БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'

Start from the beginning
                                    

Хаалга нүдсэн хэвээр харин би хаалгаруу алхсан хэвээр.

" Хэн бэ?"  гэж нойрмог хоолойгоор асуухад

" Гэр бүл чинь байна " хэмээх ойрын хэдэн сар сонсоогүй сонсохыг ч хүсээгүй хоолой хаалганы цаанаас уурласан мэт сонсогдох үед ингэж их хүрч байсан нойр минь тоос сорогчоор сороод авсан мэт алга болов.

'Үгүй ээ' гэх үг тэр даруйдаа аманд давтагдаж би зөвхөн өөртөө сонсогдхоор хурдлан шивнэсээр , толинд өөрийнхөө үс гэзгийг янзалхаар очиход өөдөөс минь шулуун хар үс ч одоо зүгээр олон тийш арзайсан , гүн цэнхэр нүдтэй ч гэлээ нүдэн доогуурх хөхрөө өнгө зүсийг нь дордуулж , цонхигор цагаан арьстай 16 настай охин угтаж авлаа.

Нүдний минь дор бага зэргийн хөхрөө гарсныг эс тооцвол яг л 2 сарын өмнө гэрээсээ явж байсан дүр төрхөөрөө байгаадаа бага зэрэг баярлав.

Хоолойгоо хэд засан байж хаалгаа онгойлгон өөрийнхөө  учирмааргүй байна гэсэн 2 хүнтэйгээ нүүр тулхаас өөр аргагүй боллоо.

Аав минь яг л хэвээрээ хэрнээ сахал нь бага зэрэг урган энгийн хувцас биш костюм пиджак өмсөн угтаж , харин ээж минь өөрийн богино хар үсээ баярт явах гэж байгаа мэт засан хар өнгийн даашинз өмсөн угтлаа.

Тэд намайг хараад төдийлөн баярласангүй. Учир нь би тэдэн шиг хувцаслалгүй зүгээр л нэг гэрийн хувцас өмсөн угтсан юм.

" Ор о- " гэж хэлж амжаагүй байхад ээж бараг хажуугаар дайран орж миний түрүүхэн унтаж байсан буйдан дээр очин суулаа.

Харин аав намайг оруулаад хаалга хаан өөрөө том өрөөний жижигхэн ч гэлээ олон юм харагддаг цонхны урд очин зогсоод халаасандаа гараа хийв.

Би тэдний юу хэлэхийг мэдэж байлаа. Ээж хоолойгоо засаад л яриагаа эхлүүлэх дөхөөд ирэхэд нь би албаар тэдэнрүү харахгүйг хичээж цай өгөхөөр бэлдэв.

" Яажшуухан амьдарч байна даа? " гэж эхлээд багаасаа ихрүү дайрах гэж байгаа мэт тайвнаар асуулаа.

" Зүгээр " хэмээн би тэдэнрүү харалгүй хурдхан шиг хариулахад

" Чи хэзээ гэртээ ирэх юм бэ? "

"За тэр эхлээд л явчихлаа" гэж дотроо би бодонгоо

" Очихгүй ээ би энд амьдарна. "

" Юу гэнэ ээ? Ийм байшинд уу? Тэглээч чи 18 нас ч хүрээгүй байгаа. Ганц бие эмэгтэй яаж ийм аймшгийн байшинд амьдрах юм бэ? " гэсээр ар араасаа асуулт асууж эхэллээ.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now