Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 32 "RUNAWAY"

640 44 0
By Kikuchi_Oyuka

Хүйтэн бас харанхуй мэдрэмж төрөхөд би яг л хүчлэн унтуулсан  мэт нойрноосоо яг л гүнж мэт сэрэхийг оролдсон ч нүд минь хэдэн өдөр нээгдээгүй мэт хэцүү нээгдэж байлаа.

Би нүдээ бага багаар манарсан байртай нээхэд миний хамгийн түрүүнд хараанд өртсөн зүйл бол яг чанх урд таазанд тогтох гэрлийн бүрхүүлгүй чийдэн байв.

Толгой маналзан өвдөж эхлэхэд би эргэн тойрноо аажуухнаар ажив.

Би хаана байна аа?

Энэ газар яг л цонхгүй газар дор нуугдсан байшин мэт харанхуй чийгтэй хүйтэн байлаа.

Биеэ хальт хажуу тийш хөдөлгөх мөчид л би өөрийгөө буйдан дээр дээрээ даавуу хучаастайгаар хэвтэж байгаагаа анзаарав.

Ухаан санаа орон гарч байсан ч түрүүн л нэг ухаан орж би хурдтайгаар буйдангаас босох гэсэн боловч гарыг минь нэг зүйл хүчтэйгээр татан зогсоов.

Гинж.

Юу вэ?

Би зүүн гарнаас минь гавласан гинжийг харан сандарч , татан гараа авахыг маш ихээр хүслээ. Гараа төмөр гинжний зайгаар гаргах гэж арьсаа улайлган татаж , өвдөж , цус гартал нь татасаны эцэст энэ нь бүтэлгүй ажил гэдгийг мэдэв.

Гэсэн ч бууж өгөлгүй баахан хог новш орших юман дундаас нарийхан зүү мэт зүйл олж энэ гавыг л тайлж , гараа сугалсан ч яахав гэдэг бодол толгойд зориглон орж ирж байв.

Гар орны хажуутлаас ердөө бүр хэдхэн ч мм хөдлөхгүй байсан учраас тэр цаана орших нарийхан төмрийг авах хэцүү байв. Хэт их сандарч түгдсэнээс болж нулимс өөрийн эрхгүй хацар даган урсаж ядархын хэрээр хөлс бага багаар зутгаж байлаа.

Гэтэл хаалганы цаана гэнэт нэг зүйл дуугарахад би хийж байсан зүйлээ зогсоон хурдхан шиг орлуугаа гүйн очиж , орондоо ороод хөнжлөөрөө нүүрээ нуун, орж ирсэн хүнийг гаваараа цохин авахад бэлэн байсан ч миний бодол ердөө хүсэл л төдий болон хувирав.

Хаалгаар орж ирсэн танихгүй эрэгтэй зүгээр л нэг танихгүй эрэгтэй байсангүй.

Тэрээр Жэйк байлаа.

Жэйк халаасандаа гараа хийн яг миний гэрт орж ирсэн эрэгтэйн хувцастай ирэхэд л би түүнийг надад ийм зүйл хийснийг нь мэдэн түүнд урам хугарч бас үүнийээ хажуугаар түүнээс маш ихээр айж байлаа.

Би Жэйкрүү нүдээ томруулан ширтэж , нүүрэн дээрээ тавьсан хөнжлийг холдуулаад урд минь инээмсэглэн зогсох хүнийг Жэйк биш байгаасай хэмээн чимээгүйхэн хүсэв.

Жэйк наашаа аажуухан алхан ирж хажуунаасаа сандал аван ойрхон суугаад

-Сайхан амарсан уу миний хайр аа хэмээлээ.

Юу?

-Ж-эй..к би аль болох гайхсан төрхтэй хэлэх гэсэн ч хоолой минь хатаж амнаас ердөө авиа мэт л зүйл гарахад Жэйк надруу улам ойртон ирж гараа өргөн хацар дээр минь урсах нулимсыг арчив.

Би түүнд юу ч хариулж чадахгүй байсан учир түүнийг хацар дээр минь хүрэхэд л би түүний гарыг цохин холдууллаа.

Жэйк цохиулсан гараа цагдаад өргөж байгаа мэт өргөн инээгээд

-Чиний ам цангахгүй байна уу? гээд хажуу талруугаа заахад ширээн дээр аягатай усыг яг л намайг уух байх гэсэн байртай аяглан тавьсан байв.

Энийг хортой хоргүй гэдгийг би яаж мэдэх юм? Тэр надад ийм зүйл хийсэн юм чинь хордуулах бол амархан зүйл байлгүй дээ.

Би ширээлүү харсан ч эргэн Жэйкрүү итгэж ядсан байртай харж хөмсгөө зангидан ууртай харахыг оролдсон ч Жэйк миний үйлдлийг удаан харалгүй амруу минь аягатай усыг хүчээр уулгаж эхлэв.

