БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"

Start from the beginning
                                    

Кофег газарт тийм их хүчтэй шидэн унагаагүй ч кофе газарт хүрсэн даруйдаа хоёр тийш болон хагарч дотор нь байсан бүх кофе шалаар нэг таран асгарав. Би маш хурдтайгаар хагарсан аягыг аван хартал Крис бид хоёрын зураг голоороо яг тасран хоёр хэсэг болон хагарчээ.

Яг л хагарах естой байсан мэт.

Уул нь Крис үүнийг миний 16 насны бэлэг болгож авч өгсөн ба зүгээр ч нэг аяга биш дээр нь өөрсдийнхээ зургыг хэвлэн гаргасан байсан юм.

" Үгүй ээ " хэмээн би урам хугарсан байдалтай хэлээд Крисд харуулахад Крис хэсэг харснаа

" Хайран юм " гэж бас нэг урам хугарсан байртай хэллээ.

" Ядаж байхад яг голоороо шүү " гэснээ би аль болох аяганы зургийг нийлүүлэн тааруулж байршуулахад Крис хажуунаас өндийн босоод гялс явж алчуур авчраад урд минь асгарсан кофег арчиж эхэлснээ надруу хараад миний гаран дахь аягыг авлаа.

" Би наагаад ирье " гээд гэрийн лифтэнд суугаад түргэхэн шиг явлаа.
Харин би үргэлжлүүлэн кофег арчиж , арчсан алчуураа гал тогооны угаалтуурлуу шидээд Крисийн араас хурдхан явав.

Крис миний өрөөнд байж байхыг би хараад араас нь зөөлөн гэтэн орох гэтэл Крис хаалганы зүг нуруугаа харуулсан ч гэсэн нусаа татан нэг гараа дээшээ өргөн нүүрээ арчих нь нулимсаа арчиж байгаа мэт харагдлаа. Тэрээр уйлж байв.

Ээжийн нарийхан урт гар урд хоёр тийш сэгсрэгдэхэд би амьдралдаа эргээд ирлээ.

" Чи зүгээр үү " хэмээн ээж их л гайхсан янзтай хэлэхийг сонсвол би нэлээдгүй удаан газарлуу ширтжээ.

" Зүгээр " хэмээн хэлээд урдаа байсан тавагтай хоолыг хажууд нь байсан тагаар таглаад урдаасаа ширээг холдуулан тавив. Ээж харин гайхсан янзтайгаараа намайг өнгөрөн явлаа.

Гэвч миний нүдний минь харц тэр үгснээс салж чадахгүй байсан учраас над дээр байсан алчуурыг шүүрэн авч түргэхэн шиг тэр бичээс дээр таглан тавив.
Гүнзгий амьсгаа аван гаргаад өөрийнхөө өрөөрүү орохоор гэрийнхээ лифтэнд суулаа. Хаалга онгойход би өөрийн минь дурсамж дүүрэн өрөөнийхөө өдөөс харан зогсов. Өрөө минь хаалттай байх ба цонхыг нь онгойлгож эсвэл гэрлийг нь асаагаагүй байсан учир хаалганы доод талын завсраар харанхуй гэдэг нь харагдаж байв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now