Биднийх байсан дурсамжууд /Ду...

By Kikuchi_Oyuka

41.3K 2.3K 62

Бид бие биендээ баяртай гэж хэлж байна. Хичнээн бид хэлэхгүй гэж амалсан мөртлөө. Бид бие биенийгээ тавин яв... More

БҮЛЭГ 1 'ДУРСАМЖ'
БҮЛЭГ 2 " СИЙЛЭН БИЧСЭН ҮГС"
БҮЛЭГ 3 "ТҮҮНЭЭС МИНЬ УРСАХ НУЛИМС"
БҮЛЭГ 4 "ҮЛ ТАНИХ ЭРЭГТЭЙ"
БҮЛЭГ 5 "ШИНЭ ТӨРХ"
БҮЛЭГ 6 "5 ДАВХАРТ БАЙРЛАХ ХААЛГА"
БҮЛЭГ 7 "ХООСОН МӨРӨӨДӨЛ"
БҮЛЭГ 8 "ТООЦООЛООГҮЙ ҮЙЛДЭЛ"
БҮЛЭГ 9 "БҮГД БУРХАНЫ БУРУУ"
БҮЛЭГ 10 "ХЭЗЭЭ Ч"
БҮЛЭГ 11 " ЗҮГЭЭР ЭЭ, БИ ХАЖУУД ЧИНЬ БАЙНА"
БҮЛЭГ 12 "ЦАГ НЬ БОЛСОН"
БҮЛЭГ 13 "ШУЛАМ"
БҮЛЭГ 14 "АСРАГЧ ЛИЛИ"
БҮЛЭГ 15 "ТҮҮНИЙ ТҮҮХ"
Bonus Chapter
БҮЛЭГ 16 "ЖЭЙК"
БҮЛЭГ 17 "МЭССЭЖ."
БҮЛЭГ 18 "ИТГЭЖ БОЛОХ УУ?"
БҮЛЭГ 19 "ТӨСӨӨЛӨЛ"
БҮЛЭГ 20 "БЭЛЭГ"
БҮЛЭГ 21 "СҮЙРЭЛ"
БҮЛЭГ 22 "ХООЛНЫ ЦАГ"
БҮЛЭГ 24 "БИД ИХ АДИЛХАН"
БҮЛЭГ 25 " MISSING HIM"
БҮЛЭГ 26 "ТЭВРЭЛТ"
БҮЛЭГ 27 "БАЯРЛАЛАА"
БҮЛЭГ 28 "СҮРДҮҮЛЭГ"
БҮЛЭГ 29 "ҮНЭН УЧИР"
БҮЛЭГ 30 "ЖИРИЙН АМЬДРАЛ"
БҮЛЭГ 31 "DISАРРЕАRED"
БҮЛЭГ 32 "RUNAWAY"
БҮЛЭГ 32
БҮЛЭГ 33 "ЖӨҮ!!"
БҮЛЭГ 34 "ЧИ ҮҮНИЙГ Л ХҮССЭН"
БҮЛЭГ 35 " БҮХ ЮМ ДУУССАН"
БҮЛЭГ 36 " ХАЙРТ КРИСТИНА"
◸◛◍Уншсанд баярлалаа.◴◭◪
Bonus Chapter pt.2 " БАЯРТАЙ... "

БҮЛЭГ 23 "НАДАД ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА"

1K 51 0
By Kikuchi_Oyuka

Толгой дотор өч дөчнөөн зүйлүүд тойрон эргэлдэж би юу ч бичээгүй дэвтэрлүүгээ хоосон харцаар ширтэн сууж байлаа.

Би өөригөө жаргалтай эсвэл зовж байгаа эсэхээ ч сүүлрүүгээ ялгаж чадах тэнхэлгүй болжээ.

Бүх зүйл холилдож муу гэж бодож байсан хүмүүс сайн болж сайн гэж боддог байсан хүмүүс муу болон хувирч байсанд би сүүлдээ хэнд нь итгэх ёстойгоо мэдэхээ болив.

Бүтэн хичээлийн цаг яг л хэдэн жил өнгөрч байгаа мэт удаан санагдаж энэ хэзээ дуусах хичээл вэ хэмээн бодоход өөрийн эрхгүй сэтгэл гутарч би гэртээ харимаар байгаагаа маш ихээр мэдэрлээ.

