Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.4K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"

630 49 1
By Kikuchi_Oyuka

-   Аз жаргалтай байна
    Би диваажинд байна
    Диваажинд байна~.....

Амандаа би аажуухнаар дуу аялан цав цагаан таазруугаа ширтэн хэвтэнэ.

-Хайрт чи минь хажууд минь хүрээд ирээч.
  Диваажинд хүрээд ирээч~ ....

Энэ дууг дуулахнээ одоо л би утгыг нь ойлгох шиг.

Диваажинд байгаа эр эмэгтэйгээ диваажинд бас хүрээд ирэхийг гуйна. Гэвч тэр үед эмэгтэй нь өөр эртэй болсон байдаг. Тиймээс өрөвдөлтэй эрэгтэй чөтгөр болон түүн дээрээ очино.

Болдогсон бол би чөтгөр нь болчих юмсан.

Нэг байрнаас нь огтхон ч хөдөлгөөгүй гараа өргөн бугуйн цагаа харвал оройн 8:46 болж байлаа.

Ээж аав ирэх болоогүй юм байхдаа. Гэхдээ ирээд намайг ийм байдалтай харвал тэдэнд л хэцүү байх даа.

Би дахин дуугаа үргэлжлүүлэн дуулж эхлэтэл доод давхарт хүн ирэх нь сонстов.
Магадгүй энэ ээж аав байх.

Орноосоо өндийгөөд замбараагүй үсээ цамцныхаа малгайн дотроо хийгээд доошоо аажуухан буув.

-Ээж та ирсэн үү?

"Хэн ч дуугарсангүй"

Үүдрүү харвал  мэдрэмжтэй гэрэл дөнгөж асан унтарч байхыг бодвол хэн нэгэн ирсэн л байндаа.

Би том өрөөрүү харвал гэрэл асаагүй байлаа. Гэрэл асаагаад гал тогооруу ээжийг юмуу аавыг хайн ороход бас л хүн байсангүй.

-Сонин юмаа би буруу сонсчихсон юм байхдаа?

-Үгүй ээ чи буруу сонсоогүй.

Би арагшаагаа сандран хартал нэгэн хар хувцасласан хүн гэнэт надруу харан зогсож байх ба хөдөлж ч амжахаас минь өмнө алчуураар ам таглан авав.

Алчуурнаас спирт үнэртэж миний хамаг ухааныг балартуулж байлаа.

Түүнээс эсэргүүцхийг оролдсон ч тэрээр намайг маш чангаар барин авсан байсанд хөдлөх боломжгүй болов.

Яаж зугтвал түүнээс холдох вэ гэдэг бодлууд толгойд хурдтайгаар орж ирэх ч ухаан санаагаа төвлөрүүлж чадсангүй , зүрх хэзээ ч цохилж байгаагүйгээрээ хурдан цохилж , нүд бага багаар харанхуйлсаар би нэг мэдэхэд харанхуйруу уусан уналаа.

-----------------------------------------

Joe Jonhson POV

-Бид үнэхээр явах хэрэгтэй юмуу? Миний хоёр дох дүү Кэрлос нүдээ нухангаа надаас асуув.

-Тийм ээ явах ёстой.

-Яагаад?

-Учир нь бүгдээрээ энд нуугдаад байж болохоо байсан.

Бидний эцэг эх нас барахынхаа өмнө маш их өртэй байсан нь эцэст нь хүүхдүүдэд нь гай болон үлдсэн юм.

Тэдний өр ширийг биднээс авах болж ямарч аргагүй нь улмаас бид нүүж зугтаж олон хотоор дамжсан билээ.

Гэтэл тэд дахиад л биднийг хаана оршиж байгааг мэдчихэж.

Тиймээс л бид дахин зугтаж байна.

-Юм хумаа мартаагүй биз? Дараагийн газар чинь нилээд жижигхэн байшин шүү.

-Би ангийнхаа хүүхдүүдээс салмааргүй байна аа ахаа! хэмээн миний нэг дэх дүү Алис гунигласан байртай хэлсэнд би түүнийгээ тэврээд

-Зүгээр ээ би чамайг дахиад сургуульд оруулаад өгчихнө. Ах нь та нарыг тэжээнэ. Тиймээс өөр юунд ч битгий санаа зов.

Алис их дуулгавартай охин учир түүндээ би итгэл дааж чаддаг юм. Бидний дараачийн газар эндээс нээх холгүйхэн биш. Галт тэргээр хэдэн цаг яваад хүрчихнэ.

