлж мэдрэгддэг шиг надаас бас тийм мэдрэмж төрдөг болов уу ? хэмээн заримдаа толгойд бодогдоно.

Түүний инээсэн амыг зурахад төдийлөн зовсонгүй учир нь би өмнө нь түүнтэй хамгийн анх уулзсанаасаа хойш бараг бүх дэвтрийнхээ ар дээр яг л тэр дулаахан инээмсэглэлтэй байх үеийг нь зурдаг байж билээ.

Тэр үед Крис надад яг л нар шиг байсан.

Тэрээр хүмүүстэй хамт байхдаа үргэлж л хүмүүсийг баярлуулан хамаг хүйтэн салхи шиг гунигийг дулаацуулан мартуулдаг байлаа.

Тэр их дулаахан хэн ч түүнээс харц бууруулхыг хүсдэггүй.
Улам л удаан байхыг хүснэ.
Байхгүй үед нь бүгд түүнтэй маргааш дахиад л уулзах байж санаж өгүүлдэг.

Тэрээр яг миний урд гэрэлтэн байх ч би түүнд хэзээ ч хүрч чадахгүй зүгээр л нэг хоосон мөрөөдөл байсан.

Харин одоо түүнийгээ миний урд минь сууж байх нь тэр нэгэн хоосон мөрөөдөл биелэхгүй хэмээн боддог хүмүүсийг даран авч байлаа.

Гэсэн ч хүн бүрт инээхэд нь шалтгаан бий.

Крисын зураг өрөөний хаалгаар орж ирэхэд яг урд минь алтан шаргалдуу жаазаар жаазлан жижиг гэрэл тусган тавьжээ.

Ойр хавьд нь би өмнө нь зурж байсан зөндөө зураг байх ч гагцхүү тэр нэгэн зураг хамаг биеийг минь хөшөөж нүдний харцыг минь булаасан юм.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now