Бүх зүйлийг орхиод зугтчих юмсан.

Дахин нэг хичээл миний анзааралгүй байдлаар өнгөрчихлөө гэсэн байдалтай хонх дуугарахад би амьдралаас тасарсан мэтээр цүнхэндээ юмаа чихээд ангиас гаран дараагийн хичээлээ ч харсангүй.

Шүүгээн дээрээ ч очилгүй зүгээр л цонхны дэргэд байх хоосон сандал дээр очин ханаа налан хэсэг нүдээ анин хэвтэв. Аль болх унтахын хичээлээ.

Гэхдээ энэ түм буман хүүхдийн дуу шуугианаас болж унтаж хичээлийн цагаа өнгөрөөх хүсэл минь биелсэнгүй. Би нүдээ нээн өндийн босоход коридорт холхилдох хүүхдүүд бага багаар цөөрч байсан учир би шүүгээн дээрээ очин сүүлийн хичээлээ харвал биеийн тамир байх нь тэр.

Гүйх дургүйдээ болоод ч тэр үү биеийн тамир гэхээр залхуу хүрээд байдаг учир би биеийн тамирдаа орохоо больсон юм.

Тиймээс шүүгээнд байсан бүх хичээлээ цүнхэндээ эвтэйхэн хийгээд сургуулиас гарав.

Хамгийн ойрхон байх кафед орон суугаад Жөүрүү

"Давтлагаа эхлэх болвол хэлээрэй би сургуульд байхгүй байгаа шүү " хэмээн илгээлээ.

Учир нь түүнийг би намайг хайж сургуулиар нэг гүйлгэхийг хүссэнгүй.

-Американо авья. Би худалдагчруу мөнгөө сарвайнгаа хэлэхэд худалдагч эмэгтэй мөнгийг минь гараас булаан авч яг л амьдралаасаа уйдсан байртай үлдэгдэл мөнгө тоолон өглөө.

Нээрэнгээсээ шүү энэ эмэгтэйд надаас илүү их кофе өгөх хэрэгтэй байх. Би бол түүний хажууд арай дээр харагдана.

Худалдагч охин ердөө ахлах сургуулийн охин мэт харагдах ч түүний нүд нь өөрөөс нь их юм үзсэн нүд мэт гунигтай нүд байлаа.

Би түүний нүдрүү харж түүнийг ичээлгүй зүгээр л шал ширтэн американогоо бэлэн болохыг хүлээн зогсов.

-Май Американо хэмээн тэрээр бас л түүний нүдтэй адил гунигийн хоолойгоор хэлэхэд нь би түүнд урам өгөх санаатай

-Баярлалаа хэмээн инээмсэглэн хэллээ. Магадгүй түүнд ингэж ажилах хэцүү байдаг байх.

Яг цонхны урд очин сууж ширээн дээрээ уух юмаа тавин цонхоор харвал энэ кафений урд зүгээр л сургуулиас минь өөр юм харагдсангүй.

Цүнхээ ширээн дээрээ тавиад американогоо ч уулгүй чихэвчээ гарган дуу сонсоод гараа дэрлэн хэвтлээ.

Нойр минь маш их хүрч байсныг би дөнгөж нүдээ аних үедээ л мэдрэв. Хэдэн өдөр унтаагүй мэт нүд өвдөж энэ байдлаараа хэзээ ч сэрэлгүй нам унтамаар санагдах авч би амьдрах хэрэгтэй.

Нэлээд удаан хэвтсэний эцэст би унтаж чадахгүйгээ мэдэн гэнэт өндийн босоод цагаа харвал аз болж удахгүй хичээлийн цаг дуусах гэж байв.

Авснаасаа хойш ганц ч балгаагүй уух юмаа барин хөрсөн ч гэсэн уугаад цүнхээ үүрэн кафегээс гартал гадаа бороо орж эхэлсэн байлаа.

