Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"

668 58 5
By Kikuchi_Oyuka

Ойр хавь нуга өндөр мод болон маш их манангаар бүхэснийг харахад л зориг чадалтай зүрх минь өөрийн эрхгүй үхэж байлаа.

Би харанхуй манантай ойруу тэр байшинг орхин чигээр гүйлээ.

Энэ ойд үх нь үү байна уу хамаа алга. Энэ байшингаас , Жэйкээс л холдож байвал надад хаана ч үхсэн хамаагүй байв.

Мододруу гүйн орж би ямар ч зам  байхгүй хэсгээр гүйхэд надад ердөө миний эргэн тойрон маш багаар үзэгдэж цаашаа харахад ердөө зүгээр л манан үзэгдэж байлаа.

Өндөр ургасан өвснүүд хамаг хурдаараа гүйж өуй миний нүүрийг цохиж зарим нь хөлд гишгүүлэх ч айж түгшсэн надад ямар ч хамаа байсангүй. Би хамаг хурдаараа зүгээр л урагшаагаа гүйнэ.

Тэр байшингаас холдвол надад боломж олдох мэт санагдлаа. Хамаг чадлаараа гүйж нарийхан модсыг мөргөх ч чигээр явах зүгээ өөрчилсөнгүй.

Модны үндэс хөлөнд тээгэлдэн би унахад уулын уруу хэсэгрүү өнхрөн ойчиж хэдэнтээ эргэсээр арайхийн зогсов. Гар минь мөчир , чулуу , шороонд халтартаж зүсэгдэж хувцас урагдаж байсан ч би арайхийн өндийн босч ойр хавиа дахин нэг ажлаа.

Н*вш гэж. Би үнэхээр хаашаа яваад байна аа?

Зүрх минь амаар гарах гэж байгаа мэт хүчтэй цохилж амьсгал давхцан нүдэнд айдсын нулимс хуран цугларч яг одоо би хэн нэгнийг ирэхийг маш ихээр хүсэв.

Хэн ч байсан хамаагүй. Зүгээр л намайг авраач.

Ойр хавь яг л өмнөх шиг өндөр нарийхан моднууд , өргөстэй хэрнээ навчаараа нуусан бутнууд , байгалийн жамаар унан хугарсан моднууд л үзэгдэж байлаа. Хаана явж байгаагаа баримжаалах арга байсангүй. Би зүгээр л нэг газартаа олон дахин ирээд байх шиг санагдана.

-Тина чи хаашаа ч зугтаж чадахгүй ээ.

Холоос тайван хэрнээ уурласан төрхтэй Жэйкийн хоолой цуурайтан сонсогдоход би дахин салганан нугларч байсан хөлөө тэнийлгэж харсан зүгрүүгээ аль болох тэр хоолойноос холдохыг хүсэн гүйв.

Жэйкийн миний нэрийг тайван хэрнээ нэг давтамжтайгаар дуудах нь миний сүнсийг зайлуулж чихээ тасдаж хаямаар санагдтал хүргэх нь тэр.

Нулимс нүүр даган урсаж , сэрүүн салхи үс хийсгэж , айдас минь хамаг бодлыг дарж авч байх үед л би өөрийнхөө амьдралд харамсаж байлаа.

Би яагаад ерөөсөө түүндээ хайртай хэмээн чин сэтгэлээсээ хэлж байгаагүй юм бол оо?

Яагаад би хэзээ ч хүссэнээрээ инээлгүй үргэлж хүчээр инээдээ нуудаг байсан юм бол оо?

Яагаад би үргэлж над дээр ирсэн хүмүүсийг түлхэн зайлуулчихаад дараа нь өөрөө араас нь харамсдаг байсан юм бол оо?

Яагаад би хэзээ ч жирийн нэг охины амьдарлаар амьдардаггүй байсан юм бол оо?

Жөү , чамайгаа маш их санаж байна. Ядаж үхэхийнхээ өмнө чинийхээ хоолойг ч гэсэн сонсчих юмсан. Ядаж чинийхээ миний нэрийг дуудахыг хамгийн сүүлчийн удаа сонсоод сэтгэлдээ үүрд хадгалчих юмсан. 

