БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"

1.3K 65 2
                                    

Хөнжилдээ толгойгоо хийн унтсанаас болж бүтэж үхэх дөхлөө. Арай гэж нозоорлоосоо сэрэн нойрмог чигээрээ нойл орох гээд явтал бүх давхрын гэрэл унтарч харанхуй болжээ. "Юу билээ? цаг хэд болж байгаа юм бэ" гэж тээнэгэлзэн бодсоор нойлд орон цагаа хартал 10 өнгөрч байлаа. Би тэр халуун хөнжилдээ толгойгоон хийгээд л 7 цаг унтчихжээ. Ямар агуу үзүүлэлт вэ.

Толинд нүүрээ хартал нүүрэнд минь даавууны мөр гарч шүлс минь гойжжээ. Харин яг одоо гэдэс минь маш ихээр өлсөж байв. Тиймээс
доошоо бууж хоол эргүүлэхээр болон 2 давхарлуу явав.

Хүн бүр унтсан учир би аль болох чимээгүй байхыг хүсэж байсан учир ямар ч өрөөний гэрэл асаалгүй шууд хөргөгчлүү очин ундаа болон зайрмаг аваад дээд талын шүүгээнээс чипс аван өрөөлүүгээ явлаа.

Гэтэл гэнэт миний хөл нэг юманд тээглээд бараг л газар унах дөхлөө. Уурлан газар байгаа юмруу утасны гэрэл асаан харвал
'Маргааш өмсөөрэй' гэснээ хаалтан дотор 'өөрийгөө өөрчлөөрэй' хэмээн бичсэн зурвастай хувцас уутан дотор хийн тавьжээ. Уутан доторхийг онгойлгон харвал янз янзын хувцас байх ба бараг бүгд сүүлийн үеийн гоё загвартай хувцаснууд байлаа.

Өөрчлөгдөх амархаан ээж ээ аав аа. Харин өөрчлөгдснийхээ дараа яах гэж өөрчлөгдвөө хэмээн харамсах хэцүү. Гэхдээ магадгүй би та нарынхаа хэлснээр жинхнээсээ өөрчлөгдөх хэрэгтэй байх. Хүн ганц л амьдрах юм чинь олон юм туршаад үзсэн нь дээр. Крис ч бас үүнийг хүсэх байсан биз хэмээн өөрийгөө урамшуулан зоригжуулаад хувцаснууд дээр туршилт хийн өөрчилхөөр шийдэн бүх хувцсыг уутанд нь эргүүлэн чихээд өрөөлүүгээ лифтээр явлаа.

Өрөөндөө орон эхлээд хаалгаа түгжээд дараа нь зүү утас , хайч ,наалдан пад зэргийг шүүгээгээрээ хайн хайн арай гэж олоод ажилдаа орлоо.

Хар жинсэн өмд байх ба түүнийхээ шилбэний тэр хэсгээр болон халаасныхаа дээр өөрт байсан өргөснүүдийг нааж дараа нь сорочкон хар цамцныхаа баруун талын мөрөнд нарийхан 3 гинж унжуулан оёлоо. Хар жийнсэн өмднийхээ гуяны хэсгийн бага зэрэг зүсэн сорочкон цамцныхаа хар ханцуйг нь тайран авбал арай гоё харагдах юм шиг санагдав.

Хувцсаа өмсөж үзээд өөрийгөө нойл орон хармаар санагдаж хартал миний энэ сайхан чимсэн хувцсыг минь нүүр царай минь баллаж байв.

Яаж ч харсан ядарч үхэх гэж байгаа мэт царайтай хэвээр л байлаа. Тиймээс би нэгэнт л маргааш хичээлдээ явах юм чинь өөр стилтэй очиход алдах юу байна хэмээн бодогдож яг миний ард байрлах шүүгээнээс үсний будагнууд гарган өнгүүдийг нь харж үзэв. Шар , улаан , цагаан , улбар шар хэмээн маш олон өнгө байсан ч надад үснийхээ зарим хэсгийг цэнхэр өнгөөр будмаар санагдлаа. Тиймээс би өөр өөрийнхээ үсийг будаж эхлэлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now