БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"

1.4K 68 3
                                    

" Юу гэж бичвэл гоё вэ? " xэмээн тэр булчин шөрмөслөг гартаа хэтэрхий жижигдсэн гэмээр цаасны хутга барин , шалан дээр гэдсээ даран хэвтэнгээ наашаа мишээлээ.

Би хэсэг бодолхийсэн ч удалгүй
" Бидний нэрс байвал гоё. Жишээ нь Крис дээр нэмэх нь Тина ч юм уу " хэмээн хэлээд түүний хажууд очин суув.

Галын дөл урдаас төөнөж , халуун кофе гарыг минь дулаацуулах энэ мөчид би амьдарч байсан цаг хугацааг тэр чигт нь хөлдөөн зогсоохыг хүслээ. Учир нь тэр минь миний хажууд байгаа болохоор.

Аав томилолтоор явж , ээж шөнөжин ажилна гэсэн болохоор хэн ч ирэхгүй гэсэн нь тодорхой байлаа. Тиймээс энэ аз завшааныг би гэртээ ганцаар өнгөрөөхийг хүсээгүй учир Крисыг хамт өнгөрөөгөөч гэж гуйсан юм. Тэр ч дуртайяа зөвшөөрсөн.

" Энэ байвал ямар байна " гээд Крис өндийн надаа газар сийлсэн зүйлээ харуулав. Түүнийг хэзээнээ сийлэн дууссаныг бодолдоо автан суух хугацаандаа анзааралгүй өнгөрүүлж түүний заах газарлуу харвал

" К К үүрд хамт " гэсэн байх ба би амандаа зөөлхөн уншаад түүнрүүгээ харан инээмсэглэхэд Крис гэнэт газраасаа өндийн босож надруу ойртон ирснээ миний гарандаа барих кофег минь газар тавив.

Крис надруу дөхөн ойртож уруулыг минь үнсэж эхэллээ. Хэтэрхий их сандарснаас болоод ч тэр үү бие минь тэр чигтээ хөшиж шалан дээр тавьсан зүүн гараа өөрийн эрхгүй зангидаж амьсгаагаа түгжихэд гэнэтхэн Крис чимээгүй жуумалзан инээж , түүнээс гарсан бүлээн амьсгал миний хүзүүнд гижиг хүргэн илж байв.

Тэрээр миний зангидсан гарыг харжээ. Гарыг минь атгахад түүний том гарны хажууд минийх хэтэрхий жижиг харагдаж

" Арай чи намайг өөрийг чинь үнссэнээс болоод цохих гэж байгаа юм биш биз " гээд чимээгүйхэн хөхрөхөд би Крисээс гараа татаж аваад газар тавьсан кофег үлээнгээ , толгойгоо бага зэрэг сэгсрэн , зөвхөн Крисд л сонсогдохоор

" Магадгүй " хэмээн хэллээ.

Үүнийг сонссон Крис чангаар инээхэд гэрт байсан чимээгүй уур амьсгал эвдэгдэв. Тэрээр мишээсэн чигээрээ миний нүдрүү хэсэг харснаа ичингүйрч байгаа мэт гал руу эргэн харлаа.

Түүний ам нь яг нэг юм хэлэх гэж байгаа мэт харагдах ч тэрээр амаа тэр даруй нь жимийгээд , удалгүй надруу нүднийхээ булангаар хальт харснаа гэнэт надруу үсрэн гэдсээр тэврэхэд би сандарсандаа болоод гартаа барьж байсан кофегээ газар унагалаа.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now