Нүднээс минь урсах нулимс аяандаа айдсынх биш харин гуниг гутрал харамслын нулимс болон хувирч байлаа.

Би бүх зүйлд харамсаж байв.

Би Жөүг маш ихээр санаж байв.

Дахиж зугтахыг хүссэнгүй.

Угаасаа би эргэж очсон ч над дээр Жөү эргэн ирэхгүй. Тэр үүрд явчихсан. Над дээр дахин ирэхгүйгээр явсан.

Надад гэрлүүгээ эргэн очих шалтгаан байсангүй. Учир нь шалтгаан минь Жөү байв.

Жөү миний бүх зүйлийн шалтгаан байлаа.

Амьдрах , инээх , уйлах бас амьсгалах шалтгаан минь байлаа.

Нэгэн бүдүүн модон дээр очин би толгойгоо налан уйлав. Сэтгэл минь маш ихээр харамсаж байсанд би  газар өвдөглөн сууж зүрхээ баруун гараараа даран уйлахдаа харуусал гэж ийм юм байдаг юм байхдаа гэдэг бодол төрөв.

Би үзэн ядаж байна. Харууслыг үзэн ядаж байна.

-Тина !

Дулаахан , дур булаам , гайхамшигтай өөр ямар ч үгээр илэрхийлхийн аргагүй миний юугаа ч өгөхөд бэлэн хоолой чихний минь хажууд сонсогдлоо.

Би толгойгоо өндийлгөн харав.

Жөү.

Түүнийгээ харахад би дахин уйллаа. Би хий юм харж хий юм сонсож байна. Тэр бүл үнэн биш. Энэ бол зүгээр л төсөөлөл.

-Тина! Чи зүгээр үү ! миний төсөөлөл хэмээх Жөү хоёр мөрийг минь өөрлүүгээ харуулан тэврэв.

Энэ үнэр. Энэ хоолой. Энэ дулаан.

Энэ Жөү байна. ЭНЭ ЖӨҮ БАЙНА.

Түүнийг жинхэнэ Жөү гэдгийг мэдэх үед би эргүүлэн түүнийгээ тэвэрлээ. Түүнийгээ энд ирнэ гэж төсөөлөөчгүй би хэлэх үгээ олж чадсангүй зүгээр л уйлж байв.

-Зүгээр ээ зүгээр Тина. Би энд байна. Айх хэрэггүй. Би чамайг хамгаалах болно.

-Жөү! Би түүний нэрийг дуудан уйлсаар байв.

Гуйж байна энэ битгий л зүүд байгаасай.

-Шш!  Тайвшир Тина. Бүх юм зүгээр.

Жөү намайг аргадан нурууг минь зөөлхөн илэхэд би тайвширч байсан ч биднийг уур хорслын нүд ширтэж байхыг олж харлаа.

-Ямар уярмаар юм бэ?

Жэйк алгаа ташин наашаа алхан ирэх ч тэрээр баруун гартаа нарийхан хутга барьсан байлаа.

Түүнийг ирж байгааг хараад л бид хоёр газраас өндийн босоход Жөү намайг ардаа оруулан урд минь гаран зогсож хамгааллаа.

-ЖЭЙК ЧИ ЮУ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БЭ?!? 

Жөү уурлан түүнрүү орилон асуув.

Жэйк харин биднээс ердөө таван алхамын зайтай зогсоод

-Магис Слэйд чи энэ хэрэгт хошуу дүрэх хэрэггүй. Энэ бол Тина бид хоёрын голын асуудал.

-Түүнийг Тина гэж дуудах эрх чамд байхгүй шүү н*вш минь! Жөү дахин уурлан орилов.

Жэйк толгойгоо бага зэрэг хажуу тийш болгон хөмсгөө зангидаад

-Тэгээд чамд эрх байгаа юм уу гэлээ.

Жөүгийн гараа зангидахыг би ажсан ч түүнийгээ Жэйкрүү дайруулхыг хүссэнгүй.

Жөү хутгалуулчихаж ч магадгүй.

Би Жөүгийн нударсан гарыг нь атгахад түүний уур хилэн гэнэт арилж Жөү надруу эргэн харлаа.