Би амаа чадлаараа нээхгүйг хичээж түүнийг түлхэх гэж оролдсон ч Жэйк хэтэрхий хүчтэй байсан учир юу ч хийж чадсангүй зүгээр л ноцолдсоор , арайхийн түүний гаран дахь аягатай усыг түлхэн унагалаа.

Би хичнээн цангаж байсан ч түүний өгсөн юуг ч зөвшөөрөн авахыг хүссэнгүй.

Жэйк газарт унасан аягаруу хальт харснаа аажуухнаар миний дээрээс босон буцаад л сандал дээрээ эргэн очиж суув.

Би хичнээн ярих хэцүү байсан ч арайхийн түүнээс

-Чи юу хүсээв?!? хэмээн асууж чадлаа.

Жэйк харин гараа зөрүүлэн сандал дээр суунгаа надруу зүгээр л ширтэн хэсэг харснаа

-Чиний хүссэнийг л хийж байна хэмээн маш хүйтэн төрхөөр хэлэв.

-Юу? Миний хүссэнийг ээ?

Жэйк сандалаасаа өндийн босч хажуутлах ширээн дээрээ очин дээр нь байх юмыг оролдсоноо

-Найз банди нь үхсэн охин бүх юмыг орхин хэнд ч хэлэхгүй бас хэний ч мэдэхгүй газарлуу зугтахыг хүснэ.

Тэр надруу бахдалтайгаар эргэн хараад

-Үнэн биз дээ?

Би түүнрүү гайхсан янзтай ширтэн харахад Жэйк халааснаасаа нэгэн түлхүүр мэтийн зүйл гарган ирж долоовор хуруундаа эргүүлж эхлэв.

-Хэрвээ энэ түлхүүрийг би чамд өгвөл чи урьдын тэр нэг уйтгарт амьдралдаа эргэн очино. Харин хэрвээ би чамд өгөхгүй бол чи энд надтай яг л өмнө нь ярьдаг байсан шигээ хамт үүрд амьдрах болно.

Би нэг талаараа ёжлон инээгээд

-Би чамтай энд хамт үүрд амьдарна гэж бодоо юу?

Жэйк мөрөө өргөн мэдэхгүй гэсэн царай гаргаад

-Мэдэхгүй тэрийг бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ чи хэзээ ч нэгдүгээрхийг сонгож чадахгүй.

Хурдхан шиг санаа олохгүй бол болохгүй нь. Би яаж энд байх юм бэ?

Би эргэн тойрноо маш хурдтайгаар тойруулан харлаа. Ядаж л түүнээс салгах чадах юм эрэн хаыж эхлэв.

Гэтэл яг нүдний минь үзүүрт надад шалан дээр хаясан жижигхэн зэвэрсэн шанага үзэгдлээ.

Гэхдээ авахад хэтэрхий хол байна .

Би Жэйкрүү эргэн харвал Жэйк халаасандаа түлхүүрийг хийн цаашаагаа харан алхаж эхлэхэд би энэ завшааныг ашиглан хурдхан шиг шалан дээрх шанагаруу зүтгэв.

Гарыг минь гавласан байсанд тэр хол хүрэх хэцүү байж , гар минь яг л тасрах гэж байгаа мэт өвдсөн ч би хамаг хүчээ шавхан тэмүүлсээр арайхийн хүрч шанагыг аван гялс хөнжил доогуураа нуун яг өмнө нь буйдан дээр сууж байсан байрандаа орон Жэйкрүү харахад тэр аз болж юу ч анзаараагүй байлаа.

Тэрээр зүгээр л тэр хавиар өрөн тавьсан зүйлүүдээс сонгон авч эргүүлэн харна.

Тэр ер нь энэ газрыг яаж олсон юм бэ?

Түүний юмсыг эргүүлэн тойруулан харж байгаа нь лавдаг энэ байшин мэт зүйл түүнийх биш гэдгийг баталж байлаа.

Тэр яг юу хүсээд байна аа?

Би толгойдоо түм буман бодол тэрхээн хугацаанд сандран бодсоны эцэст нэгэн арга олж , гинжитэй баруун гараа дээшээ яг л багшаас юм асууж байгаа мэт өргөөд

-Ядаж би нойл орж болохгүй юу хэмээн зөөлхөн асуухад Жэйк гайхан эргэн надруу харлаа.

Тэр мэдээж надаас ийм асуулт гарна гэж төсөөлөөгүй байх.

Тэр өөрийгөө хаана байна гэж бодоод байгаа юм бол . Кино юу? Хнн уучлаарай энэ бол амьдрал.