Би шүхэргүй шүү дээ. Яагаад цас биш бороо ороод байгаа юм бэ? Одоо чинь дөнгөж 1 сар болох гэж байна шүү дээ. Даан ч өнөөдөр дулаахан байгаад байсан юмаа

Хаашаа явахаа мэдсэнгүй. Үсээ норгомооргүй байдаг. Ердөө хоёр л балгасан уух юмаа би хажууд байх хогийн савруу шидээд цүнхээ толгой дээрээ тавин сургуулийн зүг хамаагүй гүйв.

Бороо удаан орсон бололтой. Газрын зарим хэсэгт бороо тогтож ийш тийшээ надтай л адил гүйлдэх хүмүүс үзэгдэнэ.

Би гүйсэн хэвээр байлаа.

Өвөл байхад яагаад бороо ороод байгаа юм бэ? Ойлгохгүй юм. Дэлхийн дулаарал ийм болтлоо өөрчлөгдсөн юм гэж үү?

Хүйтэн салхи салхилж бүх газрыг минь сийж байлаа. Гэхдээ нэг их удалгүй бороо цас болон хувирав.

Цав цагаан цас болон хувирлаа.

Түрүүхэн л газарт унах гэж яарч байсан бороонууд одоо маш тайвнаар цас болон хувирч газар аажуухнаар унана. Би гүйхээ болиод бага ч гэсэн борооны тусалд өртсөн цүнхээ толгойноосоо аван үүрээд күртикний арын малгайгаа өмсөв.

Сургуулийн үүдэнд очин цагаа харвал хичээл бараг л тарах дөхөж байлаа. Би сургуульруу ороод дандаа сууж байдаг 2 давхарын том цонхтой хэсгийн урдахь буйданд суув.

Энд анх удаа би Жөүтэй давтлаганд суух гэж байхдаа сууж байж билээ. Тэр үед ч байдал ийм хүнд байгаагүй юмсан. Одоо Жөүтэй ойртох зүрхэнд минь улам л муу мэт санагдах юм.

Би цонхоор харан 10 минут өнгөрөхийг хүлээж амандаа чимээгүй дуу аялан сууж байв. Эзгүй коридорт гагцхүү нэг хоёроороо л хүүхдүүд ийш тийш холхилдох ч намайг анзаарах сөхөөтэй хүүхэд байангүй.

Утас гуяан дээр минь биржигнэхэд би сандран утсаа харвал Жөү

"Чи тэгээд хаана байгаа юм?" хэмээн ирэв.

"Сургууль дээр байна"

"Өө тийм үү? Тэгвэл би одоо тарахаар очьё. Яг хаана байна?"

"2 давхарын цонхны дэргэд"

"Хүлээж байгаарай. Би одоохон хонх дуугарахаар гүйгээд очьё. Ийш тийшээ битгий явчихаарай! :)"

Түүнээс ирсэн ердөө захидал л миний өдрийг минь гэрэлтүүлэн өгч байлаа.

Би түүний хэлсэн ёсоор байрнаасаа хөдөлсөнгүй.

Харин яг энэ байрлалдаа залхаж эхлэхэд аз болж хонх дуугарав. Хонх дуугарахад би өөрийн эрхгүй баярлаж түүнийг харамаар санагдав.

Хичнээн би түүнтэй хоолны цагаар хамт байсан ч гэсэн царайг нь бас түүний тэр сайхан инээмсэглэлийг нь хурдан харамаар санагдлаа.

Би тэсгэл алдан өндийн босч коридороор холхилдох хүүхдүүдийн голоор Жөүг хайж эхлэв. Яагаад ч юм Жөү яг ирж яваа мэт мэдрэмж төрлөө.

Тийм ээ. Миний зөн зөв байв. Жөү цүнхээ хагас үүрээстэй наашаа инээн гүйж ирж байлаа.

Тэрээр намайг хараад сурсан зангаараа даллахад би түүнтэй яг л хэдэн жил улзаагүй хүн мэт эргүүлэн баяртайгаар даллав.

Жөү хэдхэн хормын дотор гүйн ирээд нөгөө л нэг сайхан цоглог хоолойгоороо

-За явах уу гэлээ.

-Тэгье. Би сандал дээр байсан цүнхээ үүрэн күртикээ товчлоод Жөүтэй хамт сургуулиас гарав.

