БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"

Começar do início
                                    

Крисын үгэнд жинхнээсээ байгаасай хэмээн гүнээ итгэх ч сандран нүдээ нээвэл аль хэдийнээ өглөө болсон байлаа.

Өрөөнд нэг их гэрэл орж ирэхгүй нь цонхоо нууснаас болж , орноосоо босч цонхноос хар даавууг аван харвал өчигдрийн болсон явдал үнэн байв.

Цонх хэн ч багтаж орчихоор том хагарчээ.

Цонхруу удаан ширтэн зогссон ч хурдхан шиг янзлуулья гэх бодолтойгоор орны зүг эргэхдээ миний орны доор нэгэн хар өнгийн дэвтэр унасан байхыг олж харав. Маш жижигхэн ба бараг л халаасны дэвтэр гэж нэрлэхээр байлаа. Магадгүй энэ Крис бид хоёрын холбоотой дэвтэр байж магадгүй хэмээн бодож авахаас эмээсэн ч өмнө нь хэзээ ч харж байгаагүй дэвтэр байсан учир авч харахаар шийдэв.

Дэвтэр дээшээ дэлгэгддэг ба хэрэглээд их удаж байгаа бололтой хуудаснууд нугалагдаж эсвэл уран авсан байлаа. Эхний хуудсыг нээн харвал миний бичиг биш байв. Үүн дээр авах зүйлс талх , будаа , төмс , ус хэмээн нямбайлан бичсэн байх ба олох мөнгө гээд баахан мөнгө бичин бодож зарим хэсгийг нь баллажээ. Бусад хуудсуудыг эргүүлэн харвал бас л адилхан юм бичсэн байсан ч зарим хуудсан дээр эд зүйлсийн нэрийг бичээд ард нь үнийг нь бичсэн байлаа.

Харин ард талын хавтсан дээр нямбайлан Магис Слэйд хэмээн бичсэнийг уншаад гэнэт толгойд өчигдрийн орж ирсэн эрэгтэйн нэр байх гэсэн бодол төрөв.

Магис бол англи нэр. Тиймээс Магис хэмээх нэртэй тэр эрэгтэйн дэвтэр болох нь нотлогдлоо. Гэвч түүнд эд зүйлсийн үнэ нь ямар хэрэгтэй юм бол хэмээн бодол орж ирсэн ч нээх сүртэй юм бодолгүй хичээлийн ширээний шургуулгандаа хийв.

Магадгүй тэр дэвтрээ авахаар ирж ч магад эсвэл үгүй ч байж магад. Гэхдээ би түүниг яагаад ирүүлэхийг хүссэд байгаагаа мэдэхгүй юм. Тэр алуурчин ч байж мэднэ шүү дээ.

Тиймээс түүнээр дахиж цонхоо хагалуулмааргүй байгаа учир аль болох бат бөх шил ээж аавыг ажилдаа явсных нь дараа хийлгэхээр шийдэн хөшгөө буцааж хаан унтлагын хувцастайгаа 2 давхарлуу буув.

Аав харагдахгүй байгааг бодвол тэрээр ажилдаа явжээ. Харин ээж нойл дотор нь утсаар ярих нь сонсогдоход надад гэнэтхэн маш амттай үнэр үнэртлээ. Сониучирхан гал тогоонд орвол манай гэрийн үйлчлэгч хоол хийж байх ба надруу эргэн харахад нь би сайн уу хэмээн даллав.

Харин үйлчлэгч намайг ирсэнд баярласанчгүй бүр гараа эргүүлж далласанчгүй буцаад хоолоо хийж эхлэлээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Onde as histórias ganham vida. Descobre agora