-Юу гэнэ ээ? Жэйк итгэж ядсан байртай хөмсгөө өргөн асуухад нь би нүдээ залхасан байртай эргүүлээд

-Чиний яриаг чинь сонсож залхалаа. Одоо би нойл явмаар байна. Ядаж намайг чи энд байлгамаар байгаа юм бол намайг нойл орохыг зөвшөөрөх юм байгаа биз дээ?

Жэйк хэсэг тээнэгэлзэн зогсоод надруу дахин гайхан харлаа.

-Алив ээ би нойл оромоор байна шүү дээ.

-Чи яагаад ингэж аашлаад байгаа юм?

-Чи тэгээд намайг яана гэж бодоов? Орилоод тусламж хүснэ гэж бодоо юу.
Тийм ээ чиний хэлсэн үнэн , энэ бол миний хүсч байсан амьдрал. Тиймээс алив хурдал. Энийг тайлаадхаа .

Би гавтай гарыг өргөн түүнрүү харууллаа.

Энэ арга бүтээсэй билээ.

Би баруун гараараа хөнжил доороо нуусан шанагыг атган авч зөв агшин ирэхийг хүлээв.

Жэйк нилээдгүй удаан миний гавтай гар болон нүүр хувиралгүй царайлуу минь ээлжлэн харсаны эцэст нь халааснаасаа түлхүүрыг гарган надруу ойртож гарны минь гавыг аажуухнаар тайллаа.

Одоо л зөв цаг.

Хийх гэж байгаа үйлдэлдээ өөрөө сандран бүтээсэй л билээ гэдэг бодол толгойг минь нөмрөн авч байв.

Жэйк түлхүүрийг гавруу хийн хэд зөөлхөн эргүүлэхэд гавнаас *чик хэмээх дуу гарангуйюу би хурдтайгаар хөнжил доор шанага барьсан гараараа түүний толгойг нь хамаг хүчээрээ цохин унагалаа.

Жэйк цохиулан хажуу тийш унахад нь би цаг алдалгүй гавыг гарнаасаа аван маш хурдтайгаар хаалгаруу гүйн гарах гарц хайв.

Жэйкийн толгой нь манарч байгаа учир одоохондоо босч чадахгүй. Тэгээсэй л билээ.

Би өрөөний хаалгыг онгойлгон гарвал урд минь урт харанхуй хонгил угтан авахад би цочролд орсон ч мятралгүйгээр харанхуйлуу гүйлээ.

Гарах гарц байж л таараа.

Би хонгилоор гүйсээр нэг хаалган дээр ирэн дахин онгойлгон харвал урд минь дээшээ гарах шат үзэгдлээ.

Гэхдээ шат хэтэрхий өгсүү , яг л зүгээр авирдаг шат тавьсан мэт байсанд  хэцүү байв.

Шатыг харсан даруйдаа хурдтайгаар дээшээ өгсөхөд хөлийг минь Жэйк барин авч доошоо татав.

Би түүнийг миний хөлийг барихад нь цочин орилж түүнрүү харвал түүний нүүр нил цус болжээ.

Түүний нүдэнд маш их атаа хорсол илэрч хамаг хүчээрээ намайг доошоо татаж байсанд би нөгөө хөлөөрөө түүний нүүрлүү дахин өшиглөхөд Жэйк шатнаас дахин унав.

Би үргэлжлүүлэн авирч , арайхийн  дээшээ гартал үнэхээр би хаягдсан байшинд ирсэн байв.

Хоосон , хугархай шалтай , хагарсан цонхтой байшинд тэрээр намайг авчирчээ.

Би байшнийг эргүүлэн тойрон харвал би том өрөө бололтой өрөөнд байсанд үүдрүү гүйн дахин хаалгыг онгойлголоо.

Бурхан минь намайг эндээс хурдан гаргаад өгөөч!!

Continue Reading

You'll Also Like

587K 57.7K 86
ရုန်းမထွက်ချင်မိတဲ့ မျက်ဝန်းသေတွေ၊ လှုပ်ရုံမျှပြောသည့် နီဆွေးဆွေးနှုတ်ခမ်းလေးနှင့်အတူ ထွက်ပေါ်လာသော နွေးထွေးနူးညံ့သံ။ မမလွမ်းကို တွယ်တာမိတဲ့ခဏတာမှာ ဖ...
175K 24.9K 36
Тэр бороо орох бүрт тэнгэрт түгэх мянган оддын үнэрийг газарт шингээн, сансарт тэнүүчлэх түмэн солирын хэлтэрхийтэй айдсыг минь үргээн ирдэг байв.
1.3M 55.9K 67
ငါလား.... စိတ်ချ...... နိဗ္ဗာန်ရောက်ရင်လည်း မင်းကိုပဲ ချစ်နေအုံးမှာ.......... သုနေတင်ထွဋ် ကမ္ဘာပျက်သလို လေပြင်းမိုးသံတွေထ...
353K 27.7K 29
Mini Story Uni Life Style Sweet Romance