Түүний намайг дагуулан авч явна гэсэн газар миний сэтгэлийг минь маш ихээр догдлуулж баярлуулж байлаа. Би зүгээр л түүнрүү харан инээгээд л байхыг хүссэн ч инээмсэглэл минь өөрийн мэдэлгүй хэдхэн хормын дотор алга болоод байв.

Жөү арайхийн олон хүүхдүүдийн голоор гарч миний хажууд даган алхаад

-Чи баяртай харагдахгүй байх чинь. Яасан? Надтай хамт явна гэсэн чинь муухай байна уу?

Тэр миний сэтгэл хөдлөл баяр баяслыг шал өөрөөр хүлээн авчээ. Үнэндээ би маш баяртай байсан юм.

-Айн? Юу гэж дээ. Би баяртай байна хэмээн хэлэхэд миний хоолой өөрийн эрхгүй чимээгүй болов.

Жөү дахин асуулт асууж залхаахын оронд зүгээр л өөдөөс минь харан инээмсэглээд

-Надад цүнхээ өгөх үү? хэмээн гэнэт асуулаа. Би түүнээс ийм асуулт хүлээж байгаагүй учир гайхан хоцорч үг хэлж амжаачгүй байхад Жөү санаа алдсанаа миний цүнхийг аван нөгөө мөрөндөө үүрэв.

Би түүнрүү бага зэрэг нүдээ жижигсэгэн хараад

-Бид чиний "тэр" гээд байгаа газарлуу чинь алхах гэж байгаа болохоор чи миний цүнхийг аваад байгаа юмуу? асуулаа.

-Ер нь бол чи зөв таалаа. Гэхдээ тэр газар бол миний хамгийн нандин газар хэмээн хэлэхэдээ түүний нүдэнд түүний дурсамж зуралзан өнгөрөх шиг харагдав.

Тэр газар нь ч их дурсамжтай газар бололтой.

Бид зам гаран чигээр алхасаар бараг ойгын өмнө тулан ирлээ.

-Арай ийшээ орохгээгүй биз дээ? Би урд минь харагдах ойн модноос хараагаа салгалгүй Жөүгээс асуухад Жөү

-Тийм ээ. Бид орно гээд урагшаагаа алхан ойд орж болохгүй хэмээн татсан хашааны нэг хэсгийг түлхэхэд тэр нь онгойн зай гарлаа.

Би ийм юм харна гэж төсөөлсөнгүй. Бид хулгайгаар орж болохгүй гэсэн ойруу орох гэж байна. Бас удахгүй орой болох гэж байдаг. Би нүдэндээ ч итгэлгүй Жөүгийн хийх үйлдлийг харж байтал Жөү онгойлгосон нүхээрээ багтан ороод намайг орохыг хүлээлээ.

-Чи жинхнээсээ яриад байна уу?

-Тийм ээ. Ороод ирээ алив. Хэн нэгэн харахаас өмнө гээд зайг арай томсгоход би аргагүйн байдлаар тэр жижигхэн нүхрүү нь чихэн оров.

Намайг дөнгөж ороход Жөү татаж байсан хашаагаа тавихад нөгөөдөх нь татагдан энгийн хэвэндээ яг л яагаачгүй мэт байранд оров.

Жөү сэтгэл бахдам алхан ойн зүг алхахад би түүнээс тэсгэл алдан

-Бид арай орой дээр нь гарах гээгүй биз дээ?

Жөү урагшаагаа харсан чигээр

-Хэн биднийг болохгүй гэж байна.

-Чи үнэнээсээ юу? Би түүний араас зогсон харлаа.

Жөү харин түрүүн л наашаа хараад толгойгоо дохиод юу ч хэлэлгүй эргүүлэн алхаж эхлэхэд би аргагүйн эрхээр түүний араас даган ойн зүг оров.

-Жөү. Бараг 3 цагийн дараа харанхуй болчихно шүү дээ. Хоёулаа зүгээр л жоохон алхаж байгаад л эргээд явья тэгэх үү?

Би аль болох өөртөө итгэлтэй алхах Жөүгийн санааг өөрчлөн эргэн явахыг хүссэн ч Жөү миний үгийг бүр үг ч гэж тоон авалгүй алхсан хэвээр байлаа.