-Битгий хэмээн би аажуухан Жөүд хэлэнгээ толгойгоо зөөлөн сэгсэрхэд Жөүгийн нүд харамслын төрхтэй болон хувирлаа. Түүний нүдэнд маш их зовлон үзэгдэж байв.

Жөү гэсэн ч харцаа надаас салган Жэйкрүү эргэн хараад

-Тийм ээ надад байгаа гэв.

Жэйк шоолон чангаар хөхрөөд

-Яагаад чамд байдаг юм хэмээхэд Жөү миний гарнаас өөрийнхөө нударсан гараа салган аваад

-Учир нь би түүнд хайртай учраас гэлээ.

Жөүгийн хоолой огтхон ч уурссан сонсогдсонгүй. Харин ч уянгалаг зөөлөн сонсогдов.

Гэхдээ Жэйк-д тэгж сонсогдоогүй бололтой тэрээр Жөүг сонссон даруйдаа хутгаа барин тэрээр наашаа гүйн ирэв. Жөү ч бас эргүүлэн гүйж очин тэд зодолдож эхлэлээ.

Гэхдээ энэ зодоон бол зүгээр л нэг зодоон байсангүй. Энэ бол амьдралын төлөөх зодоон байлаа.

Жэйк хутгаараа Жөүг хэд зүсэх гэж оролдтол Жөү тэр болгонд нь бултан эргүүлэн Жэйкийг цохино. Гэсэн ч Жэйк эргүүлэн хутганыхаа араар Жөүг цохин унагалаа.

-Жөү! би хамаг чадлаараа орилон түүн дээр очих гэтэл Жөү эргэн Жэйкийг өшиглөн унагаж дээр нь гараад нүүрийг нь балбаж эхлэв.

Жөүгийн уур хилэн гарч ирж Жөүг цохих болгонд дор нь Жэйк салганан хөдлөж байв.

Би Жөүг ялна гэдэгт итгэж байлаа. Анх удаагаа би Жөүг ялаад над дээрээ эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байлаа.

Тэр хоёр бие биетэйгээ завсаргүй ноцолдож , бие биенийгээ боож , хэд хэдэн удаа цохиж , тэр хоёрын зовлонгийн авиа байн байн сонсогдох ч  Жөү яг л удирдуулсан мэт гэнэт хөдлөхөө болин зогслоо.

Жөү Жэйк аль аль нь хөдлөхөө больжээ. Тэдний зөвхөн амьсгаадсан амьсгал л энэ чимээгүй ойд сонсогдоно.

Гэтэл Жөү маш аажуухнаар арагшаа болоход л би Жэйкийн гаран дахь хутгын үзүүрний тал нь Жөүгийн гэдэсрүү шигдэн орсон байхыг харлаа.

▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁▁

Caйн уу 💩. Бүлэг маань таалагдсан гэж найдаж байна🔥 .
Тэгээд гоё төрсөн сэтгэгдлээ доор бичээрэй. Тэрүүгээр чинь би төгсгөлийн зарим хэсгээ бодох хэрэгтэй байна аа. :))
say cheese 📷(*/**chu 
━━━━━━━━━━━━━━━━━

Continue Reading

You'll Also Like

5M 405K 153
(Unicode & Zawgyi) ကြယ်ကြွေချိန်ဆိုတာ တကယ်တော့ ခဏလေးပါ။ ဒါပေမယ့် အဲဒီအချိန်မှာ အရမ်းကိုပူပြင်းလောင်ကျွမ်းခဲ့တာလေ။ နေရှင်းခ.. ငါတို့နှစ်ယောက်ရဲ့ ဆုံစ...
836K 8.9K 100
ထိုနေ့ည က မှားသွားတယ့် အမှားတစ်ခုက ကျွန်မဘဝ တစ်ခုလုံးနဲ့ ပတ်သက်မိသွားလိမ့်မယ်လို့ မထင်ခဲ့မိဘူး....... ပြီးတော့ ပတ်သတ်မိသွားတယ့်သူက ဘာလို့ သူဖြစ်န...
229K 5.7K 72
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
131K 5.6K 15
Надад юу болсоныг би мэдэхгүй... Яагаад би Солонгост байгаагаа мэдэхгүй... Яагаад би эмсийн хүрээлэнд байгаагаа мэдэхгүй... Яагаад би энд байгаагаа м...