Тийм ээ хэдхэн л цагын дараа би өөр газарт байна. Өөр газарт.

Тиймээс би өөрийнхөө хувцастай цүнхээ үүрэн чимоданаа бариад дүү нартаа ч бас цүнхийг нь үүрүүлж өглөө.

~Тина над шиг муу хүнтэй байх хэрэггүй. Түүнд илүү сайн баян чинээлэг ухаалаг эрэгтэй заяагдах болно. Түүнийгээ ийм хэцүү үед орхиод явахыг хүсэхгүй ч би бас нүдэнд нь шоронд орохыг хүссэнгүй. Ядаж л түүнд шоронд орсон найз залуутай биш хулгайч найз залуутай гэдэг нэрээрээ дуурсагдан үлдэхийг хүслээ. ~

Тинагийнхаа өхөөрдөм царай яруухан үгс надруу хардаг байсан харц зэргийг би хэзээ ч мартхааргүй өөрийн зүрх сэтгэлдээ цоожлон үлдээлээ.

Галт тэргэнд суун Кэрлос , Кали , Алисыг суудалд суулгаад өөрөө зогсон явав.

Галт тэрэг одоо 5 минутын дараа хөдөллөө хэмээн чанга яригчаар эмэгтэй хүн мэдээллэхэд зүрх гэнэт хөндүүрлэн өвдөж би зүрхээ даран явган суухад хүргэв.

Энэ юун мэдрэмж вэ? Надад таалагдахгүй байна.

-Ахаа та зүгээр үү? Сандарсан дүү нар минь яаран асуувал би тэдэнpүү хүчлэн инээн хараад

-Зүгээр ээ зүгээр хэмээн хариуллаа. Тэднийгээ ч бас зовоохийг хүссэнгүй.

Галт тэрэг удаанаар хөдлөж эхлэхэд би зүрхнээсээ гараа аваад босож зогсон , цонхоор хараад уртаар амьсгал аван гаргалаа.

Намайг уучлаарай Тина. Намайг үнэхээр уучлаарай.
Надгүйгээр сайхан амьдраарай.

---

Бидний байшин ердөө 2 өрөө ч гэлээ бид хэдэд таарч байлаа. Унтлагын өрөөнд орон цүнхээ тавиад бусад өрөөлүү орон зарим жижиг сажиг зүйлсийг гарган байршуулав.

Гэхдээ бид хэдэд ч ямар юмных нь их юм байх билээ. Хэдэн сав суулга ор хөнжлийн нимгэхэн ч гэлээ дааруулдаггүй даавуунууд хувцас хунар. Ялангуяа түүний минь авч өгсөн хувцаснууд.

Гэсэн ч эндээ дасан зохицож амьдархаас өөр арга байсангүй. Би хэнд ч өөрийгөө хаашаа явж байгаагаа хэлээгүй.

Жошуад ч хүртэл.

Би уртаар амьсгаа алдлаа.

Яаж түүнгүйгээрээ амьдрах вэ? Би яг галзуурах нь ээ.

~3 өдрийн дараа~

Өдөр бүрээр сэтгэл санаа энэ газарт дасан зарим зүйлсийг мартахад тусалж байлаа. Би Алисыг хурдхан шиг сургуульд оруулж , өөрөө өглөө 6 аас 5 хүртэл цайны газар ажиллаж , 7оос 12 хүртэл бааранд цэвэрлэгчээр ажиллахаар боллоо.

2 цагын завсарлагаанаараа гэртээ ирж дүү нараа хооллоод тэгээд буцаад ажилдаа явах хуваарьтайгаар амьдарвал дараагийн хотруу нүүх хүртлээ амьдарч чадах мэт санагдав.

-За би гарлаа шүү .

Газар цаас тавин зураг зурах Кэли , Кэрлос хоёр руу орилон хэлвэл тэд зурагнаасаа харцаа салгалгүй
-Баяртай хэмээн орилцгоолоо.

Жижиг үүргэвчээ ардаа үүрээд цагын ажлынхаа зүг алхав. Гадаа тэнгэр үүлээр бүрхэж удахгүй цас оруулах гэж байгаа бололтой хүйтэн салхи салхилж байлаа.

Күртикнийхээ цахилгааныг татаад алхаагаа арай хурдасган метронд амжин суун очиход надтай л адил ажил хийх гэж буй хүмүүс цугларч хараахан амжаагүй байв.

