БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"

1.3K 63 0
                                    

" Чи хэн бэ? гэх миний хоолой сул дорой сонстож байв.

Тэрээр хав хар хувцасласан байх ба хар саравчтай малгай өмсөн бас л хар маск өмссөн байв. Түүний миний өөдөөс зүгээр л ширтэн зогсох нь цаагуураа хүйт даалгаж би ямар ч биеэ хамгаалалгүй хөшин зогсохдоо түүнрүү нилээд өндөр учир толгойгоо өргөн байж харж байлаа.

Хагас секунд чимээгүй бие биенээ гайшралтай ширтсэний дараа гадаа "Тэр хааччихваа?" гэх хэдэн эрэгтэй хүний дуу сонсогдоход урд минь зогсох үл таних эрэгтэй гэнэт шаламгахан яг л мэргэшсэн хүн шиг гүйж миний өрөөний хаалгыг хаан түгжээд гэрэл унтраан хөдөлгөөнгүй зогслоо. Яг л тэр хэн нэгнийг ирэхийг сонссон мэт.

Түүний зогсолтоо аван удаагүй байхад түүний цаанаас миний өрөөний хаалгыг нэг хүн зөөлхөн тогшив.

" Кристина зүгээр үү? Түрүү нь юу хагарсан бэ? " Хэмээн ээжийн сандарсан өнгөөр маш хурдан хэлэх нь сонсогдов. Би тэдэнд хариулах эсэхтээ эргэлзэн хэсэг тээнэгэлзэхдээ өнөө урилгагүй танил бус хачин эрэгтэйрүү харахад тэрээр надтай харц тулгарсан мөчдөө бээлий өмссөн гараа амныхаа урд тавин надад "Битгий намайг хэл" хэмээх шиг харагдлаа.

Түүний цэнхэр нүд нь харанхуйд их тод харагдах ба нүднийх нь дор байрлах мэнгэ нь нүдийг нь илүү тодотгон харагдуулж байв. Хичнээн тэр алуурчин эсвэл хулгайч эсвэл намайг барьцаалаад ээж ааваас минь мөнгө нэхэх болзошгүй гэдэг нь тодорхой байсан ч гэсэн надад яагаад ч юм би түүнийг хэлж болохгүй ээ гэсэн мэдрэмж төрж , хичнээн би мэдрэмжээ арилгах боломжтой байсан ч энэ удаа би мэдрэмжээ даган тэр эрэгтэйн үгийг нь гүйцэтгэлээ.

" Үгүй ээ юу ч болоогүй. Би зүгээр л...." гэснээ гэнэт юу хэлэх билээ гэж сандрахад нүдний минь үзүүрт цэцэгтэй ваар тусах нь тэр. Гэнэт санаа орон би шууд л

" Би зүгээр л ваар унагаад хагалчихлаа " хэмээн орилов.

Гайхалтай. Ямар үнэмшилтэй худал вэ.

" Тийм үү хонгор минь? Бид туслах уу? " хэмээн хоолойгоо өндөрсгөн ээж асуухад түүнийг миний утгагүй шалтгаанд итгэсэнд нь гайхширлаа.

" Үгүй ээ зүгээр та хоёр явж унт
унт " хэмээн би эргүүлэн хэлэхдээ толгойдоо миний хийгээд байгаа зүйл зөв үү гэх бодол бодогдож удалгүй тэд ашгүй итгэсэн бололтой дөрвөн давхарын коридорын гэрэл унтрав.

Өөрийгөө хцдлаа ярьж чаддагтаа алмайрч өөртөө бахадмаар байвч бодит амьдрал намайг цохин авч чиний өрөөнд танихгүй хүн ороод ирчихсэн байгааг санууллаа. Миний өрөөний шил хагарчихсан бас яг миний урд зөвхөн нүдээ л харагдуулхаар хувцасласан танихгүй залуу зогссон хэвээр.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now