Би ойд явахаас айдагтаа биш би зүгээр л дургүй . Ер нь муу.

Чигээр явж байсан уул одоо бага багаар өгсөж эхэлсэнд би яах аргагүй замдаа тааралдсан мөчрийг аван таяаг болгон явсан ч заримдаа хугархай мөчир дээр гишгэн арагшаа гулган явах дөхөж эсвэл модны ил гарсан үндсэнд бүдэрч унах гээд байв.

Харин түрүүнээс хойш мэргэжлийн хүн шиг явж байсан Жөү надруу харан гараа сунгаад

-Алив. Хамт явья гэлээ. Би аажуухнаар түүний гаран дээр өөрийн гараа тавихад Жөү тэр дор нь атган авч намайг татан явав.

Түүнийг намайг татан явахад надад мөчирний ч хэрэг байсангүй. Би бараг зүгээр алхадгаасаа илүү хурдан явж байлаа.

Жөүгийн гар миний жижигхэн гарыг бүрхэн авсан ч түүний гар зөөлхөн бас маш дулаахан байв. Түүний гарыг би хэзээ ч тавимааргүй санагдав.

Ингээд л атгаад явмаар байх шиг жаргал байхгүй байлаа.

Бид бараг 20 минут юу ч ярилгүй өгсүү уулруу мацсаар байв. Гэхдээ Жөү намайг барьж байсан учир би өөрийгөө унана гэхээс айх айдасгүй байлаа.

30 минут мацсаны эцэст бид маш жоохон модтой бараг л энгэр газарт ирэхэд л би өөрсдийгөө энэ уулын оройд гарч ирсэнээ мэдэв.

Орой дээр гарч ирэхэд шууд салхилж агаар миний бодож байснаас ч цэвэрхэн байлаа.

Жөү надаас огтхон ч салгаж аваагүй гараа аажуухан салгахад бид хоёрын алганы голоор салхи сэвэлзэн ороход түрүүн л бидний гар хамтдаа хөлөрсөн байсныг мэдэв.  Жөү дахин цаашаа чигээрээ алхан явахад би түүний араас чимээгүй дагасаар явтал Жөү нэг их бусдаасаа ялгагдах зүйлгүй өндөр модны цаанаас нэгэн уяа гаргаад ирлээ.

Тэгснээ тэрийгээ татахад өндөр модны тэр их мөчир дундаас нэг юм унан ирсээр яг урд ирэн тогтоход үүнийг нь би шат болохыг мэдлээ.

Жөү наашаа сэтгэл бахдам инээн хараад

-Та-да !

Би түүнд баярын алга ташиад

-Гайхалтай . Үнэхээр төсөөлсөнгүй зүйл байна шүү гэхэд Жөү ичин инээж

-Тийм байгаа биз гэлээ.

Би түүнийг ийм баяртай байхыг өмнө нь бараг харж байгаагүй байлаа. Энэ газар түүний эрх чөлөөний газар гэдэг нь тодорхой болов.

Би шат унан ирсэн модруу өнгийн харвал модон дээр нэгэн суурь эсвэл шал гэмээр зүйл оршиж байв. Тийшээ авиран гарах бололтой.

Жөү миний цүнхийг болон өөрийнхөө цүнхээ маш бат бөх өмсөөд нөгөө шатаар чинь дээшээ өгсөж эхлэв.

Би харин түүнийг зүгээр л доороос нь ширтэн харлаа.

Аз болж мод нээх өндөр биш байсан тулдаа Жөү нэг их удалгүй нөгөө шал гэмээр зүйл дээр очиод надруу харснаа

-Гараад ирээ хэмээн орилон хэллээ.

Би бэлэн биш байсан юмсан. Би халааснаасаа бээлийгээ гарган өмсөөд Жөүгийн гарсан шатаар даган гарав.

Шат яагаад ч юм удахгүй хугарах гэж байгаа мэт санагдаж би доошоогоо харахаас ч айж байлаа. Гар чичирч дээшээ гарах тусам ядран удахгүй унах гэж байгаа мэт санагдахад Жөү намайг татан гарган бараг ухаан алдах гэж байсан амийг минь аврав.