-Сайн байна уу би шинээр ажилд орж байгаа Жөү Жонсон байна.

Би кассан дээр зогсох 20 насны хавьцаа эмэгтэйд түрүүлэн очиж аль болох инээмсэглэн хэлвэл тэрээр харин ч уурласан төрхтэй нүдээ эргэлдүүлээд

-Хурдан хувцсаа солиод үйлчлүүлэгчид ирэхээс өмнө шал угаа гэлээ.

-Би уул нь өөрийгөө зөөгчөөр орно гэсэн юм.

Би гайхсан янзаар түүнд хандан хэлвэл тэр эмэгтэй алхан ирж шалны мод надруу түлхэн өгөөд

-Зөөгч байна уу юу байна хамаагүй гэв.

Би яах аргагүй шалны модыг аван шал увааж эхлэлээ. Магадгүй тэр эмэгтэй дарга нь байсан бололтой. Тэрээр ирсэн бүх ажилчидад ажил даалган өгөхөд тэд дуугүй хийж байсан учир би илүү дутуу үг хэлсэнгүй зүгээр л шалаа угааж эхлэв.

Гадаа цас орж эхэлсэн бололтой орж ирсэн үйлчлүүлэгч бүрийн гуталнаас шавар гарч байсанд би өөр тийшээ өндийн харах ч зав гарсангүй.

-Шинээр ирсэн ажилчаан эднийг хүргэж өг.

Өнөөх эмэгтэй надтай яг л ямар нэгэн юмны өстэй мэт намайг байн байн дуудсаар байлаа.

-За.

Би аль болох эрч хүчтэй хариулан хэлсэн бүхэнд нь гүйсээр 5 цаг болж дараагийн ажилруугаа гүйх цаг болов.

Гэртээ очин дүү нартаа оройн хоолыг нь хийж өгөн гэрээс минь нилээдгүй хол орших баарруу хамаг хурдаараа гүйлээ.

Метро хүлээвэл улам л удах мэт санагдсанд гаргасан шийдвэр минь энэ байв.

8 өнгөрч би гэрэл байн асаж унтрах , байн байн чарлаа дуу гарах баарны шалыг бас л угаан зогсож байтал өмдний халаасандаа хийсэн утас минь гэнэт биржигнэн дуугарав.

Хэн залгаж байсныг харалгүй шууд утсаа автал

-Байна уу Жөү!! хэмээн Жошуа сандран дуугарах нь утасны цаанаас сонстлоо.

Мэдсэн бол авдаггүй байж.

Би дургүйхэн

-Байна аа гэхэд Жошуа амьсгаадсан чигээрээ

-ЖӨҮ! КРИСТИНА АЛГА БОЛЧИХСОН! ЧИ ХААНА БАЙГААГ НЬ МЭДЭХ ҮҮ?!? гэлээ.

Би сонссон зүйлдээ итгэсэнгүй.

Би гартаа барьж байсан шалны модыг газар унагаж , гадуур хувцсаа ч авалгүй тэр чигтээ ажлаа орхин Кристинагийн гэрлүү гаран гүйлээ.

КРИСТИНА!

Continue Reading

You'll Also Like

351K 8.7K 80
"ပူတင်းလေးကဘာလဲ" "ကိုကို့အပိုင်" "ကိုကိုတို့ကရောဘာလဲ " "မောင်နှမ" "ဟာ..."
193K 12.8K 54
Ийм утгаар бичиж байгаад уучлаарай. Jackson-ы маань аав ээж хоёр ямар мундаг хүмүүс болохыг мэдэж байгаа байх. Энэ бичвэр нь миний төсөөллөөс л гарч...
1.1M 57.6K 48
အမိန္႔စည္း+သခြပ္႐ိုး ( ႐ွင္မႈန္းနံ႔သာ) အမိန့်စည်း+သခွပ်ရိုး ( ရှင်မှုန်းနံ့သာ) ခြင့္ျပဳခ်က္မရပဲ ငါ့အနားကထြက္ခြာခြင့္မျပဳနိင္ဘူး အသက္နဲ႔ခႏၶာတည္ျမဲေနသ...
14.4K 2.5K 33
"Намайг сонсож байна уу?" Түүний нүднээс сонссон үгс сэтгэлийг минь эмтлэх шиг болов. Тэр үед ч, одоо ч... би үргэлж чамайг сонсож байсан юм сан. /Co...