БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'

5.5K 118 2
                                    

Цаг хугацаа шархыг эдгээдэг гэдэг ч үнэндээ надад цаг хугацаа яг л нэг зүүн дээр гацсан мэт санагддаг байлаа. 

Нэг л үед нэг л зовлонтой.

Би хэзээ ч шархыг тэр үедээ нүх болон үлддэг гэж бодоогүй. Гэхдээ нүхийг нь дүүргэж болдог гэдгийг ч бас анзаараагүй.

Ярих ёстой гэдгээ мэдэхгүй ч түрүүхэн хажууд минь инээмсэглэж байсан мэт санагдахад үнэндээ түүний зай хоосорч түүнээс минь үлдсэн ганц зүйл бол дурсамж байв.

Тэр минь дандаа инээмсэглэж яаж ч өвдөж байсан ч инээмсэглэдэг байсныг нь би анзаарч хараагүй гэдгээ бодоход заримдаа би өөрийгөө жинхэнэ хүн мөн үү хэмээн асуух ч хариулт бүр адилхан л санагддаг байв. Тийм ээ би хүн. Гэхдээ хөлдсөн.

Тэр минь 2 сарын өмнө тархины хорт хавдраас болж нас барсан.

Сонин биш гэж үү? Мянгад нэг л тохиолдох хавдрыг бид хэзээ ч өөрсдийгөө нэг хувьд нь багтан орчихгүй дээ гэж хичээх ч нэг л өдөр тэр тоонд нь багтчихсан явж байвал. Бүх зүйл яг л кино шиг байсан. Хэтэрхий хурдан бас хэтэрхий гунигтай.

Царай нь цусаа өдөр бүр бага агаар юүлж байгаа мэт цонхийж , хичнээн амандаа мянга мянгаар нь чихэж байгаа ч тэр дороо гарган бага багаар турж эхлэх үед ч хүртэл түүнийгээ би гайхшран толгойдоо хэдэн минутын ч гэсэн бодол болгон авч чадаагүйдээ гайхшрах юм.

Түүнийгээ нүдний минь урд хэзээ ч дахин сонсошгүй , хэзээ ч дахин үл олдох чих гижигдэм дулаахан хоолойгоороо хамгийн сүүлчийн үгээ хэлэн уушгиндаа үлдсэн сүүлчийн амьсгалаа гаргах үед би юу бодохоо мэдээгүй. Яахаа ч тэр.

Крис намайг гүнээ уучлаач... Тэнэгхэн мэт жүжиглэн энгэрт чинь эрхэлж явсан Кристина чинь чиний өмнөөс үхэх ёстой байсан юм гэж хичнээн өөртөө хэлээд ч чамайгаа энэ шударга бус , жаргалтай нэгнийхээ зүйлийг жам мэт авч явдаг хорвоод яаж эргэн авчруулах билээ хэмээн бодон би бүх зүйлээ цоожилсон юм.

***


Хаалга зогсолтгүй нүдэх чимээ тасралтгүй чихэнд янгинан дуугарах үед би хэдэн өдөр унтаагүй нойрноосоо арайхийн сэрлээ.

Хэрвээ орон дээрээ унтаж байсан бол дэрээрээ чихээ хаан эргэн зовлонг жаахан ч гэсэн арилгадаг оронлуугаа эргэн явж болох байсан ч орон дээр унтсанаас буйдан дээр унтах нь илүү амар амгалан гэдгийг түрүүхэн мэдсэн би илэгдэн хуйчирсан буйдангаасаа өндийн хаалга онгойлгохоор явлаа. Цамцны мөр унжин унтлагын өмд минь газарт чирэгдэн явах ба нүд минь ердөө хэдхэн сантиметр хэртээ нээн харж чадаж байв.

Биднийх байсан дурсамжууд /Дууссан/Where stories live. Discover now