Жөүгийн сууж байсан газрыг би дээр гарсан даруйдаа л ямар бат бөх болон ямар үзэсгэлэнтэйг анзаарав.

Энэ суурь нь маш олон мөчир дээр тогтож зарим хэсгийг нь бас төмрөөр тогтоон тавьсан байх ба яг л тагтан шиг урд талдаа жижигхэн ч гэсэн унагаахаас болгоомжилсон хашаа хийсэн байлаа.

Энэ газар яг 3 хүн багтах мэт зайтай ба доошоогоо биш чигээрээ харахад л толгойд байсан бүх бодол айдас ууршин алга боллоо.

Бид маш олон модтой уулсуудыг дээрээс нь харж байв.

Моднууд зарим нь шарлаж эсвэл ногооноороо байж эсвэл бүр зарим нь нүцгэрсэн байсан ч энэ нь яг л надад уран зураг мэт санагдлаа.

Өнгө өнгийн моднууд ээлжлэн байрлаж яг тэртээх уулны цаагуур нар орохдоо бэлдэж байв.

-Нар жаргах гэж байна.

Жөү амандаа аажуухнаар шивнэхэд түүний үгс маш уянгалаг , амар амгалан бас эрх чөлөөтэй сонсогдлоо.

Тэрээр өөрийн цэнхэр нүдээ жаргаж буй нарнаас огтхон ч салгалгүй харж байсанд би түүнийг даган урагш харлаа.

Нээрээ л энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн гоё дүр зураг байв. Нар жаргахдаа тэнгэрийг ягаанаар гэрэлтүүлж өөрийгөө улбараар гэрэлтүүлж байв.

Нар жаргах мөчрүү харахад л сэтгэл санаа дээрдэж амьдрах урам зориг өгөх шиг мэдрэмж төрөн би өөрийгөө энэ их хугацаанд ийм юм үзэлгүй ямар их цаг алдсандаа харамсан өөрийнхөө ч нүдээ салгаж чадахааргүй боллоо.

Би завлин сууж цүнхээ урд талдаа унагахаас сэргийлэн тавихад түрүүнээс хойш юу ч яриагүй Жөү надруу харж байхыг мэдэв.

Би түүнрүү эргүүлэн харахад Жөү ямар ч эмээсэн эсвэл зүгээр л ширтсэн төрхтэй харагдсангүй. Түүний нүдэнд маш их аз жаргал харагдаж оршиж байв.

Би түүнрүү инээгээд

-Яасан бэ? Над дээр юм наалдчихаа юу? хэмээн шоглон хэлэхэд Жөүгийн зүүн гар надруу аажуухан ойртон ирж миний салхинд хийсч байсан үсийг минь чихний ардуур хийж өглөө.

Зүрх минь хүчтэй цохилж би яах аргаа олсонгүй. Бие минь өөрийн эрхгүй хөшчихлөө. Жөүг ийм юм хийнэ гэж төсөөлөөчгүй байсан зүрх минь ачааллаа дийлэхээ больж байгаа мэт мэдрэмж төрөхөд би зүрхээ даран тайвшруулахыг хүссэн ч миний нүднээс хараагаа огтхон ч салгаагүй Жөү өөрийн уянгалаг хоолойгоороо

- "Тина. Чамд надад хэлэх зүйл байна " гэлээ.

Continue Reading

You'll Also Like

2.5M 248K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
10.6K 513 29
რა იქნება თუ ისეთ პირობას დადებ რომელიც შენს ცხოვრებას შეცვლის ?!
227K 5.7K 72
တောင်ပေါ်သားနဲ့ မြေပြန့်သူ ဇာတ်လမ်းလေးပါရှင့်
636K 56.7K 50
တစ္ေယာက္အေပၚ တစ္ေယာက္ထားတဲ့ ေမွ်ာ္လင့္ခ်က္ေတြက ထပ္တူမက်တဲ့အခါ........... အနီးဆံုးမွာ ရွိေနေပမယ့္ အေဝးဆံုးမွာရွိေနရသလို ခ်ဳပ္ေႏွာင္မႈေတြ စည္းေတြ န...